Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Шалгалтын явцад хар хайрцагт сүүлийн дөрвөн минутын үйл явдал бичигдээгүй байсан нь ослын шалтгааныг тодруулахад том хүндрэл болов.
БНСУ-ын Зам тээврийн яам хар хайрцгийн дуу, дүрсийг сэргээхийг тулд АНУ-ын лабораторид илгээгээд байсан юм.
Шинжилгээний үр дүнгээр нисгэгчийн бүхээгийн дуу хураагуур /CVR/ болон дата цуглуулагч /FDR/ нь хамгийн сүүлд 08:58:49 цагт дуу хадгалж үлдсэн бөгөөд хөлгийн ахлагч 08:59-д мэйдэй буюу дохио илгээсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны багийнхан хар хайрцаг яагаад ослын өмнө бичихээ зогсоосныг үргэлжлүүлэн шалгана гэжээ.
Холбогдох албаныхан нисгэгчийн бүхээгийн хар хайрцгийн бичлэгийг сэргээж, хөлгийн ахлагч, нисгэгчийн хооронд ямар яриа өрнөснийг мэдсэнээр ослын шалтгааныг мэдэх боломжтой гэж үзэж байв.
Мөн яагаад нэгдүгээр зам дээр бус эсрэг зүгийн 19 дүгээр зам дээр газардах болсон шалтгааныг олох боломжтой гэж үзэж байжээ.
Энэ ослын улмаас зорчиж явсан 181 хүний 179 нь амиа алдсан юм.
Эх сурвалж: The Korea Times