Уэльсын ханхүү хэрэгжүүлэх гэж буй шинэ төслийнхөө хүрээнд хүүхдүүдээ орон гэргүй хүмүүст туслах ажилд хамруулна гэжээ.
Тэрбээр "Сандэй таймс"-т өгсөн ярилцлагадаа “Би хүүхдүүддээ зарим хүмүүст тусламж хэрэгтэйг ойлгуулахыг хүсэж байна. Ээж маань намайг 11 настай байхад иймэрхүү ажилд дагуулж явдаг байсан. Одоо ч үүнийг үргэлжлүүлэх зорилготой байна” хэмээжээ.
Ханхүү Уиллиам дээрх асуудлыг шийдэх таван жилийн хугацаатай төслийг энэ сараас эхлүүлэх гэж буй аж. Тэрбээр орон гэргүй бага насны хүүхдүүдэд илүү их санаа зовж буйгаа илэрхийлж, төсөл ч үүн дээр түлхүү анхаарахыг мэдэгдсэн юм. “Орон гэргүй 16-24 насны 122 мянган хүн байна. Энэ нь миний хувьд маш өндөр тоо. Иймээс уг асуудлыг шийдэх арга хэмжээнүүдийг бид тогтмол авах хэрэгтэй байна” хэмээн ярилцлагадаа дурджээ.
Энэ нь сүүлийн жилүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар голчлон кампанит ажил хийж байсан түүний хувьд шинэ кампанит ажил болж байна.
Эх сурвалж: BBC