УИХ-ын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг энэ сарын 15-17-ны өдөр зохион байгуулж байна.
Өнөөдөр үдээс өмнөх сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал сэдвээр ярилцав.
Унаж, татдаг хүмүүсийг төлөөлөн ирсэн иргэн:
-Би энэ өвчний оношийг сонсоод 27 жил болж байна. Бид гаднын орнуудаас Монгол Улсын эмийн жагсаалтад байхгүй маш олон эм авч уудаг. Энэ эмүүд эмийн жагсаалтад ороогүй хэр нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон. Тиймээс эмийн сангуудаас эрүүл мэндийн даатгалаар авах ямар ч боломжгүй. Дан эм биш тарилга ч гаднаас авдаг. Унаж, таталтын яаралтай үед судсаар тарилга хийлгэдэг. Гэтэл Монголд ганцхан л тариа бий. Энэ тариаг Герман зэрэг оронд лаагаар хэрэглэдэг. Энэ лааг авч хэрэглэе гээд бид унаж, татдаг өвчтэй хүмүүсийн нэгдсэн төрийн бус байгууллагад хүсэлт гаргаснаар “Монос” компани оруулж ирсэн. Гэтэл үүнийг эмнэлгүүд нь авахгүй, хэрэглэж чадахгүй байсаар оруулж ирсэн хэдхэн лааны хугацаа нь дууссан.
Бидний уудаг эмийг олон улсад тариа болгочихсон. Уналт, таталт өгч байх үед амаараа ууж чадахгүй тул таривал илүү амар. Гэтэл манайд тарилга нь орж ирээгүй байгаа. Энэ асуудлуудыг шийдэх нь чухал байна.
Элэгний B, D вирустэй хүмүүсийг төлөөлж ирсэн иргэн:
-Иргэд эрүүл мэндийнхээ төлөө төрөөс, Эрүүл мэндийн яамнаас гуйдаг зарчимд орчихлоо. D, B вирусээр үүсгэгдсэн элэгний өвчлөлөөр жилд 5400, сард 450, өдөрт 15 хүн нас барж байна гэсэн тоо бий. Энэ вирусийн эсрэг хэрэглэдэг Vicure (Entecavir) эмийг эмийн сангуудаар 15 мянган төгрөгөөр худалдаалдаг байсан. Гэтэл энэ жилээс энэ эм даатгалд ороод 45 мянган төгрөгийн үнэтэй болчихсон. Үүнээс даатгал хөнгөлж байгаа. Тэгэхээр чанаргүй, хямд эмийг даатгалд оруулж үнэтэй болгоод эндээс ашиг олдог юм уу гэж би хувьдаа бодож байна.
Мөн өөр нэг асуудал бол энэ эмийг D, B вирустэй иргэд хэрэглээд эдгэрч байна уу гэдэг. Энэ эмийг уугаад үнэхээр вирус нь дарагдаж байна уу, хавдар, хатуурлаас сэргийлж байна уу гэвэл үгүй. Миний хувьд энэ эмийг 2014 оноос хойш 10 жил ууж байна. Гэтэл миний бие F3 зэргээс F4-рүү шилжээд, циррозын шатанд орчихсон.
Одоо яах вэ, эмчилгээ байна уу гээд эмч, эмнэлгийн байгууллагаас асуухаар интерферон гэж тариа бий гэдэг. Энэ гаж нөлөөтэй тариаг яагаад иргэддээ шахах гээд байгаа юм бэ. Үүнээс илүү чанартай Мирклудекс Б (Bulevirtide) гэдэг тариа хөрш, зэргэлдээ улсад гарчхаад байхад иргэддээ тарих боломж яагаад байдаггүй юм бэ. Иргэдээ эмчлэх, эрүүл байлгах бодлогогүй, заавал гаж нөлөөтэй, үйлчилгээ муутай эм, тариагаар эмчлэх гээд байгаа төр, засгийн бодлогыг гайхаж байна.