БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын хотхон"-ы дулааны шугам задарч халаалтгүй болжээ. Тус хотхон 439 айлын орон сууцтай бөгөөд 1000 гаруй оршин суугч амьдардаг. Дөрөв хоногийн турш халаалтгүй байгаа учир нэг, хоёр давхрын айлуудын цонх, ханаа дагаж мөстөж, халаагуур нь хөлдөн хагарах эрсдэл үүсжээ.
Биднийг очиход шугамын засварын ажил явагдаж байлаа. Оршин суугчдын төлөөлөл айлуудын одоогийн нөхцөл байдлыг хэлэв. Нэг давхрын айл руу ороход гурван хүүхэд нь зузаан хүрэм өмсжээ. Гэрийн эзэгтэй хүүхдүүдээ дааруулахгүйн тулд мах чанаж, уураар нь дулаацах гэж хичээж байна хэмээн учирлав.
Оршин суугч Л.Лхагвасүрэн “Манайх нэг давхарт байдаг. Хана, цонх дагаж мөстчихсөн. Бага насны хүүхдүүд минь ханиад хүрээд, би ч гэсэн халуурч хонолоо. Маш зутруу байна. Бага хоёр маань хөдөөнөөс өчигдөр орой ирсэн юм. Өнөөдөр буцаагаад явуулах гээд хувцсыг нь бэлдэж байна. Хурдхан шиг л шугамаа янзалж халаалтаа өгөөсэй. Хүүхдүүдээ зузаан хувцастай байлгаж, буцалсан ус, шөлний ууранд гараа “ээ” гэж хэлээд л байж байна даа. Шөнөдөө 3 давхар хөнжил давхарлаад унтаж байна” гэлээ.
Оршин суугч хүүхдүүдийн сэтгэгдлийг тодруулахад “Гэр маш хүйтэн байгаа. Өдөр болгон олон давхар хөнжил нөмөрч унтдаг. Аймар хэцүү байна. Өдөр зузаан хүрмээ өмсөж гэртээ байдаг. Гэрийн даалгавраа хийх гэхээр гар, хөл даараад байдаг болохоор чаддаггүй” гэлээ. “Бид хоёр хөдөөнөөс өчигдөр ирсэн. Гэхдээ одоо буцаад явахаар боллоо. Уг нь явмааргүй л байна” гэсэн юм.
Оршин суугч Б.Өлзийсайхан “Арванхоёрдугаар сарын 22-ны орой 20 минут тог тасраад л манай хотхон халаалтгүй болсон. Тог тасраад, ирэхээрээ усны даралтаас болж шугам нь задарчхаад байгаа юм билээ. Хэзээ халаалт ирэх нь тодорхойгүй. Учир нь дулааны шугамаа гурав хоногийн турш засаж байна. “Заа одоо дулаан ирнэ ээ, усаа тавьчихлаа гэж хэлээд л ахиад шугам нь энд, тэндээ буудчихна. Дулааны шугам нь 19 жил болж, зэврээд маш муудчихсан. 1.100 метр шугамыг нийслэлийн өмч бүртгээгүй гэж байгаа юм. Одоо энэ шугамыг хариуцах эзэн олдохгүй, засахгүй явсаар өдийг хүрчихсэн. Хэдэн өдөр гэмтлээ олох гэж хайж байгаа юм.
Манай байрыг хариуцдаг ХҮТ-1 контороос ямар ч хариу байхгүй, мэдээлэл өгдөггүй. Өвлийн хүйтэнд энэ шугамыг солино гэвэл хэдэн тэрбумын өртөгтэй гэсэн. Хэн ч бидэнд халаалт өгнө гэж хэлэхгүй байгаа нь маш бүрхэг санагдаж байна. Халуун ус байхгүй, гэр дотор гадна байгаагаас хүйтэн байгаа” гэв.
Тус хотхоны СӨХ-ны байцаагч Г.Пүрэвсүрэн “Дулааны шугам нь 2015 онд ашиглалтад орсон юм билээ. Түүнээс хойш огт задарч байгаагүй. Сүүлийн гурван жил ойр ойрхон задарчхаад байгаа юм. СӨХ, Контор хоёрын ажил үүрэг тусдаа байдаг. Бидний зүгээс хурдхан л шугамаа янзлаад өгөөч гэж хүсэж байна.
Бид БЗД-ийн 16-р хорооны Засаг дарга Б.Булганхүүд өргөдөл өгч цаашаагаа ОБЕГ, холбогдох албан тушаалтнуудад мэдэгдсэн. Гэхдээ шугам нь маш муу заслаа ч ахиж хагарахгүй гэсэн баталгаа байхгүй. Дулааны шугам нь ямар ч харьяалалгүй гэж байхгүй гэж бодож байна. Хэрвээ харьяалалгүй гэвэл энэ хавийн орон сууцыг яаж хүлээж авдаг гэсэн үг вэ. СӨХ байлаа ч газар дор байгаа шугамыг яахыг нь мэдэхгүй шүү дээ.
Гэмтэл гарч, ус тасарсан тохиолдолд контор луу мэдэгдэнэ. Манай хотхоныг ХҮТ-1 орон сууцны контор хариуцдаг.Тус контор цаашаагаа Зүүн түгээх станцад харьяалагддаг. Энэ контороос ямар ч мэдэгдэл, холбоо байхгүй. Сантехникч залуу л ийш тийш гүйгээд байна. Удирдах албан тушаалтнууд нь хаана ямар хүмүүс байдаг юм мэдэхгүй. Сантехникчийнхээ л утасны дугаарыг өгчихдөг. Тэгээд тэдэнтэй аятайхан харьцаад учир байдлаа хэлэхээр урдаас доромжлоод байдаг” гэлээ.
Бид тус дүүргийн ХҮТ-1 хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хэд хэдэн удаа холбогдох гэсэн ч чадаагүй юм. Бид эргэн мэдээлэх болно.