Энэ сарын 1-нд байгуулагдсан ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Монголбанканд хяналт, шалгалт хийх үүрэгтэй энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ахалж, дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг нар багтсан юм.

Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, “Өнөөдрөөс бид ажилдаа орж байна. Өчигдөр ажлын хэсэг удирдамжаа батлуулсан.
Ажлын хэсэг хяналт шалгалт хийсний үндсэн дээр шийдвэрийн төсөл боловсруулан Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах юм.
Өнгөрсөн хугацаанд Монголбанкинд тодорхой үйл ажиллагаанууд явагдсан.
Эдийн засагт тулгарсан хямрал, хүндрэлийн гол учир, үндсэн шалтгаан Монголбанктай холбоотой.
Өөрөөр хэлбэл, монгол төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хэр зэрэг хангаж ажилласан, хуульд заасны дагуу тогтвортой байдлыг хангах үүргээ хэрэг зэрэг биелүүлсэн бэ, үнэ тогтворжуулах болон бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн хууль зүйн үндэслэл, хүрсэн үр дүнг шалгана.
Монголбанк мөнгө хэвлэдэг. Найм орчим их наяд төгрөг хэвлэсэн мэдээллийг тодорхой албаны хүмүүс өнгөрсөн дөрвөн жилд өгч байсан. Үүнийг нягтална.
Анхаарал татаж буй асуудал Монголбанкны алдагдал. Ялангуяа өнгөрсөн дөрвөн жилд жил тутам хоёр дахин нэмэгдсэн. 2016 оны тайланд туссан байдлаар 962 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ алдагдал төсөвт дарамт учруулдаг, алдагдлыг төсвөөс хаадаг. Тиймээс алдагдалд орсон нөхцөл шалтгааныг тодруулна.
2011 он хүртэл ерөнхий байдлаар ашигтай ажилладаг байсан. 2010 онд л алдагдалтай, бусад жилүүдэд ашигтай ажилласан. Гэвч 2012 оноос огцом алдагдалд орсныг тодруулж, дүгнэлт гаргана” гэв.
Монголбанкн арилжааны зээлүүд олгосон. Энэ зээлийг олгосон хууль зүйн үндэслэл, хүрсэн үр дүнг ч нягтлах юм байна.
Түүнчлэн Монголбанкны мэдээллийн ил тод байдал, шилэн дансны үр дүн, тайлан тэнцлийг шалгана. Их ажил байгаа учраас дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд шалгалт явуулахаар дээрх ажлын хэсэг ажилдаа оржээ.
Ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн,
-Эдийн засагт тулгарсан хямрал, хүндрэлийн гол учир, үндсэн шалтгаан Монголбанктай холбоотой. Яагаад хямралыг ингэж гүнзгийрүүлсэн бэ гэвэл төгрөгийн худалдан авах чадварыг унагаж, валютын ханшийг өсгөсөн.
2012 оны долдугаар сард валютын ханш 1450 орчим төгрөгтэй тэнцэж байсан. Одоо 2400 төгрөг байна. 70 хувиар валютын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар унжээ. Энэ нь ядуурлыг гүнзгийрүүлж, эдийн засгаа 70 хувиар шууд унагасан гэсэн үг.
Монголбанк хуулиа зөрчиж, хувийн компаниудад зээл олгосон. Орон сууц, уу, урамшууллын байдлаар хэдэн арван тэрбум төгрөгийг ажиллагсдадаа тараасан. Энэ мэдээлэл хаалттай байсан бол одоо авах бололцоо бүрдлээ.
Өнгөрсөн дөрвөн жилд валютын ханш бидэнд хамаагүй гэж хэлээд суудаг хүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр сонгосон. Мөн своп хэлцлүүдээр авч байгаа зээлийг зээл биш гээд суудаг байсан.
2014 оны зургаадугаар сард хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 200 гаруй тэрбум төгрөг байсан бол жилийн дотор 900 тэрбум болж өссөн. Компаниуд зээлээ төлж чадахгүй болсон. Иргэд ч худалдан авах чадваргүй болсон.
Ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг:
-Бидний хамгийн гол зорилго нь зөв онош тогтоох. Ингэж байж цаашид яаж эмчлэхээ шийднэ. Манай улс Олон улсын валютын сангийн хатуу болзолтой хөтөлбөрт хамрагдахад хүрч, татвар нэмэх, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ царцааж байна.
Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний бодлого, бодит секторыг дэмжсэн байдал, арилжааны банкуудад хяналт байсан уу, үнэхээр шударга өрсөлдөөн энэ салбарт байв уу гэдгийг хянана.
Хэн нэгний араас хөөцөлдөхдөө биш, хууль бус зөрчлийг илрүүлэх, хуульд өөрчлөлт оруулах нь ажлын хэсгийн гол зорилго.
Төгсгөлд нь ажлын хэсгийнхэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир