"CLA" загвараа “Tesla”, “BYD” зэрэг брэндүүдтэй өрсөлдөнө гэж үзэж байна
“Mercedes-Benz” компани суудлын цахилгаан автомашины хамгийн хямд үнэтэй загвараа танилцууллаа. “CLA” хэмээх шинэ загвар нь “Tesla”, “BYD” зэрэг брэндүүдтэй өрсөлдөнө гэсэн хүлээлттэй байна. Учир нь “Tesla”-ийн Европ дахь борлуулалт огцом буураад байгаа юм.
“CLA” загварыг ирэх долоо хоногоос үйлдвэрлэж эхлэх бөгөөд зуны эхэн үеэс борлуулагдаж эхлэх төлөвтэй байгаа аж. Харин үнийн хувьд ойролцоогоор 50 мянган евро байна. Энэ нь төстэй загвар болох “Tesla”-ийн “Model 3”-тай харьцуулахад 10 мянган еврогоор үнэтэй байгаа юм.
“Mercedes-Benz” компани 110 мянган еврогийн үнэтэй “EQS” болон бусад тансаг зэрэглэлийн автомашинуудад төвлөрч байснаа ийнхүү өөрчлөөд байна.