Үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй байх. Гэхдээ бидний “үзэсгэлэнтэй” гэх тодотгол бүх хүний хувьд өөр өөр байдаг ч ганцхан санал нэгддэг зүйл бол арьс байдаг. Нүүрний гэлтгүй биеийн арьсаа булбарай зөөлөн, чийглэг, уян хатан чанараа алдахгүй толигор байлгахыг хүсдэг. Монголын эрс тэрс уур амьсгалд ихэвчилэн хуурай, холимог арьс голчилдог бөгөөд тослог арьстай бүсгүйчүүд харьцангуй бага байдаг. Ийм болоод ч тэр үү, тослог арьсанд зориулсан мэдээлэл бага учраас энэ удаад тослог арьсны арчилгаа, зөвлөгөөг хүргэж байна.
Тослог арьс үүсэх шалтгаан
Тослогийн булчирхайг хэт идэвхтэй ажиллахад гормоны өөрчлөлт, чийгшил, халуун уур амьсгал, бүр ширүүн угаалт ч нөлөөлдөг. Тослогийн булчирхайн гол үүрэг бол арьсыг цаанаас нь чийгшүүлж, эрүүл байлгах явдал. Харин хэт их тослог ялгаруулаад эхэлвэл батга, үрэвсэл үүсдэг. Гэвч тослогжилтыг арилгана гээд тослогийн эсрэг хэтэрхий хүчтэй бүтээгдэхүүнүүдийг нэгэн зэрэг хэрэглэж болохгүй. Ингэх юм бол бидний бие алдсан тосоо нөхөхийн тулд өмнөхөөсөө ч илүү тос ялгаруулж эхэлдэг. Тиймээс ийм арьстай хүмүүс тэнцвэртэй найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Мөн хамгийн их арчилгаа шаарддаг арьсны онцлог учраас зөв бүтээгдэхүүн хэрэглэснээр үүнээс үүдэх нүхжилт, хар батга, үрэвсэлтэй батганаас сэргийлэх боломжтой.
Тослог арьсны арчилгаанд анхаарах зүйлс:
- Тосон суурьтай бүтээглэхүүнүүдээс зайлсхийх ёстой. Үүнд сүүн шингэн ч багтдаг юм шүү.
- Тослог арьсанд ч чийгшил хэрэгтэй учир тос түрхэхгүй байх тусам улам тослогтох магадлалтай учир арьсны онцлогт тохирсон өдрийн тосыг заавал хэрэглэж занших
- Шөнийн тос мэдээж арьсыг нөхөн төлжүүлж, тэжээл өгөх учраас мартаж болохгүй, гэхдээ 7 хоногт 1-2 удаа түрхэхэд л хангалттай.
- Нүүрээ угаахдаа халуун биш бүлээн усыг сонго. Халуун ус тослогийн булчирхайг идэвхжүүлдэг.
- Тослог арьсыг нарны хурц гэрлээс хамгаалах шаардлагатай. SPF 30-тай тос, крем түрхэж байгаарай. Энэ нь хэт ягаан туяаны нөлөөгөөр тослогийн булчирхай идэвхжихээс сэргийлэх болно.
Тослог арьсны эсрэг хоолны дэглэм:
Антиоксидант бүхий, тод өнгөтэй жимс, ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэ. Нэрс, спинач, лууван гэх мэт. Мөн Омега 3-аар баялаг хүнс болох яргай загас, туна, хушга, бүйлс ихээр хэрэглэвэл арьсны давхраа тунгалаг болно. Өөх, тос, элсэн чихрийн агууламж ихтэй хоолноос татгалзаж, уураг, нүүрс усаар баялаг хүнс хэрэглэ. Мөн арьсаа чийглэг байлгахын туд их хэмжээний ус ууж байгаарай.
Тослог арьсанд тохиромжтой бүтээгдэхүүн:
Германы Байрсдорф компанийн Nivea брэндийн тослог арьсны иж бүрдлийг санал болгож байна. Зуун жилийн түүхт энэхүү брэнд нь хүний арьсны онцлогийг өндөр түвшинд судлаж хамгийн тохиромжтой, үр дүнтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэдэг. Тослог идэвхитэй ялгаруулдаг энэхүү арьсанд шаардлагатай чийгийг өгч, тослогийг багасгах, балансыг тэнцвэржүүлэх онцгой идэвхит найрлагатай бөгөөд тослогтсоноос үүдсэн үрэвсэлтэй батга, нүхжилтийг арилгахад туслах гайхалтай чадвартай.
Тослог арьсанд зориулсан энэхүү иж бүрдэлд:
Германы Байрсдорф компанийн Nivea брэндийн албан ёсны
борлуулагч “Нано Интернэйшнл” ХХК
Facebook хуудас: Nivea Mongolia