ҮЙЛ ЯВДАЛ
Өнгөрсөн сард манай эдийн засгийн, ирэх жилүүдийн өнгийг тодорхойлох олон чухал үйл явдал болж өнгөрлөө. Бид эдгээрийг нэгтгэн, та бүхэнд хүргэж байна.

ДОЛЛАРЫН ҮНЭ ДООШИЛСООР
Монголбанкны зарласан ханш өнгөрсөн нэг сарын хугацаанд 0.58 хувиар буурчээ. Өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн ам.долларын ханш алгуур буурахад 19-ний өдөр зарласан, ОУВС-тай хийсэн, урьдчилсан тохиролцоо голлон нөлөөлөв. Өөрөөр хэлбэл ханш бууна гэсэн иргэдийн хүлээлт ханшид ингэж нөлөөлөв.
Ам.долларын үнэ буурах тусам импортын бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих, цаашлаад буурах, долларын зээлтэй иргэд, ААН-үүдэд эерэгээр нөлөөлдөг.
МОНГОЛ БАНКИЙГ ШАЛГАНА
УИХ-аас өнгөрсөн сард Монголбанканд хяналт, шалгалт хийх үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ажлын хэсгийг ахалж, дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ажиллана.
Тэд эдийн засагт тулгарсан хямрал, хүндрэлийн гол учир, үндсэн шалтгаан Монголбанктай холбоотой гэж үзэж байгаа юм. 2016 онд тус банк 962 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ нь төсөвт дарамт учруулдаг, алдагдлыг төсвөөс хаадаг гээд алдагдалд орсон шалтгааныг дээрх ажлын хэсэг тодруулахаар боллоо.
ХУВЬЦААНЫ АРИЛЖАА
Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн сард нийт 944 сая төгрөгийн дүнтэй арилжаа хийж, 65 компанийн хувьцааг арилжжээ. Энэ нь өмнөх оны мөн үед хийсэн арилжааны дүнтэй харьцуулахад 17 хувиар, өмнөх сартай харьцуулахад 2.8 дахин бага дүнтэй байв.
Хоёрдугаар сарын нийт арилжааны 50 хувийг буюу 472 сая төгрөгөөр Тавантолгой компанийн хувьцааг арилжаалсан хэмээн Стандарт инвэстмэнт үнэт цаасны компани мэдээлэв.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 677 ТЭРБУМ ТӨГРӨГ
Өнгөрсөн сарын 20-нд “Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт болж, хотын удирдлагууд энэ онд хэрэгжүүлэх томоохон төслүүдээ танилцуулав. Нийт 677 тэрбум төгрөгийг хотын дэд бүтэц, үйлдвэржилт, сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээвэрт зарцуулахаар төлөвлөжээ.
ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА
“Хувьцаа ямар ашигтай вэ” номын зохиогч, Монголын хөрөнгийн зах зээлийн судалгааны хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Г.Мөнх-Эрдэнэтэй ОУВС-гийн, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эдий засаг, цаашлаад хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөний талаар ярилцсан юм.
Г.Мөнх-Эрдэнэ: Манай эдийн засаг ОУВС-гийн ганц хөтөлбөрөөс хамааралтай гэвэл өрөөсгөл дүгнэлт
Өнгөрсөн сард УИХ “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авахаар шийдвэрлэлээ. Ингэснээр 49 хувь эргээд Ростехийн өмч болох уу, олон улсын тавцанд Монголын нэр хүнд унаж, гадаадын хөрөнгө оруулалт буурах уу зэрэг асуултууд урган гарсан. Иймд МУИС-ийн ОУ-ын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Дэд проф. (Ph.D) С.Энхцэцэгтэй ярилцсан юм.
С.Энхцэцэг: Орос 49 хувиа худалдсанаар Хятадын эдийн засгийн нөлөө улам өсөх эрсдэлтэй
ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын 22-нд мэдээлснээр гол нэрийн хүнсний барааны үнэ өмнөх сарынхаас 5 хувиар өсчээ. Үүнд махны үнэ төрлөөсөө хамааран 6-12 хувь өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Өнгөрсөн сард Монголбанк, Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан бусад мэдээллийг дараах хүснэгтээс авна уу.

ТӨГСГӨЛД НЬ
УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарлаж, энэ оны улсын төсвийг тодотголыг батлах болов уу гэсэн хүлээлт байсан ч чуулган хуралдсангүй. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ирэх сард эхлэх хаврын чуулганаар төсвийг тодотгоно гэв. Хаврын чуулган ирэх сарын 5-нд эхэлнэ. Чуулганаар энэ оны төсвийг тодотгон батлахдаа чухам аль яамны, ямар хэмжээний зардлыг танасан нь тодорхой болох юм.
ОУВС-гаас бидэнд бүсээ чангалах үүрэг өгсөн тул тэрбумаар биш, их наядаар хэмжигдэх болсон төсвийн 10 хувийн алдагдлыг бууруулах гэрийн даалгаврыг УИХ-д өгсөн. Харин тэд яарсангүй. Энэ нь ч аргагүй юм. Учир нь ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 6 төрлийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэл өснө. Энэ нь иргэдэд хүнд тусна.
Манай улсын нийт гадаад зээл 24 тэрбум ам.долларт хүрснийг энэ удаагийн эдийн засгийн тоймд онцлов. Ингэснээр нэг монголд хүнд дунджаар 7900 ам.долларын зээл ноогдох байна. Энэ нь зөвхөн гадаад зээл бөгөөд манай улсын дотоодын зээлийг огт тооцоогүй тоо гэдгийг дахин сануулъя.
Инфографикийг Д.Жавхлантөгс, дүрс бичлэгийг О.Сүхбат