gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Батхишиг: Хүн өвдсөн ч, зовсон ч маш эерэг байх ёстой юм билээ

Э.Энхмаа
Хүмүүс
2025-06-11
85
Twitter logo

Балдоржийн Батхишиг 2023 оны 5-р сард дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх 8516м өндөр Лхоце оргилд гарч, уулчны хувьд дээд амжилтаа тогтоогоод буцаж ирэв. Түүний бие нэг л сайнгүй байсан тул эмнэлэгт хандаж, 9-р сард хөхний хорт хавдраар өвчилснөө мэджээ. Ингээд 2023 оны 12-р сарын 21-ний өдөр Хавдар судлалын үндэсний төвд /ХСҮТ/ мэс засалд орж, хагалгааны дараах эмчилгээ, эмчийнхээ зөвлөгөөг ягштал дагахын дээр өөрийгөө эрүүлжүүлэх бусад аргыг давхар хэрэгжүүлсээр 2024 оны зургаадугаар сард хорт хавдрын цогц  эмчилгээг давжээ.

Бие эрүүлжиж сэтгэл санаа сэргэг тул тэр дэлхийн дээвэр 8848.86м өндөрт орших Эверестийн оргилд гарах мөрөөдлөө биелүүлэхээр бэлтгэж буй талаар 2025 оны 3-р сард GoGo.mn сайтад гарсан “Эверест намайг дуудаж байх шиг санагддаг” нийтлэлд дэлгэрэнгүй өгүүлсэн. Уншигчдын нэг хэсэг нь түүнд баяр хүргэж зорилгодоо хүрэхийг ерөөж байхад, зарим нь “Хорт хавдрыг даван туулсан нь чиний хувьд том амжилт, дахин эрсдэл үүрч Эверест рүү тэмүүлэх хэрэггүй” гэсэн утгатай сэтгэгдлүүд нийтлэлийн дор урсана.

Монголоос уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар зам нийлж, цаст уулсын орныг зорьсон бөгөөд тэд хамтдаа өгсжээ. Тэд 5-р сарын 17-ны 17.00 цагт далайн түвшнээс дээш 8000м өндөр Кемп-4-т буюу уулчдын амьсгаагаа дарах сүүлийн цэгт очиж, хоёрхон цаг амраад авиралтаа эхлүүлж, 11 цаг гаруй шөнөжин авиралт хийж өглөөний 06.30 цагт оргилдсон байна.  

Б.Батхишиг зорилгодоо хүрч, 2025 оны 5-р сарын 18-ны өглөө 06.30 цагт хүсэж зорьсон Эверестийн оргилдоо гарч, дэлхийн дээврээс мэндчиллээ. Тэр Эверестийн оргилд гарсан Монголын 16 дахь уулчин, дэлхийн дээвэрт гарсан Монголын гурав дахь уулчин эмэгтэй болж бүртгэгдэв.

Дэлхийн хамгийн өндөр оргил руу авирна гэдэг хувь хүний сэтгэл зүй болон хүч тамирын бэлтгэлээс гадна хөрөнгө санхүүгийн чамгүй хувьд бэлтгэл шаардана. Түүний өмнөх олон авиралт, амжилтуудаас илүү энэ удаагийн авиралтад гэр бүлийнхэн нь илүү ач холбогдол өгч, анх удаа санхүүгийн гол дэмжлэг үзүүлжээ. Б.Батхишиг оргил өөд тэмүүлэх энэ аяллаараа хорт хавдар өвчнийг даван туулснаа зарлаж, хорт хавдар бүрэн эмчлэгддэгийг нотлохыг хүссэн. Ийм өвчний онош дуулсан олон мянган хүнд урам зориг, сэтгэлийн хүч хайрлахыг зорьсон билээ.

Түүнийг явахын өмнө Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү эмнэлгийнхээ тугийг гардуулж, зорилгодоо хүрээд ирэхийг ерөөжээ. Б.Батхишиг ХСҮТ-ийн тугийг хүлээн авч, дэлхийн дээвэрт хүргэн намируулаад тус эмнэлгийн шинэ захирал М.Адилсайханд 6-р сарын 3-ны өдөр гардууллаа.

Хавдар туссан л бол үхэх мэт ойлгогдох болсон хүнд өвчнийг даван туулж, эрч хүч дүүрэн үлдэх боломжтойг нотлон харуулсан түүнийг ХСҮТ-ийн Хүндэт тэмдгээр шагнаж, баяр хүргэлээ. Энэ үеэр гайхамшгийг бүтээсэн зоригт бүсгүй Б.Батхишигтэй цөөн хором ярилцсан юм.

-Оргил өөд авиралт хийх тэр үед цаг агаар, зам ямар байсан бэ?
-Цаг агаар шөнө нь жаахан хүйтэн, гэхдээ салхигүй. 17-ны шөнийн 20.00 цагаас эхлээд 18-ны өглөөний 08.00 цаг хүртэл цаг агаар тогтуун гэсэн мэдээтэй байсан. Тэр цагт л авирна гэж би төлөвлөсөн юм.

-Хэр ядарсан бэ. Та өмнө нь 8000м-тэй Лхоце оргилд гарсан. Өмнөх авиралтуудтай харьцуулахад ямар  байв?
-Лхоце, Эверест хоёр руу авирах зам нь нэг. Лхоце хүрээд, Эверест рүү салдаг. Би сэтгэл зүй дотроо замаа харж, өөрийгөө бэлдэж байдаг. Би сарын өмнөөс Катманду-д очиж энерги хуримтлуулж, сэтгэл зүйн бэлтгэл хийсэн учир замаа маш сайн харж байсан. Амжилттай авирна, оргилдож чадна гэж ер нь мэдэж байсан. Хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ өөртөө өдөр бүр хэлж явсан юм. Миний гарах өдөр яг л бодсоноор салхигүй өдөр байна гэдгийг гурван сар шахам бясалгаж, эх дэлхийгээсээ гуйсан учир намайг яг тийм өдөр гаргасан. Би дөрвөн өдөр, дөрвөн шөнө явна гэдгээ мэдэж байсан. 

-Дэлхийн хамгийн өндөр оргилоос орчлон ямар харагдсан бэ?
-Сайхан л даа. Энэ сайхан оргил өөд тэмүүлж, гарч чадна гэж ард түмэндээ хэлсэн амлалтдаа хүрсэн минь үгээр илэрхийлэхийн аргагүй баяр бахдал байв. Оргилдоод л уйлчихсан. Дэлхийн дээвэр оргилоос хорвоо дэлхий гайхамшигтай харагдсан.

5-р сарын 18-ны 11 цагийн үед Кемп-4 дээр ирж, жаахан амраад доошоо буусан. Нэг сонин зүйл ярихад, Кемп-4-өөс Кемп-3 руу бууж байхад 13 цагийн үед Пумарын оргил дээр Чингис хааны дүр харагдаад болдоггүй. Пумарын оргил дээр би бүжиглэж, байгалиа баясгаж байсан учир ийм зүйл болов уу. Бид байгаль эхээ хайрлаж, амьд байгальтайгаа ярьж явах их зөв юм билээ. Байгаль биднийг эмчилдэг.  

Хавдар туслаа гээд хайртай хүмүүстээ тунирхаад, буруугаа нялзаагаад байх хэрэггүй. Сөрөг байвал өвчин улам сэдэрнэ.

Оргилоос буугаад хамгийн түрүүнд гэр рүүгээ залгалаа. Нөхөртөө “Пумарын оргил дээр Чингис хааны хөрөг харагдаад болдоггүй” гэтэл “5-р сарын 18-ны үдээс хойш би Чингис хааны хөрөг худалдаж авч, гэртээ залсан” гэж хэлсэн. Юм их сонин, учир холбоогүй зүйл гэж үгүй мэт санагддаг.

-Авиралт хийхэд хэдүүлээ явсан бэ?
-“8К expedition”-ы олон улсын багт 10 гаруй хүн байсан. Манай Тоогий бид хоёр яг төлөвлөсөн цагтаа явсан, бусад маань цагаасаа хоцорсон. Бусдыгаа ирэхийг хүлээе гэхэд нь “Үгүй ээ, 18-нд оргилдохоор төлөвлөсөн, цаг агаар ч тогтуун байна. Хонохгүй” гэлээ. Тэгээд бид хоёр шерпатайгаа оргилд гарсан. Бүгдээрээ явбал замд түгжрэл үүсэхээр байв. Тэнд өчнөөн олон компанийн хүмүүс явж байсан л даа.

-Та хорт хавдар өвчнийг даван туулж яваа олон хүнд маш их итгэл, урам зориг өгч чадлаа?
-Миний хувьд хорт хавдрын эмчилгээг бүрэн хийлгэж дууссанаас хойш яг нэг жил болж байна. Хорт хавдар туссан хүмүүсийн 60 хувь нь нас бардаг биш, эдгэрдэг болоосой, эдгэрч болдог гэдгийг харуулах гэж би энэ аялалд гарсан. Одоо бодоход хорт хавдраар өвчилсөн нь миний дотоод хүчийг илүү нээсэн юм шиг санагддаг.

Хүн ер нь өвдсөн ч, зовсон ч, жаргасан ч бүх цаг үед маш эерэг байх ёстой юм билээ. Хайртай хүмүүстээ тунирхаад, буруугаа нялзаагаад байх хэрэггүй. Сөрөг байвал өвчин улам сэдэрнэ. Тэр тусмаа ойр дотныхноо улам ихээр хайрлаж, хайрыг асгаруулах хэрэгтэй. Юу ч бодож шаналах хэрэггүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан