#Жүдо Монголын 17 жүдоч барилдана.
Олон Улсын Жүдогийн холбоо /IJF/-оос зохиодог дэлхийн цуврал тэмцээний нэг Душанбегийн их дуулга тавдугаар сарын 2-4-д Тажикистан улсын нийслэл Душанбе хотод болно.
28 орны 238 тамирчин оролцохоор бүртгүүлсэн тэмцээнд Монголын шигшээ багийн 17 жүдоч барилдана. Тэмцээний хасагдах шатны барилдаанууд 14:30 цагаас эхэлнэ.
- СПОРТЫН ЦАГЛАВАР: 2025 оны тавдугаар сар
- Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан боллоо
- Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Бангкок хотод өнөөдөр эхэллээ
Тодруулбал, эрэгтэй
- -60 кг Энхтайваны Ариунболд /Сүүлд 2025 оны Тбилисигийн их дуулгад 5-р байр эзэлсэн/
- -60 кг Түвшинтөрийн Түмэнжаргал
- -66 кг Төмөрхүүгийн Төрболд
- -66 кг Өнөрбатын Жанцандорж /Сүүлд 2024 оны Азийн өсвөрийн АШТ-ээс хүрэл медаль авсан/
- -73 кг Батзаяагийн Эрдэнэбаяр /Сүүлд 2024 оны Парисын олимпод 7-р байр эзэлсэн/
- -73 кг Лхамаагийн Энхдөл
- -81 кг Гансүхийн Батсугар
- -90 кг Цэрэнбатын Ган-Эрдэнэ /Сүүлд 2022 оны Азийн өсвөрийн АШТ-ээс хүрэл медаль авсан/
эмэгтэй
- -48 кг Жамсрангийн Анударь /Сүүлд 2024 оны Токиогийн их дуулгад 5-р байр эзэлсэн/
- -52 кг Лхагвасүрэнгийн Сосорбарам /Сүүлд 2024 оны Токиогийн их дуулгад 5-р байр эзэлсэн/
- -52 кг Цэрэнтогтохын Гал-Од /Сүүлд 2019 оны Азийн өсвөрийн АШТ-д 5-р байр эзэлсэн/
- -57 кг Оюунгэрэлийн Оюунчимэг /Сүүлд 2023 оны Их сургуулиудын наадамд 5-р байр эзэлсэн/
- -63 кг Хүрэлчулууны Маралмаа /Сүүлд 2025 оны Европын өсвөрийн Саморин цомын тэмцээнд түрүүлсэн/
- -63 кг Болдын Ганхайч /Сүүлд 2024 оны Азийн АШТ-ээс мөнгөн медаль авсан/
- -70 кг Саранцэцэгийн Лхагвадулам /Сүүлд 2017 оны Азийн өсвөрийн АШТ-ээс хүрэл медаль авсан/
- -78 кг Жадамбын Урангоо /Сүүлд 2024 оны Хонконгийн залуучуудын цомын тэмцээнээс хүрэл медаль авсан/
- +78 кг Дамбадаржаагийн Номинзул /Сүүлд 2024 оны Казахстаны их дуулгад 5-р байр эзэлсэн/
Монголын шигшээ багийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл, 2 мөнгөн медаль авсан. Азийн аваргад оролцсон тамирчид Тажикистан улсыг зорихгүй юм байна.