Сонгуулийн эхний шат ням гарагт эхлэх хүртэл хэдхэн хоног үлдээд байхад Жан-Люк Меланшон Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийг донсолгож гарлаа. Өрсөлдөгч нар нь сонгуулийн хурал цуглаан зохион байгуулдаг уламжлалт кампани өрнүүлж байхад хэт зүүний хүчнээс нэрээ дэвшүүлэгч Парисын усан суваг руу өнгийх хурсан олон руу завь онгоцноос үг хэлж байна.
Венесуэлийн удирдагч асан Уго Чавесыг хүндэлдэг, олон улсын санхүү, чөлөөт худалдаа, Европын холбоог эсэргүүцэгч, “ард түмэн олигархиудын эсрэг” ухуулга өрнүүлэгч, эдүгээ 65 настай эрхмийг дэмжигчид алга ташин мэндчилж байв. “Банк”-ны эзэд бол юу ч үйлдвэрлэдэггүй шимэгч паразитууд” хэмээн тэрбээр мэдэгдсэн. Чөлөөт худалдаа гэгч нь бүхнийг устгаж нийгмийг бүрмөсөн замбараагүй байдалд оруулахаас цаашгүй эд. Такси дуудах Uber аппликэйшн бол нийгмийн хамгаалалд хамруулалгүйгээр ажил хийлгэдэг “цэвэр луйвар”.
Энгийн бөгөөд мэдэмхий эдгээр тайлбар нь түүнийг хэт барууны хүчнээс нэр дэвшигч Марин Ле Пен, төвч байр суурь баримтлагч Эммануэль Макрон, консерватив Франсуа Фийон гэсэн гурван эрхмийн ширүүн өрсөлдөгч болгов. Ноён Меланшон өнгөрсөн сард сонгогчдын дөнгөж 11 хувийн дэмжлэг хүлээсэн. Социалист намаас нэр дэвшигч Бенуа Амоны дэмжлэгээс хагацсанаас хойш түүний нэр хүнд эрс дээшилж, сонгуулийн эхний шатанд сонгогчдын 19 хувийн дэмжлэг хүлээх төлөвтэйг санал асуулгын дүн харуулав.
Нийт үндэсний хэмжээний хоёр ч телевизийн нэвтрүүлгийн мэтгэлцээнд оролцсоны дараахнаас түүний нэр хүнд ноён Фийоныхтой зэрэгцэж, 22.5 хувийн дэмжлэгтэй ноён Макрон, 23 хувийн дэмжлэгтэй хатагтай Ле Пен нарын ард орж ирлээ. Эхний шатанд тэргүүлсэн хоёр нэр дэвшигч тавдугаар сарын 7-нд болох сонгуулийн сүүлийн шатанд өрсөлдөнө. Ноён Меланшон мандаж буйд сандарсан өрсөлдөгч нар нь өнгөрсөн долоо хоногт удаа дараа сөрөг дайралт хийж, социалист үзэлт урьдны сайдыг улс төрд шургалагч, гуйвшгүй коммунист болгон дүрсэлж гарав. “Коммунист хувьсгалч хүн гэж намайг аль дунд сургуульд сурч байх үеийн социалист үзэлтэй Сенатын гишүүнийг хэлээд байж” хэмээн ноён Макрон өнгөрсөн долоо хоногт сэрэмжлүүлэв.
Le Figaro өдөр тутмын консерватив сонин лхагва гарагт тэргүүн нүүрэндээ “Меланшон: Франц Чавесын солио хөтөлбөр” гарчигтай нийтлэл тавьжээ. Франц орон “Ноён Меланшоны ачаар сүйрэх цагт дарс, бяслаг хүртэл импортлохоос аргагүйдээ тулна” хэмээн уг сонин тавлав.
Ноён Меланшон эрс зүүний байр суурьтай хөтөлбөр дэвшүүлж байгаа. Тэрбээр төрийн зардлыг жилдээ 250 тэрбум евро хүртэл өсгөж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих үүднээс гадаад худалдаанд 100 хүртэл хувийн татвар оноохоор амалсан. Мөн Францаас Европын холбоотой тогтоосон харилцааг шинэчлэх хүсэлтэй. Шинэчилж үл чадах аваас тус холбооноос гарах санал хураалт явуулна.
Энэхүү хэтийн төлөв санхүүгийн зах зээлийг түгшээлээ. Ноён Меланшон хатагтай Ле Пентэй өрсөлдөхөөр сонгуулийн сүүлийн шатанд тунаж үлдвэл глобалчлал, нэгдмэл Европыг эсэргүүцэгч хоёр эрхмийн нэгийг сонгохоос аргагүй болно. “Сонгуулийн өрсөлдөөн ноён Меланшон, хатагтай Ле Пен нарын дунд өрнөвөл Франц улс эдийн засгийн сүйрэл, эдийн засгийн эмх замбараагүй байдал хоёрын нэгийг сонгох гэж буйтай адил” хэмээн Medef буюу Францын ажил олгогчдын холбооны тэргүүн Пьер Гаттаз үзэж байна.
Ноён Меланшоны суусан завь онгоц Парисын умард хэсгийн Пантины эрэгт хүрч ирлээ. Түүнийг угтаж авсан 22 настай дэмжигч Рафаэль Адно аварга бизнес, бондын хөрөнгө оруулагчийн асуудал хэнд ч сонин бишийг яаран мэдэгдлээ. Гол нь шинэ Ерөнхийлөгч “Францад тулгараад буй олон бэрхшээлийг шийдвэрлэж чадах шинэ, шинэлэг санаа хэрэгжүүлдэг байгаасай” хэмээн залуу өгүүлэв. “Меланшон бол шинэ итгэл найдвар, шинэ амар амгалан. Эх орондоо ягдсан байдалд буй залуусын асуудлыг шийдвэрлэх шинэ арга зам” хэмээн тус улсын залуу үеийнхний дунд ажилгүйдэл бараг 25 хувьд хүрснийг дурдан байж ноён Адно тайлбарласан юм.
Ноён Меланшонтой уулзагчдын зарим нь Ерөнхийлөгч Франсуа Олланд эрх барьсан таван жилд урам хугарсан социалист байр суурьтай сонгогчид. Ноён Олланд бизнесийн чиг баримжаатай шинэчлэл өрнүүлж бодлогоо эрс өөрчилсөн, ажилгүйдлийн бэрхшээлийг шийдвэрлэж чадаагүйтэй уялдан зүүний хүчнийг дэмжигчдийн итгэл алдраад байгаа юм.
“Тайван байж, Меланшоныг дэмж” гэсэн бичигтэй тэмдэг энгэртээ зүүсэн, 49 настай багш Эрик Роберт урьд нь 2012 онд ноён Олландын төлөө санал өгчээ. Эдүгээ тэрбээр ноён Меланшоныг Франц дахь жинхэнэ зүүний үзэлтэн хэмээн үздэг боллоо. “Бидэнд шийдвэртэй хариу өгч чадах хүн л хэрэгтэй. Ийм хүн бол Меланшон” хэмээн багш өгүүлэв.
Майкл Стотард