Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр дөрвөн дүүргийн Засаг даргыг батламжилсан. Тэдний нэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн.
Ж.Сандагсүрэн өнгөрсөн наймдугаар сараас Засаг даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд өчигдөр батламжилснаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.
Нийслэл хотын хүн ам ихтэй дүүргийн нэг болох Сонгинохайрхан дүүрэгт хийхээр төлөвлөсөн ажлынх нь талаар тодрууллаа.
-Дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгээд гурван сар орчим боллоо. Тэгэхээр танай дүүрэгт нэн тулгамдсан ямар асуудал байна вэ.
-Сонгинохайрхан дүүрэг бол Монгол Улсын хүн амын 10 хувь буюу 307 мянган хүн амтай дүүрэг. Манай дүүрэгт тулгамдсан олон асуудал байна. Тэр дундаа хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал бол сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Бид гурван сарын өмнөөс хүртээмжийг сайжруулахаар томоохон арга хэмжээг эхлүүлээд байна.
Түүнээс гадна утааны улирал эхэлж байгаа энэ үед иргэдийнхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Ойрын 1-2 жилд утааны асуудал огцом өөрчлөлт гарахгүй байж магад. Гэхдээ бид тэр болтол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх дорвитой ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Хүн ам ихтэй, орон нутгаас шилжин ирэгсэд олонтой учраас гэрэл цахилгааны хомсдолтой айл өрх, гудамжны гэрэлтүүлэг тохижилтын ажлыг хийх шаардлагатай байна. Ажлын зургуудыг эхэлчихсэн ирэх хавраас дараагийн ажилдаа орно.
-Нийслэлийн Засаг дарга өнөөдөр таныг батламжиллаа. Мэдээж энэ ажил хугацаатай. Тэгвэл Засаг дарга байх хугацаандаа би үүний л эцсийг харна гээд хийх ажил юу байна вэ?
-Өнгөрсөн гурван сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажилласан. Энэ хугацаанд Сонгинохайрхан дүүргийн эдийн засгийн форумыг зохион байгуулж, Нийслэл, Засгийн газар, гаднын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах боломжийг хайлаа. Мөн хамгийн чухал нь бид өөрсдөө юу хийх ёстой вэ гэдгийг бодлогын түвшинд ярилцсан.
Аз жаргалтай хот болон Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт ч тусгагдсан зүйл бол ерөөс цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэх. Иргэдийн хүүхдээ цэцэрлэгт өгөх эсэх нь аз эзийн асуудал болчихсон. Энэ байдлыг ирэх дөрвөн жилд цэгцлэх талаар хөтөлбөрт тусгасан. Манай дүүрэгт ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг. Орой харанхуйд хичээлээ тараад явж байна. Дугуйлан, секцэнд хамрагдах боломжгүй нөхцөлд байна. Тэгэхээр гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгоход онцгойлон анхаарна. Тэгэхээр дээрх чиглэлд хөрөнгө оруулалтаа зарцуулна гэсэн бодолтой байна.
-Дарга нар солигдоход мэргэжилтнүүд солигдох жишиг байдаг. Таны хувьд хүний нөөцийн асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Дүүргийн бүтэц, орон тоог нийслэлээс баталгаажуулдаг. Тэр хүрээнд л үйл ажиллагаагаа явуулна. Цомхотгол гарахгүй байлгүй дээ. Бүтцийн өөрчлөлт хийсэн ч төрийн албан хаагчийнхаа зарчимд тулгуурлаж явна. Төрийн албан хаагч аль болох мэргэжсэн, тогтвор суурьшилтай байх ёстой гэдэг хандлагыг баримталж ажиллана.