Монголын урчуудын эвлэлээс оны шилдэг бүтээлүүдийг тодруулж, үзэсгэлэн дэлгэлээ. Энэ жил 80 гаруй бүтээл ирснээс талыг нь үзэсгэлэнд онцолж, дөрөв нь шилдгээр шалгарсан байна.
Үзэсгэлэнгийн үүднээс уурхайн машины дугуйтай адил том, дугараг мод угтлаа. Байгалиас дув дугараг мод ургахгүй шүү дээ хэмээн хөнгөн бодсоор босго даваад орчхов. Анхаарал татагдсаар очвол түүний дээрээс тусах таазны гэрэл нарны туяатай сүлэлдэн ар талын хананд өлгөсөн зураг дээр тусан тунарна. Зурагт алтадмал шар туяа ойлгосон хад асгыг дүрсэлжээ. Мэдээж үзэсгэлэнд цонх байхгүй, танхим ч тод гэрэлгүй. Тийм атал зураг дээрх мандаж буй нарны туяа гайхалтай тодоор ялгаран харагдана. Эл бүтээл уран зургийн төрөлд “Оны шилдэг бүтээл” болжээ. Зургийг МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч Ч.Болор зурж, "Ханан хэц" гэх нэр өгчээ.
Арагш ухран харвал үзэсгэлэнгийн хана, орон зай бүтээлээр дүүрэн байна.
Зөвхөн дуу хөгжмөөр “Уяхан замбуу тивийн наран”-г төсөөлж явсан бол энд хавтгайд буулган дүрслэн харуулжээ. Манай улсад гар утасны хэрэглээг дэлгэрүүлсэн бүтээгдэхүүн бол Nokia 3310 загварын утас шүү дээ. Эл утасны тоглоом болох могойг контемпрари урлагаар илэрхийлсэн сонирхолтой бүтээл үзэсгэлэнд онцлогджээ.
НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэдэг гэдгээр олонд илүү танигдсан “Ухамсар” хөшөөний уран барималч, МУЭ-ийн гишүүн А.Очирболдын "Монгол поло" хэмээх хүрэл баримал дэлгэгджээ. Уг бүтээл энэ оны шилдэг уран баримлаар тодорсон байна.
“Монгол поло” баримлын баруун талд Г.Ууганбаяр зураачийн Эзэн Чингис хаан морьт баатруудаа дагуулан явж буйг дүрсэлсэн “Сүлдэн нутагтай” гэх зургийг дэглэжээ. XIII зууны Монголчуудыг ээтэн хоншоортой гутал өмсдөг байсан гэж төсөөлж ирсэн. Гэвч энд дүрсэлснээр бол гутал нь ээтэн хоншооргүй байхын зэрэгцээ аралтай, нарийн суран бүс зүүсэн байгаагаар дүрслэгджээ. Энэ мэт бидний хэвшсэн ойлголтуудыг эргэлзүүлэх, түүхийн хуудас эргэн сөхөх сэдлийг үзэсгэлэнгээс авлаа.
Зөвхөн 2023 онд бүтээсэн уран бүтээлүүдээс шилдгийг сонгосон гэдгээрээ энэ үзэсгэлэн онцлог юм.
МУЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, ахмадын хорооны дарга, зураач Б.Гантулга “Манай үзэсгэлэнг үзэх хүний хөл тасардаггүй. Ялангуяа оны шилдэг бүтээлүүдийг үзэхээр их олон хүн ирдэг.
Оны шилдэг бүтээлийг эвлэлийн удирдах зөвлөлийн нийт 13 гишүүн шалгаруулдаг. Үзэсгэлэнд ирүүлсэн уран бүтээлээс л шилдгийг нь шалгаруулж байна. Гол шалгуур бол уран бүтээлийн хийсэн арга, ажиллагаа, чадвар, мэргэжлийн гүйцэтгэлээр нь тодруулдаг.
Сайн биш байхад нь заавал дүрслэх урлагийн төрөл бүрээс шилдэг тодруулна гэхгүй. Ирүүлсэн бүтээлд нь хэрхэн сайжруулах зөвлөгөө өгдөг. Ингэснээр тухайн зураач, бүтээлч өөрийгөө ямар хэмжээнд явж байгааг, ямар чадвартай вэ гэдгээ мэдрэх боломж бүрдэнэ.