"Иргэний зориг-ногоон нам"-ын дарга Б.Батбаатар тэргүүтэй албаныхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
Намын дарга дарга Б.Батбаатар "Энэхүү хуулийн төслийг оруулж ирж байгаа, хуулийн төслийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн улс төрийн тоглоом нийгмийг талцуулж буйг бид хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шударга, зөв тогтолцоо, валют төгрөгийн ханшны тогтвортой байдал, Засгийн газар, эрх мэдэлтнүүдийн шударга ёст төр нь гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг.
Гадаадын хөрөнгө оруулалт нь Монгол Улсад хэрэгтэй зүйл нь үнэн. Гэхдээ Ч.Хүрэлбаатар сайдын оруулж ирсэн төслийг хардаж байна. Өмнө нь гурван удаа УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж ирж буцаагдсан төсөл. Монголын ард түмэн хар цагааны гялгадаг, "хулгайчдыг" таньж чаддаг болсон байхад гадаадын хөрөнгө оруулалтыг далимдуулж оруулж ирж байна.
Бид хулгайчгүй нам, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрсдийнхөө нэр хүндийг өсгөх, нийгмийг талцуулж, иргэдийн санал авах гэсэн башир аргаа болиосой гэж хүсэж байна. ИЗНН дахин шинэчлэгдсэн ба өнгөрсөн оны 10 дугаар сард шинэ удирдлагатай болсон. Бид хулгайчгүй, ард түмний нам байх болно" гэлээ.