Амазоныг үүсгэн байгуулагч Жефф Безос өчигдөр дэлхийд хөрөнгийнхөө хэмжээгээр хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Лхагва гарагт Amazon.com компанийн хувьцааны үнэ 18,32 ам. доллароор өсөж өдгөө 53 настай түүний хөрөнгө 1,5 тэрбум ам. доллароор нэмэгджээ.
Ингэснээр Жефф Безос Аманчио Ортега болон Уоррен Баффет нарын өмнө орсон юм. Компанийн хувьцааны үнэ өсөх болсон шалтгаан нь Мягмар гарагт Амазон Дубайд байршилтай Souq.com цахим худалдааны компанийг худалдан авахаа зарласантай холбоотой.
Түүний нийт хөрөнгийн хэмжээ одоо 75,6 тэрбум ам. долларт хүрч Баффетаас 700 сая, Ортегагаас 1,3 тэрбумаар илүү хөрөнгөтэй болжээ. Он гарснаас хойш Безосын хөрөнгө 10,2 тэрбум ам. доллароор нэмэгдсэн аж.
Сонирхуулахад он гарснаас хойш БНХАУ-ын тэрбумтан Ван Вейн хөрөнгө 18,4 тэрбум ам. доллароор нэмэгдсэн бол Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө 11,4 тэрбум ам. доллароор нэмэгдсэн гэж Bloomberg мэдээлжээ.
Харин дэлхийн хамгийн баян хүн гэсэн алдрыг Билл Гейтс эзэмшсэн хэвээр байгаа бөгөөд түүний хөрөнгө 86 тэрбум ам. доллартой тэнцэж байна.