Бүгд Найрамдах Чех улсын нийслэл Прага хотноо "Монголын түүхэн гэрэл зураг" олон улсын эрдэм шинжилгээний хурал дөрөвдүгээр сарын 25,26-нд болж байна. Хуралд "Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол орон ба Монголчууд” 10 боть бүтээл туурвисан төслийнхөө үр дүнгийн талаар илтгэл хэлэлцүүлжээ.
Энэхүү олон улсын хуралд Монголын ХХ зууны түүхэнд холбогдох гэрэл зураг судалдаг, хадгалж буй газрууд болох Англи, ОХУ, Япон, Унгар, Чех, Польш, Монгол зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож, сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж, цаашид Монголын түүхэн зургуудыг харьцуулан судлах, таньж тодруулах, төрөлжүүлэх, хамтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цахим мэдээллийн сан үүсгэх талаар хэлэлцсэн байна.
"Чингис хаан" музейн захирал, академич С.Чулууны удирдлага дор ОХУ, Дани, Норвеги, Англи улсын эрдэмтдийн баг хамтран “Монгол орон ба Монголчууд” 10 боть цувралыг “Гэрэл зураг дахь Монголчууд” нэртэйгээр нийтлүүлжээ.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж Чехийн Үндэсний музейн захирал Михайл Лукош, Монгол Улсаас Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гансүх нар үг хэлсэн бөгөөд ирэх жил тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулан гэрэл зургийн альбом хэвлүүлэхээр төлөвлөн, ажилдаа орсон байна.