- Палестин иргэн машинтай явган хүний зам руу дайран орж, бууж ирээд Израилын иргэдийг хутгалж шархдуулав
- Хохирогчдын нэгийнх нь биеийн байдал хүнд байна
- Палестины Хамас бүлэглэлээс тус хэргийн хариуцлагыг хүлээв
Израилын Тэль Авив хотод Палестин иргэн машинтай явган хүний зам руу дайран орж, бууж ирээд иргэдийг хутгалж шархдуулсан хэрэг гарчээ. Халдлагын улмаас найман хүн шархдсан. Хохирогчдын нэг, 46 настай эмэгтэйн биеийн байдал одоогоор хүнд байгаа аж.
Тус хэргийг Израилын цагдаагийн албанаас “террорист үйлдэл” гэсэн ба жолоочийг Израилын иргэн буудаж хороосон байна. Палестины Хамас бүлэглэлээс хэргийн хариуцлагыг хүлээж, Женин дэх цэргийн ажиллагаанд хариу барьж буй үйлдэл хэмээн мэдэгдэв. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху "Ийм үйлдлээр бидний терроризмын эсрэг тэмцлийг зогсооно гэж бодож байгаа бол эндүүрч байна” хэмээн ярьжээ.
Тодруулбал Израил хоёр өдрийн өмнө Женин хот руу хүчтэй дайралт хийж, 16-23 насны 12 Палестин иргэн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан. Иордан голын Баруун эргийн Женин хот болон тэнд орших дүрвэгсдийн хуаранд террористууд ихээр орогнох болсон тул Израилаас терроризмтой тэмцэх ажиллагааг эхлүүлээд байв.
Израил улс тус хотод агаарын довтолгоо хийж, хэд хэдэн барилга байгууламжийг дэлбэлсэн бөгөөд энэ нь 2002 оноос хойш тус улсаас зохион байгуулсан хамгийн том цэргийн ажиллагаа болж байна.
Эх сурвалж: CNN