Монголын Буудлага Спортын Холбооноос “Буудлага спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү тэмцээн зургадугаар сарын 20-26-нд болно.
Буудлагын спортоор хичээллэх тамирчдын эгнээг өргөтгөх, шинэ залуу авьяаслаг тамирчдыг нээн тодруулах, буудлага спортыг нийтийн хүртээл болгон сурталчлах, 2019 онд зохиогдох олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, тэдгээр тамирчдын амжилтыг ахиулж, чансаа тогтоох зорилготой уг тэмцээн 14 дасгалаар зохиогдоно.
Тэмцээнийг ОУ-ын буудлага спортын дүрмийн дагуу шүүж, хувцас хэрэглэлийг үзлэгт оруулж, баталгаажуулна.
Тэмцээний хувийн дүнгээр эхний гурван байрт шалгарсан тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, цом, 4-6 дугаарт шалгарсан тамирчдад өргөмжлөл, цом гардуулна.