Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 10.00 цагт мэдүүлэг өгөхөөр АТГ-аас зарлан дуудах хуудас илгээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 10.25 цагийн үед АТГ-т ирсэн бөгөөд мэдүүлэг өгөхөөр орохоос өмнө өөрийг нь ямар хэргээр шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Би гурван зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх. Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь илрэх гээд байгаа тийм айдастай бүлэг хүмүүс байдаг. Тэд иймэрхүү ажил хийгээд олон жил болж байна. Намайг Ерөнхий сайд жил байхаас ийм зүйл эхэлсэн. Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй. Ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой гэсэн зорилготой.
Хоёрдугаарт, би төр засагт ажиллаж байх хугацаандаа Монголынхоо ард түмний төлөө, улсынхаа хөгжлийн төлөө, монголчуудыгаа сайхан амьдруулахын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Та нар бүгдээрээ мэдэж байгаа. Энд ажиллаж байхдаа улсын мөнгөнөөс идэж уух бодол төрөх нь байтугай тийм зүйл хийж байгаагүй. Н.Алтанхуягийг мөнгө идэж уусан хэрэгтэй холбох юмсан гэсэн бодлого, төлөвлөгөөт ажлын үндсэн дээр зургаа, долоон жил ноцолдож байна. Угаасаа хийсэн хэрэг байхгүй болохоор хамаатан садан, ойр хавийн хүмүүсийг шоронд хийгээд шалгаадаг болсон. Та нарт хариуцлагатайгаар хэлэхэд надад улсын мөнгөнөөс идэж уусан зүйл байхгүй.
Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэрийг луйвардаад авчихлаа. Бид нар 1990 оны хувьсгалыг хийхдээ цөөхөн хүн баяжаад олонх нь ядуурдаг тийм нийгмийн төлөө яваагүй. Их сургуулийн багшийн ажлыг орхиод улс төрд орж байхдаа монголчууд бүгдээрээ сайхан амьдрах тэр нийгмийн төлөө зүтгэнэ гэж боддог байсан. Гэвч одоо Эрдэнэтийг хулгай дээрмээр авсан. АТГ-ынханд Монголыг дээрэмдэж байгаа бүлэглэл, хулгай луйвар их байна. Тэд нарыг та нар шалгаач хэмээн олон баримт өгч байсан гэвч тэд нарыг шалгадаггүй юм байна лээ" гэв.