НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” боллоо.
Энэ үеэр Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгөв.
УЛААНБААТАР ХОТОД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЭ ЭХ ҮҮСВЭР, ГАДНЫН ТЕХНОЛОГИ НЭН ЧУХАЛ
Тэрээр “Төсвийн хөрөнгөөр нийслэлийн тулгамдаж байгаа бүх асуудлыг шийдэх боломжгүй. Өнгөрсөн 30 жилд бид хотын иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдэх гэж зүтгэж ирсэн. Иймд Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр, гаднын технологи нэн чухал.
Улсын эдийн засгийн 70 орчим хувийг нийслэл дангаараа бүрдүүлж байна. Тиймээс хотын асуудал улстай шууд холбоотой. Улсын асуудал Засгийн газартай хамааралтай.
Хотын удирдлагууд УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллах зохицуулалтыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Мөн 27 жил гацсан нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулснаар хотын хөгжил шинэ шатанд дэвших боломж бүрдсэн. Үнэт цаас, хөгжлийн бонд гаргах эрх нээгдсэн.
Улаанбаатар хот нэмэлт эх үүсвэрээр хөгжих ёстой. Энэ бол Сумъяабазар хотын даргатай байх үеийн асуудал биш. 1.6 сая иргэнд зориулсан хот, нийгмийн аж ахуйн үйлчилгээг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг эрэлхийлж буй ажил юм.
Төсвийн хөрөнгөөр нийслэлийн тулгамдсан бүх асуудлыг шийдэх боломжгүй.
Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар хувийн хэвшлийн оролцоог хотын бүтээн байгуулалтад нэмэх алхам болсон. Өнөөдрийн чуулга нийслэлийн хөгжилд хүч нэмнэ. Мөн Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод хот, хөдөөгийн сэргэлт гэх бүлэг байдаг. Тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил гэж сэдэв бий.
Энэ чуулганаар хэд, хэдэн санамж бичиг байгууллаа. Ингэснээр ажил эхэлж, хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Хувийн хэвшилтэй хамтран ажиллаж нийслэл өөрөө тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг гаргах чадвартай байх ёстой.
Дэлхийн ихэнх улсад хотын төвлөрөл нэмэгдэж байна. Засгийн газраас нь үзүүлэх дэмжлэг жил ирэх бүр багасаж, хотууд өөрсдөө орлогоо бүрдүүлэх бодлоготой. Ингэхдээ хотын төсвийн орлогыг татвар, төлбөр, хураамжаар бүрдүүлдэг. Мөн зардлын хэмнэлт байх ёстой.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, хотын тулгамдсан асуудлыг үе шаттай шийдэх шаардлагатай” гэв.
Энэхүү чуулга нь хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой юм.