УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Сонгуулийн тухай хуульд эхэндээ нэр дэвшигчийн квотыг 40 хэмээн тусгасан бол дараа нь энэ тоо 30 хувь болон буурсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, квотыг 40 хувь гэж оруулж ирж байгаад талархаж байна. Гэхдээ үүний тулд яагаад дахиад дөрвөн жил хүлээх ёстой вэ. Монголын төрд эрэгтэй, эмэгтэй хүний дуу хоолой хамтдаа байх ёстой хэмээн бид гуйж байна шүү дээ. Эрчүүдийг бүгдийг нь хөөгөөд гарга гэж хэлээгүй. Бид өнгөрсөн 30 жилд эрчүүд давамгайлсан улс төрөөр явсан. Одоо бид салаа замын уулзвар дээр байна. Нөгөө салаа зам нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа шийдвэр гаргах тухай салаа зам юм. Эзэн Чингис хааны хөрөг зураг энэ танхимд заларсан байна. Чингис хаан төрийн шийдвэрийг гаргахдаа насан туршдаа ээжтэйгээ, эмэгтэй хүмүүстэй зөвлөлдсөн. Яагаад дөрвөн жил хүлээх ёстой вэ. Эмэгтэйчүүд бэлэн биш гэж байгаа юм уу. Тэгвэл Монголын эрэгтэйчүүд бэлэн үү. Германчууд Меркельд, англичууд Тетчерт итгэж боломж өгсөн. Тэгвэл өнөөдөр монгол эрчүүд эмэгтэйчүүдээ сайн авч явж байгаа юу. Эмэгтэйчүүддээ боломж, итгэлийг өгье. Яг өнөөдрөөс эхлээд боломж олгоё. Эрчүүдийг зайлуулах биш хамтдаа энэ улсыг удирдъя гэлээ.
Түүнчлэн тэрбээр "Өнгөрсөн 30 жилд бид улсаа маш муу удирдсан тул өөр арга замаар явъя гэж байгаа юм. Нийгмийн 51 хувь нь улс төрд орж ирэхийг бид зүрх сэтгэлээрээ дэмжих ёстой. Бан Ги Мүн хүртэл ирээд гуйлаа шүү дээ. Бид олон улсад ийм л их муу нэртэй болжээ. Жентельмен гэдэг бол өөртөө итгэлтэй байхын нэр шүү дээ. Эрэгтэй улс төрчид өөртөө итгэлтэй баймаар байна" гэж хэллээ.