Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Боловсролын яам болон бусад байгууллага хамтран Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн онд батлуулсан билээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк дэмжлэг болон ажиллаж буй бөгөөд Дэлхийн банкны Санхүүгийн боловсрол хариуцсан олон улсын зөвлөх Шон Мандитай ярилцлаа. Тэрбээр хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж байгаа ба дунд сургуулийн боловсролын хөтөлбөрт санхүүгийн боловсрол олгох сургалтыг багтаасан нь хамгийн том дэвшлийн нэг байсан хэмээн онцолсон юм.
-Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн явц, гүйцэтгэл болон үр дүнгийн талаар ярихгүй юу?
-Энэ хөтөлбөрийг 12 сарын өмнөөс эхлүүлсэн. Хөтөлбөрийн үр дүн маш сайн байгаа гэж би үзнэ. Учир нь сууриа сайн тавьж чадсан. Хэдийгээр цаашид хийх зүйл их байгаа ч эхлэл нь сайн тавигдсан гэж бодож байна. Мөн өнгөрсөн 12 сарын хамгийн том ахиц дэвшлийн нэг бол ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сургалтын хөтөлбөрт санхүүгийн боловсролын хичээлийг нэмсэн явдал. Уг хичээлийн хөтөлбөрийг боловсруулахын тулд багш нарыг сургаж, материаллаг бааз бүрдүүлсэн. Иймээс тухайн насны хүүхдүүд бүгдээрээ санхүүгийн боловсролд хамрагдаж байна.
Хөтөлбөрийг 12 сарын өмнөөс эхлүүлсэн
Үүнээс гадна санхүүгийн боловсролд зориулсан цахим хаяг нээх гэж байгаа. Энэ мэтчилэн олон нийтэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хөгжүүлэхэд чиглэсэн олон ажил хийгдэж байна. Цахим хаяг нээгдсэнээр санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хэрэгсэл болох юм. Цаашид Монголбанкийг дэмжих сонирхолтой олон байгууллага гарч ирнэ гэж харж байгаа. Ерөнхийдөө ажил өргөжих суурь тавигдсан.
-Санхүүгийн эдийн засгийн боловсрол эдийн засгийн өсөлтийг хэрхэн дэмжих вэ?
-Орчин үед аль ч улс оронд хүн их, бага мөнгөтэй байхаас үл хамаараад зөв хэрэглэж сурах нь чухал шалгуур болсон. Мэдээж санхүүгийн боловсролтой байснаар та үүнийг хийж чадна. Энэ нь танд мөнгийг удирдах мэдлэг чадвар олгохоос гадна итгэл төрүүлэх юм.
Хүмүүс эдийн засгийн бэрхшээлд орох үед санхүүгийн боловсрол илүү чухал асуудал болж хувирдаг. Учир нь хүмүүс мөнгө багатай болоод ирэхээрээ үлдсэн жаахан мөнгөө өсгөхийн тулд эрсдэлтэй алхам хийж, мөнгөө алдахад хүрэх хандлагатай байдаг. Тиймээс өөрт байгаа мөнгөө хэрхэн зөв удирдан зохицуулах мэдлэгийг өгөх нь хэрэгтэй. Энэ утгаараа санхүүгийн боловсрол маш чухал.
-Та Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг дараагийн шатанд хэрэгжүүлж, хөгжүүлэхэд ямар зөвлөмж өгөх вэ?
-Улс орон бүрийн нөхцөл байдал ялгаатай байдаг. Олон улсын туршлагаас харвал үйл ажиллагааг удирдан явуулах байгууллага байх нь хамгийн чухал. Монгол Улсын хувьд энэ байгууллага нь Монголбанк болж байна. Хоёрдугаарт, ямар ч байгууллага хүмүүсийн санхүүгийн боловсролыг дэмжих ажлыг дангаараа хийх боломжгүй. Иймээс хамтын ажиллагааны бүлэг байгуулах нь чухал. Энэ ажлыг хийчихсэн гэж үзэж болно.
Учир нь Монголбанктай хамтран ажиллаж байгаа олон байгууллага бий. Гуравдугаарт, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж болох олон зүйл бий. Гэхдээ олон зүйлийг зэрэг амжуулах гэж хичээх нь нөөц баялгийг шавхана. Тиймээс Монголын хувьд эхний ээлжинд нэн тэргүүний зорилтоо дэвшүүлж, түүндээ төвлөрөн ажиллах хэрэгтэй. Ингэснээрээ дараагийн 12 сарын хугацаанд дэвшүүлсэн зорилт бүхэндээ хүрч, ахиц дэвшил гарна гэж үзэж байна.
Б.Илч