Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын сайд нарын хамт сэтгүүлчидтэй уулзалт хийсэн.
Энэ үеэр сүүлийн үед асуудал дагуулаад байгаа хүүхэд харах үйлчилгээ болон Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дараах тайлбарыг өгсөн байна.
Тэрээр ажлаа хүлээж авсан даруйдаа МСҮТ болон Хүүхэд харах үйлчилгээний чиглэлээр шалгалт оруулсан бөгөөд дүн урьдчилсан байдлаар гарчээ.
“Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй сургууль төсвөөс хувьсах зардал гэж маш олон сая төгрөг авсан. Шалгалтын ажлын хэсэг маань тухайн сургуулийн хаягаар очиход нөгөө сургууль нь хаяг дээрээ байдаггүй. Үйл ажиллагаа явуулж байгаа сургууль байхгүй байсан. Шалгалтын явцад ийм асуудлууд тодорхой болж байна.
Бид ирэх долоо хоногт цагдаагийн байгууллагад хандана. Хүүхэд харах үйлчилгээ мөн адил. Хүүхэд харж байна гэж хийсвэрээр бичилт хийдэг, мэргэжлийн бус хүн ажилладаг улмаар мөнгө "идэж уудаг" асуудлууд байна. Энэ асуудлыг ч мөн адил ирэх долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт дуусмагц цагдаагийн байгууллагад шилжүүлнэ” гэсэн юм.