Дүнжингарав худалдааны төв дэх Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний цонх сүүлийн үед иргэдийн хөлд дарагдаж, урт цуваа үүсэх болжээ.
Өмнө нь өдөрт 6-8 хүн үйлчлүүлдэг байсан бол өнөөдөр цаг тутамд 30-40 хүн хандах болж ажилчдад ихээхэн хүндрэл учруулах болсон байна.
Учир юун гэвээс хилийн автомат хаалгаар гарах эрх буюу наалт наалгах гэсэн иргэдийн цуваа ачаалах болсон талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэв.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадад паспортад наалт заавал наалгах ёстой. Энэхүү эрхийг аваагүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй хэмээн ташаа мэдээлснээс болж иргэд ийн хандах болсон аж.
Дүнжингарав худалдааны төв дэх нэг цэгийн үйлчилгээний төвөөр ороход үйлчилгээний ажилтан угтаж "Гадаадын иргэн, харьяатын газрын цонхоор үйлчлүүлэх гэж байгаа бол заавал наалт наалгах шаардлагагүй. Таны өмнө 174 хүн байгаа”-г сануулсан юм.
Нээрэн ч бусад цонхны үйлчилгээнээс илт ачаалалтай байгаа нь тодорхой бөгөөд урт дараалал үүсгэснээр нь наалт наалгахаар дугаарласан иргэдийг төвөггүй оллоо.
Тэд бүгд л автомат хаалгаар хил нэвтрэх зөвшөөрөл авахаар зогссон нь илт. Нэг хүнд багагүй хугацаа зарцуулж ажилдаа түүртсэн үйлчилгээний ажилтан зогсоо зайгүй ажиллаж байв.
Хилээр нэвтрэхэд иргэдийн цаг хугацааг хөнгөвчлөх автомат хаалганы үйлчилгээ саяхнаас нэвтэрсэн.
Өөрөөр хэлбэл хилийн байцаагчид шалгуулан штамп даруулах шаардлагагүйгээр гадаад паспортоо автомат машинд уншуулан шууд гарах боломжтой болсон юм.
Гэвч хилээр дөрөв дахин хурдан хугацаанд нэвтрэх энэхүү эрхийг иргэд заавал авах албагүй бөгөөд наалт наалгаагүй ч хилийн шалганаар штамп даруулж чөлөөтэй нэвтрэх боломжтой талаар Гадаадын иргэн, харьяатын газраас анхааруулав.
Дашрамд дурдахад энэхүү үйлчилгээ нь жилийн хугацаанд цөөнгүй удаа хилийн чанадад зорчдог хүмүүст илүүтэй зориулагдсан учраас хүн бүр цахим гарцаар гарах шаардлагагүйг энд сануулъя.