“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2023” олон улсын эрдэм шинжилгээний хуал болж байна. Тус хуралд дэлхийн арав гаруй улсаас 80 гаруй, манай улсаас 110 эрдэмтэн, судлаачид оролцож, туршлага судалж байна.
Хурлаар байгаль орчинд ээлтэй техник технологи, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанаас учирч болзошгүй эрсдэлийг бууруулах гарц шийдлийн зөвлөмж гаргах зорилготой.
Энэ үеэр ШУА-ийн Газарзүй геологийн хүрээлэнгийн физик, газарзүй орчин судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Батнямаас үерийн эрсдэлийн үнэлгээ сэдвийн талаар тодруулав.
"ҮЕРИЙН УСААР ЭРГЭЭД НОГООН БАЙГУУЛАМЖАА УСЛАХ, СААРАЛ УС БОЛГОН АШИГЛАЖ БОЛНО"
Тэрээр “Би 2022 онд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ хийж байв. Үерийн эрсдэлийг үнэлэхэд хэд хэдэн судалгааны арга зүй, загвар байдаг. Хоёр төрлийн судалгааны арга ашиглаж үерийн эрсдэлийг судалж "Хүрэл тогоот" залуу эрдэмтдийн хуралд илтгэл тавьж хэвлүүлсэн.
Миний судалгааны үр дүнд долоон дүүргийн бүх хороодоос үерт өртөх өндөр эрсдэлтэй 40 хороо байсан. Нийт хороодын 60-70 хувь нь үерийн эрсдэлийн маш өндөр, өндөр, дунд гэсэн ангилалд багтсан. Тэр дундаа Баянгол, Сүхбаатар, Сэлбэ гол дагуух хороод эрсдэл маш өндөр байв. Олон улсад усны түвшинг нэг цагт 25, 50, 75 миллиметрээр ангилдаг. Эдгээр ангиллаар үерийн эрсдэлийг судалсан. Хэрвээ цагт 75 миллиметр хүрвэл байгалийн гамшигт үзэгдэл болно гэж үзнэ. Үер байгалийн гамшиг боловч нэг талаараа усны үнэт баялаг болдог. 2008 оноос эхлэн дэлхийн зарим улс үерийн усыг хадгалах, дахин ашиглах зэрэг ахиц дэвшил гаргажээ. Бид судалгааныхаа үр дүнд тулгуурлан үерийн усыг ашиглах гурван зөвлөмж боловсруулсан. Нэгдүгээрт үерийн усыг хадгалах нөөцлүүр бэлдэх ёстой. Хадгалсан усаа эргээд ногоон байгууламжаа услах, саарал ус болгон ашиглаж болно.
Гэр хорооллын хэсгийн хөрс хэт их элэгдэл, гэмтлийн улмаас хөрсний бүрхэвч нягтаршиж хатсан байдаг.
Нийслэлийн хөрсөн бүрхэвч нь хөнгөн шавранцар, элсэнцэр хөрс зонхилдог. Энэ нь харьцангуй их усыг шингээх чадвар өндөртэй. Гэвч гэр хорооллын хэсгийн хөрс хэт их элэгдэл, гэмтлийн улмаас хөрсний бүрхэвч нягтаршиж хатсан байдаг. Ингэснээр хүчтэй аадар борооны усыг шингээж чадалгүй уруйн үерийг үүсгэх нөхцөл бий болж байна.
Хөгжингүй орнуудад тухайн жилийн цаг агаарын төлөвийг харгалзан үзэж, үерийн эрсдэлийн үнэлгээ хийн, хариу арга хэмжээгээ боловсруулсан мастер төлөвлөгөө гаргадаг.
Сэлбэ голын үерт хүний хүчин зүйл их нөлөөлсөн. Голын голдирол хэсгээс үл ялиг өндөртэй, ширгэ хэсгийг татам гэж нэрлэнэ. Татам нь ус, байгаль орчны хувьд онцгой газар байдаг. Шар усны болон хур борооны үерийн үед нам эргийн дор ус татаж байдаг газрыг татам гэж нэрлэдэг. Нам татам бол богино хугацаанд үе үе үерт автана. Харин өндөр татам нь олон жилдээ нэг буюу хүчтэй аадрын улмаас үерт автдаг. Гэтэл Сэлбэ, Улиастай, Туул голын өндөр татмын хэсгийн газарт барилга, байгууламж баригдсан. Энэ чинь байгалийн жамаараа олон жилийн хугацаанд нэг удаа үерт өртдөг хэсэг юм. Мөн газар ашиглалт, зохион байгуулалтын улмаас үерийн усыг шингээх орон зай бага байна” гэлээ.
Уг эрдэм шинжилгээний хурал энэ сарын 10-11-нд үргэлжилж байна.