Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Ерөнхий сайд Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг нийт генерал, офицер, ахлагчид, хугацаат цэргийн алба хаагчдад дэвшүүлээд, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмэн, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархал илэрхийлэв. Дэлхий дахин, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, Шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа.
Улсын эдийн засаг цар тахлын дараа сэргэж буй ч тогтворгүй, авлигажсан систем улс орны дотоод аюулгүй байдалд заналхийлж, гадна талаас геополитикийн нөхцөл байдал хүндрэл учруулж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдаад энэ бүхэн шинэ стандартаар цааш явах хэрэгтэйг сануулж байна гэв.
Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд боомт, аж үйлдвэрийн сэргэлт, төвлөрлийг сааруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх томоохон төслүүд эхлээд байна. БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн боомтын сэргэлт болон төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн сэргэлтийн ажилд манлайлан оролцож байгааг Ерөнхий сайд онцлов.
“Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого нь Монгол Улсын ойрын 30 жилийн хөгжлийн бодлого бөгөөд эдгээрийн хэрэгжилтээс улс орны хөгжил хамаарна. Иймд БХЯ, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриаллаа.
Засгийн газраас зэвсэглэл техникийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 2024 оноос хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна.
Эх сурвалж: Засгийн газар