Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үйл ажиллагааг нээж үг хэлэн Монгол Улсын боловсролын салбарыг хөгжүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, тогтмол хамтран ажиллаж ирсэн Азийн хөгжлийн банкны удирдага, хамт олонд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн урт хугацааны үр нөлөө нь боловсролын хүртээмж, тэгш байдал, чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Төслийн хүрээнд дараах 5 чиглэлээр багц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
- Улаанбаатар хот болон 4 аймгийн төвд 23 цэцэрлэг, 10 сургуулийн байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр барьсан болон өргөтгөсөн сургууль, цэцэрлэгүүдийг тоног төхөөрөмжөөр хангана. Төслийн хүрээнд цэцэрлэгийн хүчин чадал 4110, ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоо 4260-аар нэмэгдэнэ.
Цэцэрлэг, сургуулиудын барилгыг шинээр барих болон өргөтгөхдөө эрчим хүчний хэмнэлттэй, гамшигт тэсвэртэй, суралцагчдын нас, хүйс, тусгай хэрэгцээт боловсролын шаардлагыг хангахуйц шинэлэг шийдэлтэй зураг төслөөр гүйцэтгэхээс гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх “Ногоон барилга”-ын шийдлээр гүйцэтгэх нь тус төслийн томоохон онцлог юм.
- Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн нөхцөл байдлын судалгаа, дүгнэлтэд үндэслэн сургуулийн удирдлага, багш, боловсролын байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг шат дараатай зохион байгуулна.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог шалгалт өгсөн даруйдаа шууд мэдээллэдэг болох зорилгоор шууд засалтын технологийг нэвтрүүлэн шалгалтын үр дүн, засалтын талаар иргэдийн дунд үүсдэг буруу ойлголт болон шалгуулагчид үүсэх чирэгдлийг арилна. Ингэснээр их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг эрт зохион байгуулах боломжтой болох юм.
- Сургалтын хэрэглэгдэхүүний судалгаа хийж, түүнд тавигдах шаардлагыг боловсруулан сургуулийн өмнөх боловсролын хэрэглэгдэхүүнээр хөдөө орон нутгийн цэцэрлэгийн 30 хувь нь хангагдана. Мөн бага боловсролын казах хэлний сурах бичгүүдийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
- Ерөнхий боловсрлын сургуулийн менежментийг сайжруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн болон багшийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих онлайн сургалтын хөтөлбөр боловсруулж, удирдах ажилтнуудын 70 хувийг танхимын болон онлайн хэлбэр хосолсон сургалтад хамруулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: БСШУСЯ