Крис Эллисон: Би ажилтнуудаа өдрийн турш ажил дээр нь хорих хүсэлтэй, ажлын байрнаас нь гаргамааргүй байна.
Тэрбумтан Крис Эллисоний уул уурхайн компанийн ажилтнууд гэрээсээ ажиллах боломжоо хориглуулаад байгаа төдийгүй тэд кофе авахаар оффисоосоо гарах эрхгүй ч болж магадгүй байна.
“Би ажилтнуудаа өдрийн турш ажил дээр нь хорих хүсэлтэй. Ажлын байрнаас нь гаргамааргүй байна. Кофе авахаар гудамжаар алхахыг нь зөвшөөрмөөргүй байна. Энэ бүхнээс ямар их үргүй зардал гардгийг бид хэдхэн жилийн өмнө тооцоолсон” хэмээн Австралийн “Mineral Resources” компанийн Гүйцэтгэх захирал Крис Эллисон пүрэв гарагт компанийнхаа тайланг танилцуулах үеэр онцолжээ.
Ашиглалтад ороод хоёр жил болж буй дотроо кофе шоп, ресторан, фитнесс заал, хүүхдийн өдөр өнжүүлэх, амрах өрөө, алжаал тайлах төвтэй Перт хот дахь төв оффисоо Крис Эллисон ажиллахад ямар таатай орчин болохыг магтаж байлаа. Энэ жил 67 настай, уул уурхайн салбарын ахмад зүтгэлтэн тэрбээр ажилтнууд нь энэхүү барилга дотор ажиллах дуртай, сэтгэл нь татагдсаар байдаг хэмээсэн юм.
“Би гэрээс нь ажиллуулахгүй байх бодлого барьдаг. Үүнийг бүгд даруй ойлгож хүлээж аваасай гэж хүсэж байна. Бид долоо хоногт гурван өдөр ажиллаад тав хоногийн цалин авдаг ажилтнуудтай байж таарахгүй” хэмээн тэрбээр өгүүлж байв.
Гэрээсээ ажиллах нь цагаан захтнуудын хувьд энгийн үзэгдэл болсон Австрали улсад Крис Эллисоны энэхүү ажлын байрны бодлого онцгойрч байна.
Олон компани ажилтнуудаа долоо хоногт хоёр өдөр гэрээсээ ажиллахыг зөвшөөрч, эцэг эхчүүдэд уян хатан цагийн хуваарь санал болгох болсон юм.
Харин ажлын завгүй хуваарийнхаа хажуугаар үр хүүхдэдээ анхаарал хандуулахаар чармайж буй хүмүүст хандаж Крис Эллисон компанийн хүүхэд харах үйлчилгээгээ өдрийн 20 австрали доллар буюу 13.58 ам.доллароор санал болгож байгаа аж. Гадуур хүүхэд харах үйлчилгээ өдрийн 180 австрали доллар байдаг байна.
“Балчруудаа хажуугийн өрөөнд л үлдээ. Бид тэднийг хооллож, ундална. Харин аав, ээж нь оффистоо л ажиллана” хэмээн тэрбээр хэлж байв.