Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан эхэллээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх “Хортой гэх гайтай шахмал түлшнээс болж маш олон иргэдийн алтан амь үрэгдсээр байна. Тавантолгой түлш нийслэлд шилжсэн. Нийслэлийнхэн гэр хорооллын айлуудаар явж зуух, яндангийн судалгаа тооцоог хийжээ. Одоо судалгаа хийгээд цаашид яах юм. Угаартаж нас барсан хүний тоо янз бүрийн байх юм. Нас барсан иргэдийнхээ тоог нарийн гаргах ёстой. Гэр хороололд шахмал түлшний хомдол үүссэн. Сүүлийн 7 хоног иргэдээс олон асуулт ирж байна. Үнэ нэмэгдэх сургаар иргэд нөөцлөөд байгаа юу? Гэр хорооллын иргэд осгож хөлдлөө. Энэ талаар мэдээлэл авмаар байна.
НИТХ-ын төлөөлөгч ААмартүвшин “Нийслэлийн 170 мянга гаруй айлуудын зуухны нөхцөл байдлын талаарх судалгааг авсан. Ингээд 85 гаруй мянган иргэдийн зуухыг яаралтай солих шаардлагатай байсан ч агаарын бохирдлын сонсгол болон олон нийтийн сүлжээнд иргэд шүүмжилсний дагуу энэ төслийг зогсоосон. 2024 онд угаарын хордлогоор 56 хүн нас барсан байна” гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх “Энхийн тайван цагт нэгхэн жилийн дотор угаарын хордлогоор 56 хүн нас барна гэдэг ямар харамсалтай юм бэ. Гуравдугаар сарын 1-нээс түлш тасалдана гэдэг мэдээлэл гэр хорооллын иргэдэд тарсан байна билээ. Энэ мэдээллийг худлаа гэдгийг албан ёсоор мэдэгдээч дээ. Тухайн мэдээллээ иргэддээ хүргэ л дээ Шуурхай хурдан ажиллах хэрэгтэй” гэлээ.