Спортоор хичээллэдэг, эрүүл чийрэг гэж итгэж явсан хүн хөхний хорт хавдар өвчний онош дуулна гэдэг хүнд цохилт. Балдоржийн Батхишиг гар бөмбөг, гүйлт, марафон, дугуйн спорт дундаа хамгийн хүнд хэцүү уулын дугуйн спортоор хичээллэж, уралдаан тэмцээнүүдэд тасралтгүй орно. Тэмцээнд орох бүрдээ байр эзлэхийн дээр эхний арваас хойш барианд орно гэж үгүй.
Мөн уулын спортын “Жаргалан” клубт элссэнээр Сутай хайрхан, Мөнх сарьдаг, Алтай Таван Богдын ноён оргил Хүйтэн гээд Монгол орныхоо 2700-4000 метр давсан өндөрлөгүүдэд 20 гаруй удаа оргилджээ. Спорт спортын дотроос аль л хүнд бэрх, эрсдэл ихтэйг сонгон хичээллэж ирсэн тэрбээр 2021 оны зун анх удаа дэлхийн дээвэр өндөрлөгүүд рүү авирах зорилго тавин, зориг шулууджээ. Киргизстаны 7134 метр өндөр Ленин оргил түүний хувьд шинэ сорилт байв. Ленин оргилд тэд багаараа хоёр ч удаа гарчээ.
Оргил өөд тэмүүлэх хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй аж. Дараа нь Гималайн нурууны ноён оргилуудын нэг дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх 8516 метр өндөр Лхоце оргилд амжилттай гарав. Лхоце оргилоос дэлхийн дээвэр Эверест оргил дэргэд харагдах агаад түүний дараагийн мөрөөдөл болж хадагдан үлджээ.
Анхнаасаа Эверестийг мөрөөдөж байсан ч замын зардал нь хүрээгүйн учир Лхоце-г зорьж, 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр анх удаа 8500 метрийн өндөрлөгт хөл тавьж, цас мөсөн хучлагат уулсын нэгээхэн оргилоос орчлонг тольдох зориг тэвчээр, хүч чадал бөмбөрцгийн найман тэрбум хүнээс хэдхэнд нь заяагдах болов уу.
Лхоце оргилоос буцаж ирснээс хойш тамир тэнхээ сайжрахгүй. Тохой шархиран өвдөж байхад л гар бөмбөг тоглосноос болсон байх гэж андуурч, хугацаа алдсан нь эрүүл мэнддээ тийм итгэлтэй явсны илрэл. Сүүлдээ алхахад зовуурьтай болсон эцсийн мөчид эмнэлэгт ханджээ.
“Хүний дархлаа унахад хатиг гардаг, мөөгөнцөртдөг. Хоёр гарын тохой өвдөнө. Зөвхөн суганд биш, биеийн энд тэнд булчирхай цочно. Эмэгтэй хүмүүст ийм шинж тэмдгүүд илэрвэл урьдчилан сэргийлэх үзлэгт яаралтай хамрагдах хэрэгтэй. Би хүмүүст энийг л хэлж, сэрэмжлүүлж явдаг” гэв.
2023 оны есдүгээр сард эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт ороход нь “Та яаралтай ХСҮТ-ийн Хөхний төвд хандаж, эдийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээний хариуг 14 хоног хүлээж цаг алдалгүй ХСҮТ-д үзүүлэх цаг захиалаарай” гэж зөвлөжээ. Аравдугаар сарын дундуур эдийн шинжилгээний хариу гарч, хөхний хортой хавдраар өвдсөнөө мэдэх нь тэр. Үүнээс муу мэдээ гэж юу байх вэ. Хавдартайгаа мэдэхгүй л гурван өдөр хоолгүй, хоёр шөнө нойргүй явах бэлтгэл хийж, өөрийгөө сойж, явсаар мэргэжлийн уулчдын мөрөөдлийн оргилуудын нэгд гарчихсан байна шүү дээ.
ХОРТ ХАВДАРТАЙ АТЛАА ДЭЛХИЙН ДӨРӨВ ДЭХ ӨНДӨР ОРГИЛ ЛХОЦЕ-д ЯАЖ ГАРЧ ЧАДАВ АА
...Тийм сулхан биетэй атлаа дэлхийн дөрөв дэх өндөр оргил 8516 метрт яаж гарч чадав аа. Эргээд бодох нь ээ, бие өвдөөд байсан юм байна. 2023 оны гурав, дөрөвдүгээр сараас бие нэг л биш, эвгүй болоод байсан. Нэгэнт зорьж, бие болон сэтгэл зүйн хувьд урт хугацаанд бэлтгэгдсэнээ санахад ухрах сонголт байгаагүй, тэр тухай бодохын ч хэрэггүй. Эрүүл мэнддээ биш спортдоо төвлөрч, өвчтөн биш хүчтэн болжээ.
Уг нь багаараа Эверестийн оргилд гарна гэж төлөвлөсөн ч яг явах болоход замын зардал дутаж, унаж явсан машинаа зараад Лхоце оргилд авирчээ. “Миний машин Лхоце оргилын үнэ хүрсэн. Эверест нь илүү үнэтэй” гэж тэр ярив. Эверест, Лхоце хоёр цаст Гималайн уулсын дундах Кемп-4-өөс хоёр тийш салдаг хос оргил аж.
Тийш авирах бэлтгэл нь амаргүй даваа. Хүч тамир, сэтгэл зүйн бэлтгэлийн дээр гурван өдөр хоолгүй, хоёр шөнө нойргүй явах бэлтгэл хийж, байгалийн хатуу ширүүнд биеэ дасгана. Яг авиралт хийх үед хоол идэхгүй, зөвхөн ус ууна. Усыг ч ойр ойрхон залгилаад байхгүй, 3-4 цагийн зайтай амаа чийглэх төдий л ганц балгана.
8000 метрээс дээш өндрийг “үхлийн бүс” гэж уулчид нэрлэнэ. Оргилд дөхөх тусам зам улам өгсүүр хийгээд цавчим нарийн болж, байгалийн сүр хүч, хатуу ширүүнтэй нүүр тулна. Авиралтын турш гэдэс дотор хямарч тавгүйтүүлэх ч тэртээд харагдах сүрлэг оргилыг сэтгэлдээ төсөөлсөн зорилготойгоо харьцуулахад өвдөлт өчүүхэн төдий санагдах аж.
Зорилго том, түүндээ хүрэх хүч, бодол оюунаа хурцалсан байхад бие организмыг удирдах хэцүү биш бололтой. “Бие нэг л биш байгаа нь мэдрэгдсэн хүндхэн авиралт болсон. Гэвч сэтгэл шулуудсан байхад бие организмыг удирдана, ялангуяа ууланд...” гэж тэр шуудхан хэлж билээ.
Тэнгэр хангай тогтуун байвал үндсэн давшилтыг оройн 8-аас өглөөний 10 цагийн хооронд авирна. Ялангуяа 8000-тай оргилууд руу шөнийн цагаар л давшина. Шөнөөр авиралт хийж, үүрээр оргилддог. Өгсөхөд эрсдэл 30-40 хувь, уруудахад бүр илүү эрсдэлтэй буюу 60-70 хувь гэж үздэг. Тиймээс өдрийн цагаар буухаар тооцож, ургах нартай уралдан оргилддог ажээ.
ХАВДАР ҮСЭРХИЙЛЭЭГҮЙ БАЙСАН НЬ МЭС ЗАСЛЫН ДАРААХ ХАМГИЙН САЙХАН МЭДЭЭ
...Хорт хавдартай гэсэн онош сонсоод эмнэлгээс гарч, гэрийн зүг алхах замыг яаж туулснаа бүү мэд. Гэртээ ирээд маш их уйлсан. Хайртай хүмүүстээ үнэнийг хэлж зүрхлэхгүй долоо хоножээ. Үүнээс удаан нуух нь утгагүй.
Онош эргэлзээгүй нэгэнт тул мэс засалд орно. Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал ямар билээ. Бусдын адил эмчилгээний цаг захиалж, хагалгаанд орох өдрөө хүлээх хоёр сарын хугацаанд хавдрыг тархаахгүй байх хэрэгтэй. Яах билээ. Энэ байтугай бэрхшээлийг даван туулж явснаа санан өөрийгөө зоригжуулж, интернэтээс хайлт хийж харьцуулан судалсны эцэст өөрт тохирох аргыг олжээ. Хоол ундаа багасгаж, биедээ тохирсон спортын дасгал хөдөлгөөн хийж, урьдын адил харзны усанд орсоор байв.
Ээлж ирж, 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр хагалгаанд орлоо. “Хагалгааны дараа эдийн шинжилгээ авна. Хавдар газар авч, бусад эд эрхтэнд үсэрхийлсэн байх магадлалтай” гэж эмч нар сайнаас илүү эрсдэлийг нь хэлж ойлгуулжээ. Адилхан оноштой хүмүүс ч энэ л өгүүлбэрийг давтаж, сөрөг мэдээллээ хуваалцах тул сэтгэл зүйн бэлтгэл чамгүй сайн хийжээ. Ийм эргэлзээтэй саарал өдрүүдэд эдгэрэх тухай хэн ч хэлэхгүй, аль л болохгүй бүтэхгүйг дуулгах хяслант өдрүүдийг дээ. Хорт хавдраар өвдсөн хүний золгүй төгсгөлийн жишээ Монголын бараг айл өрх бүрд байх тул арга ч үгүй биз ээ.
Сэтгэл түгшээсэн өдөр ирж, эдийн шинжилгээний хариу ч гарлаа. “Хорт хавдар тархаагүй” гэсэн сайхан мэдээ түүнийг эрч хүчээр бүрэн цэнэглэв.
Мэс заслын дараах хими болон туяаны стандарт эмчилгээнд орно. Би химийн эмчилгээнд дөрөв, туяа эмчилгээнд 20 удаа орсноос туяа эмчилгээ нь маш хүнд байжээ. “20 өдөр дараалан туяагаар шаруулахад бие түлэгдсэн мах шиг харлаж, маш их ядарсан.
Гэвч шантарч, замын дундаас орхихгүй стандарт эмчилгээг бүрэн хийлгэснийхээ хүчинд эдгэрч, эмчилгээний хувьд докторын зэрэг хамгаалсан. Одоо амьдралынхаа докторын зэрэг хамгаалахаар гарлаа” гэж өөртөө баяртайгаар хэлжээ.
Урт хугацаанд хүчтэй эм, хортой туяа зэрэг хавдрын эсрэг өвөрмөц эмчилгээнд орж, сульдаж тамирдсан биеэ тэнхрүүлэх гэж байгалиар их явжээ. Харзны усанд орж, ойд алхаж, бүжиглэж, аялж, цагаан идээгээ хэрэглэжээ. Одоо түүнд өвдөж, зовуурилах юу ч байхгүй.
Харзны усанд ороход нь “Чи болж байгаа юм уу?” гэж хүмүүс эмээдэг. Миний бодлоор хүн сэтгэл зүйн хувьд эрх чөлөөтэй байж өвчнөө эдгээх юм байна. Тиймээс босох тэнхэлгүй байхдаа ч “Эдгэрэл дотор алх” гэдэг үгийг өөртөө хэлж, өдөр өдрөөр, алхам алхмаар урагшилсаар эдгэрсэн юм байна. Эцэст нь спортлог, эрч хүчтэй урьдын Батхишигийг дахин төрүүлжээ. Одоо тэр хорт хавдраар өвдсөн бусад хүмүүст урам зориг өгч, үлгэр дуурайлал үзүүлж явна.
МАНАСЛУ ОРГИЛД ГАРЧ, ХОРТ ХАВДАР ӨВЧИНД ЦЭГ ТАВЬСНАА НОТОЛЛОО
Одоо яах билээ...? Уул, уул. Цаст Гималайн оргилууд сэтгэлд ургаж, түүнийг мөрөөдлийг дахин асаав. 2024 оны есдүгээр сарын 24-нд 8163 метр өндөр Манаслу оргилд гарч, хорт хавдар өвчинд цэг тавьснаа нотолж, баярын нулимстай догдлол дүүрэн зогссон даван туулагч.
Ууланд авирах бэлтгэл хангагдсанаар хүсэл мөрөөдөл биелэхгүй. Санхүүгийн шалгуур гэж бий. Эрүүл мэндийн байдлаас болж, урт хугацаанд ажлаас завсарласан түүнд урам зориг өгсөн сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар эрч хүч авч, хоёр дахь удаагаа цастын орныг зорьжээ.
Хөхний хорт хавдар тархац өндөртэй учир үндсэн эмчилгээ дууссанаас хойших хяналт маш чухал. Мэс заслаас хойш жилийн дотор ясны шинжилгээ өгөх ёстой. Батхишиг өнгөрсөн хоёрдугаар сард ясны шинжилгээгээ өгч, давхар ЭХО оношилгоонд орлоо, бүгд санасан ёсоор сайн гарчээ.
Эрүүл болсноо бүх талаар нотолж, өөртөө Эрүүлзгэнэ гэх хорвоод байхгүй нэр өгсөн энэ өөдрөг бүсгүй өмнөө дахин нэг том зорилго тавьчихаад итгэл дүүрэн алхаж явна. Одоо тэр санааны мухарт хадаастай явсан Эверестийн оргилд гарах мөрөөдлөө биелүүлэхээр Непал руу нисэх тасалбар авчээ.
Дэлхийн хамгийн өндөр Гималайн нурууны ноён оргил Эверест 8848 метр өндөр. Хавдар туссанаа мэдэхгүй авирсан Лхоце оргил нь 8516 метрийн өндөрлөгт буй. Одоо энэ амжилтаа 332 метрээр ахиулах зорилго тавин 8000-тай оргилд авирах бэлтгэлээ хийж байна. Улаанбаатар-Сөүл-Непалын нислэгээр Монголоос тэр ганцаараа явна. Тэндээ “8К expedition” компанийн шерпа нарын удирдлага дор сар орчим бэлтгэл хийгээд, цаг агаарын мэдээ, тэнгэр хангайн байдлыг харж байгад оргилд өөд давшилтаа эхэлнэ.
Монголчуудын сайн мэдэх болсон Непалийн “8К expedition” компаниас түүнд урилга илгээж, өөрт нь зориулсан төсвийг гаргаад явуулжээ. “33 мянган ам.долларын төсөвтэй авиралт болох нь ээ” гэдгийг тооцоолоол илгээжээ. 8К клубээр зуучлуулан гурав дахь оргилдоо гарах гэж буй учир түүнд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээд төсөв нь ийм гарчээ. Анх удаа авирч байгаа бол үүнээс өндөр тусдаг байна.
Гэвч сүүлийн жилүүдэд эмчилгээ гэсээр ажил хийгээгүй тул ийм хэмжээний санхүүгийн боломж түүнд байхгүй. Хүний тэсвэр тэвчээр, хүсэл мөрөөдөл ямар хүчтэй, хорт хавдар өвчин бүрэн эдгэрч болдгийг нотлох, хорт хавдар өвчнөөр шаналж буй хүмүүст урам зориг өгөх нь түүний туйлын зорилго ажээ. “Чи чадна аа“ гэж илгээсэн урилгыг утга учрыг гаргаж, жилд 4500 гаруй монгол хүн хорвоог орхиж буй хорт хавдрыг даван туулсан тэрбээр сайхан сэтгэлт түмнээсээ дэмжлэг хүсэж буй юм.
/Түүний данс Б.Батхишиг ХААН банк 5027014927, Голомт банк 1605131554/
Б.Батхишиг барилгын инженер мэргэжилтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой. Хорт хавдрыг даван туулах эмчилгээ хийлгэж байх үедээ Зөвлөх инженерийн зэрэг хамгаалжээ. Хортой эмчилгээн дээр компьютерийн хортой туяа нэмэгдэхэд царай хав хар болохын дээр бие ч ядарч амаргүй байжээ. Гэвч хорт хавдрын онош дуулснаас эхлээд эмчүүлэх хүртэл тэр уйтгарт, урт өдрүүдийг ямар завгүй өнгөрүүлснийг та анзаарав уу. Биеэ чагнаж, сэтгэлээр унаж суугаагүй, өдөр бүхэн тэмцсээр, тэмүүлсээр эрүүл саруул болжээ. Хүнд эмчилгээний үед харлаж, өнгө зүс алдсан гэхээргүй царай нь гэрэлтэж явна.
Яагаад дэлхийн дээвэр цаст оргил өөд тэмүүлээд байдгийн учрыг асуухад, Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Тэр дундаа уулчдын хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй юм билээ. Бид Монголынхоо 4000 метр өндөртэй оргилоос оргилуудын хооронд авирах тусам хүсэл мөрөөдөл бадарч байдаг. Ялангуяа уулчдад “Уул дуудаж байна” гэдэг сэтгэл зүй байдаг юм. Хорт хавдартай, гэдэс дотор эвгүй тийм хүнд үед оргилд гарсандаа өөрөөрөө, өвөг дээдсээрээ, аав ээжээрээ эрхгүй бахархдаг. Эрч хүч авдаг.
“Уул хүнийг татдаг юм шиг санагддаг. Эверест намайг дуудаж байх шиг мэдрэмж төрдөг. Би энэ жил Эверестэд авирвал 2023, 2024, 2025 он дараалан 8000-тай оргилд гарна. Эверестийн оргил бол миний 2023 оноос эхлэн зорьсон хүсэл мөрөөдөл” гэж ярив.
8К клубийнхэн нь Монголын Б.Батхишиг гэж ямар уулчин байдаг, хаана хаана оргилдсоныг сайн мэднэ. Эверестийн оргилд гарч чадна гэж итгэсэн учир түүнд урилга илгээсэн. 2024 оны намар 8163 метр өндөр Манаслу-д оргилдоход нь “8К expeditoin” компанийнхан түүнд баяр хүргэж, төрсөн өдрийг нь тэмдэглэжээ. 8К-гийн захирал нь “Хорт хавдрыг даван туулсан Б.Батхишигтээ баяр хүргэе. Өнөөдөр чиний төрсөн өдөр ч гэсэн бидний төрсөн өдөр шиг гайхалтай байна” гэж урам зориг бадраасан мэндчилгээг клубийнхээ цахим хуудсанд нийтэлснийг дэлхийн олон мянган уулчид үзэж, түүнд баяр хүргэжээ.
Хүнд өвчнийг давахын тулд зорилготой байх ёстой. Зорилготой хүн бууж өгдөггүй гэж хэлэх дуртай. Хорт хавдрын курс эмчилгээг гүйцээж, дэлхийн дээвэр гэгдэх 8000 метрээс дээш өндөр 14 оргилын ноён оргил Эверестэд авирахаар бэлтгэж байна. Авирч чадна гэдэгт итгэж байна. Дэлхийн дээврээс бидэнтэй мэндчилээрэй, Эрүүлзгэнэ минь.