“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 22 дахь ээлжийн оюутнуудыг өнөөдөр үдэв. Ёслол, хүлээн авалт Япон Улсын Элчин сайдын өргөөнд болжээ.
Энэ хөтөлбөрт манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд цаашид чухал үүрэг гүйцэтгэх төрийн залуу албан хаагчид голлосон боловсон хүчнийг Японы их, дээд сургуулиудад магистр, докторын сургалтад хамруулдаг.
Тэд эх орондоо ирээд Монгол Улсынхаа х тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломж олгох, Япон Улстай байгуулсан найрамдалт харилцааг хүн хоорондын харилцаагаар дамжуулан өргөжүүлэх зорилготой.
Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлснээр өнөөг хүртэл 359 оюутан Японд магистр, докторын хөтөлбөрт хамрагджээ. Тэд засгийн газрын холбогдох байгууллага, их дээд сургуулиуд, Төв банк зэрэг олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
JDS хөтөлбөрийн 22 дахь ээлжинд 16 оюутан явна. УИХ-ын Тамгын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар, Монголбанкнаас нэр дэвшжээ.
Шалгалтад тэнцэж, Кюүшүгийн их сургууль, Олон улсын их сургууль, Сайтамагийн их сургууль, Цүкүбагийн их сургууль, Нагаокагийн техникийн их сургууль, Хирошимагийн их сургууль, Мэйжигийн их сургуулийн мэргэжлийн дагуу сурна гэж Японы ЭСЯ-наас мэдээлэв.