Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус ААН-тэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно гэдгийг хэллээ.
Тодруулбал, тэрбээр “Хотын хэмжээнд хүн амын нягтшил ихтэй ч сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруухан байршил хэд хэд бий. Үүний нэг нь БЗД-ийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн асуудал.
Тус хороо ганцхан сургуультай, сурагчид сургуульдаа багтахаа байсан. Хорооны оршин суугчид, эцэг, эхчүүд өөрсдөө шийдэл хайж, “Наран трейд”-ийн эзэмшлийн цэцэрлэгийн зориулалттай, хуучны байрыг бага сургуулийн зориулалтаар ашиглах талаар хүсэлт гаргасан.
Бид өнгөрсөн жил аж ахуйн нэгжтэй зөвшилцье, барилгыг нь худалдаж авъя гэдэг хүсэлтээ тавьсан. Гэтэл тус аж ахуйн нэгжийн удирдлагууд 30 жил ашиглаагүй барилгаа заал болгоно хэмээн “хав дарчхаад” таг чиг сууж байна.
Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус аж ахуйн нэгжтэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно. Би тэр компанийн захирлыг олон удаа урьсан ч ирсэнгүй. Би уг нь их энгийн л зүйл ярьсан. Тэр хүн томорч чадаж байгаа бол би ч чадна. С.Болдхэт захирлын компанийн газрын болон бусад зөвшөөрлийг цуцлах мэдэгдэл хүргүүл, Баярсайхан ойлгов уу?” гэв.

Тус хороонд оршин суугч иргэн Б.Халиун энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
Тэрээр “С.Болдхэт гэдэг хүн 1996 онд сонгуульд нэр дэвшихдээ энэ цэцэрлэгийн барилгаа Англи хэлний сургалттай цэцэрлэг болгоно, үүний тулд гадаад багш нараа байрлуулах байх хэрэгтэй гээд манай хоёр байрны дунд 19 (дөрвөн давхар), 20 (есөн давхар) гэдэг хоёр орон сууц барьсан.
2022 онд цэцэрлэгийн барилгаа олон улсын сургууль болгоно, багш ажилчдын байр барих хэрэгтэй гээд дахин 16 давхар барилга барих зөвшөөрөл бариад гараад ирсэн.

Энэ цэцэрлэгийн барилгын ард 21-р сургууль бий. 3400 хүүхдийн хүчин чадалтай ч 3800 хүүхэд сурч байгаа, 4-р ангийн хүүхдүүд нь багтдаггүй учраас өөр газарт сургуулийн зориулалтгүй объект түрээсэлж хичээллэдэг. Хүүхдүүдийг бодоод улсад энэ барилгаа зарна уу гэдэг санал үргэлж тавьж ирсэн. Гэвч заавал хувийн сургууль болгоно, бүр хажууд нь хоёр 16 давхар барина гэдэг С.Болдхэт гэдэг хүн, ийм компанийг бид нар бодох хайрлах албагүй” гэв.
Хотын өмнөх дарга Д.Сумъяабазар “Наран трэйд” компанийн энэ хороонд эзэмшиж буй гурван барилгын газрын зөвшөөрөл гэх мэт бүх зөвшөөрлийг газрыг олон жил зориулалтаар нь ашиглаагүй, эргэлтэд оруулаагүй тул цуцалжээ. Удалгүй Захиргааны хэргийн шүүх тус компанийн эрхийг сэргээсэн байна.
Одоо Боловсролын сайд болсон, БЗД-ийг төлөөлөн НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан П.Наранбаяр 2022 оны дөрөвдүгээр сард дараах мэдээллийг өгч байв.
“Наран Трэйд” ХХК БЗД-ийн 6-р хороонд 19980 м2 газар эзэмшдэг. Анх 1996 онд 2700 м2 байснаа 2000, 2009 онд гэрчилгээ сунгуулахдаа ийнхүү бараг 7 дахин томруулжээ. 2021 оны 4-р сард НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулгын хамт Болдхэт захирал, Төрбаяр менежертэй уулзаж байхад оршин суугчдын олон жилийн хүлээлт болсон цэцэрлэгийн барилгыг бариулна гэж бидэнд амлаж байв.
Харамсалтай нь өнөөдөр 16 давхар ажилчдын орон сууц нэртэй өндөр барилга барихаар болсон нь эргэн тойрны оршин суугчдын бухимдлыг төрүүлээд байна. Газрыг хувьдаа эзэмшиж болно оо, гэвч чулуун ширэнгэ болтлоо замбараагүй барилгатай болсон 13-р хороололд дахин байшин барихаар зүтгэх нь тохиромжгүй. С.Болдхэт гуай бол дипломат албанд зүтгэж, 1996-2000 он хүртэл УИХ-ын гишүүний суудалд сууж байсан хүн. Монголын төрөөс авдаг юмаа авч, хувийн бизнесээрээ ашиг орлогоо арвижуулсаар ирсэн хүн.
Бизнесийнхээ нэр хүндээ бодож, энэ удаад оршин суугчдын эрх ашгийг харгалзаасай гэж хүснэ. Өнөөдөр Гантулга төлөөлөгч бид хоёр оршин суугчидтай уулзана. Тэдний шаардлагыг дэмжинэ.

Иргэн Б.Халиун “Наран Трэйд л ашиг олж байвал 13-р хорооллын иргэд түгжрэлд цаг хугацаа, эдийн засгийн алдагдалд орж, нарны туяа үзэж чадахгүй байх хамаагүй гэж ойлгогдоод байна.
21-р сургуулийн чанх урд буюу 21, 22Б байруудын дундах цэцэрлэгийн зориулалттай барилгыг ЗХУ-ын барилгачид 1980-аад оны сүүлээр барьж байтал монгол оронд ардчилал шилжилт гарч, барилгын ажил зогссон билээ.
Энэ барилга 90 хувийн гүйцэтгэлтэй буюу дотор гадар засал, цахилгааны холболтыг нь хийх дутуу үлдээсэн байсан юм. Энэ барилгыг газартай нь “Наран Трэйд” ХХК 1993 онд хувьчилж аваад өдийг хүртэл дэлгүүрийн агуулах, төлбөртэй машины зогсоол болгож ашиглаж ирсэн.
Одоо энд “16 давхар орон сууц", доошоо ордог төлбөртэй дулаан гараш, спорт цогцолбор, хувийн сургууль, цэцэрлэг барих гэж байна.
13-р хороололд хангалттай олон хувийн сургууль байдаг нь түгжрэлийн нэг том шалтгаан. Гэтэл нэмээд дахин нэг 16 давхар байр, цэцэрлэг, спорт комплекс баригдаж, дахин нэг хувийн сургууль ажиллаж эхэлбэл түгжрэл одоогийнхоос хэд дахин өснө.
Наранд очсон энэ цэцэрлэгийг улс авч ашиглавал 600 хүүхэд цэцэрлэгт явдаг болно. 13-р хорооллын хүн ам бараг гурван аймгийн төвийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцүү учраас цэцэрлэгүүдийн анги дүүргэлт 50, сургуулиудын анги дүүргэлт 70 хүүхэд.
Шинэ байр нэмэгдэх тусам анги дүүргэлт нэмэгдэж, түгжрэл ихсэж, унаган иргэдийнх нь хүний эрх олон талаараа зөрчигддөг” гэв. Бид тухайн газарт очиход "Наран трэйд" компани хувийн сургуулиа барьж, ашиглалтад оруулсан байв.