Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг 2021 оны нэгдүгээр сард байгуулснаас хойш бүтэн хоёр жил өнгөрөв.
Гэтэл өнөөдрийг хүртэл хуулийн төсөл олон нийтэд нээлттэй биш, явц нь тодорхойгүй байна. Иймд, бид энэхүү нийтлэлээр уншигч танд манай улсын хөрөнгө оруулалтын салбарын нөхцөл байдал, эрх зүйн орчны талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хуулийн шинэчлэлийн явцын талаарх шүүмжийг холбогдох хүмүүст дайхыг зорилоо.
Монгол Улсын хөрөнгө оруулалтын салбарын нөхцөл байдал, эрх зүйн орчин:
Монгол Улс анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталснаар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин бүрдэж, түүнээс хойш 2012 он хүртэл хөрөнгө оруулалтын хэмжээ тогтмол өссөн байдаг. Энэ нь уул уурхайн томоохон бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотой. Харин улс төрийн тогтворгүй байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан 2013-2015 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ мэдэгдэхүйц буурч, 2017-2019 онд эргээд өссөн боловч КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр буцаад саарчээ.
Монгол Улс одоогийн байдлаар нийт 44 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр талт хэлэлцээрийг баталсан байдаг.
2020 оны байдлаар Монгол Улс дахь нийт хөрөнгө оруулалтын дүн болох 17.2 их наяд төгрөгийн 36 хувийг дотоодын хөрөнгө оруулалт, 63 хувийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлж байв.
Хөрөнгө оруулалтын салбараар авч үзвэл
- уур уурхай олборлолтын салбар 40 орчим хувийг,
- үйлчилгээний үйл ажиллагаа 9 орчим хувь,
- эрүүл мэнд нийгмийн үйл ажиллагаа 8 хувь,
- цахилгаан эрчим хүч 6 хувь,
- бөөний жижиглэн худалдаа 5 хувийг тус тус эзэлдэг.
Харин гадаадын хөрөнгө оруулалтын үлдэгдлийн үзүүлэлт (буюу тайлант хугацаанд хуримтлагдсан дүнгээрээ манай улсад эдийн засгийн харьяат бусаас нийт хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа талаарх үзүүлэлт) –ээр Канад улс 37 орчим хувиар тэргүүлж, түүний араас Хятад, Австрали, Сингапур, Япон улсууд удаалдаг байна. Дээрх мэдээллийн дэлгэрэнгүйг та Үндэсний статистикийн хорооны хөрөнгө оруулалтын орчны талаарх танилцуулга болон тоон мэдээллээс дэлгэрүүлж харах боломжтой.
Монгол Улс одоогийн байдлаар нийт 44 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр талт хэлэлцээрийг баталсан байдаг. Эдгээр хэлэлцээрийн дагуу хоёр улсын засгийн газраас харилцан хөрөнгө оруулагчдыг үл ялгаварлан гадуурхах, шударга тэгш хандах, хамгаалалт хэрэгжүүлэх, хууль бусаар (хөрөнгө оруулалтыг) хураан авахгүй байх зэрэг нийтлэг үүргийг хүлээж, эдгээр үүргээ зөрчсөн тохиолдолд хөрөнгө оруулагчаас засгийн газрын эсрэг нөхөн төлбөр шаардах эрхийг олгосон байдаг.
Нэгэн жишээ дурдахад Монгол Улсын Засгийн газрын эсрэг Хан Ресурс ХХК-аас 2011 онд “Дорнод аймагт байрших ураны хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан”-тай холбоотой нэхэмжлэлийг Олон улсын Арбитрын байнгын шүүх (Permanent Court of Arbitration)-д гаргаж байсан. Арбитрын зүгээс Монгол Улсын Засгийн газрыг шүхэр заалт (umbrella clause)-ыг зөрчсөн болохыг тогтоож, тус хөрөнгө оруулагчийн нэхэмжилсэн нийт 358.00 сая ам.долларын шаардлагаас 80.00 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Харин одоогийн Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдын зүгээс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах талаар амлалтаа хэрэгжүүлэхгүй байхын дээр Засгийн газар, эрх баригчдаас хөрөнгө оруулагчдын эрх ашигт сөргөөр нөлөөлөх бодлого арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын урсгалыг татруулахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар дахин олон улсын арбитрт хариуцагчаар татагдах эрсдэлийг нэмэгдүүлж байж болзошгүй юм. Тухайлбал:
- УИХ-ын 2022 оны Намрын ээлжит чуулганаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, өсөн нэмэгдэх (буюу прогрессив) татварын тогтолцоог нэвтрүүлсэн. Ингэснээр, оршин суугч гадаадын иргэд Монголчуудын нэгэн адил орлогоос хамаарч өсөн нэмэгдэх хувь, хэмжээгээр татвар төлөх бол оршин суугч бус гадаадын иргэд орлогын 20% - аар татвар төлөхөөр болсон. Энэ нь хөрөнгө оруулагчдад тэгш, шударга хандах зарчмын зөрчил болох эрсдэлтэй харагдаж байна.
- Түүнчлэн, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 оны 11 сараас эхлэн цахилгааны тарифын хэмжээг 14 хувиас 28 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь бизнесийн зардлыг огцом өсгөх үр дагавартай (ялангуяа уул уурхайн салбарын хувьд).
- УИХ-д өргөн барьсан Газрын багц хуулийн төсөл (2023 оны 02 сарын 27-нд буцаан татсан)-н хүрээнд Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай анхдагч буюу шинэ хуулийн төслийг хамт өргөн барьсан нь хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдад төрүүлэх итгэл талаасаа сайнгүй үзүүлэлт юм.
- Үүний зэрэгцээ, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон хөрөнгө оруулалтад нөлөөлж болзошгүй бусад хууль тогтоомжийг батлах үйл явц удаашралтай байгаа буюу тухайлбал 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу батлах ёстой Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өнөөг хүртэл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж эхлээгүй бөгөөд төслийн баримт бичгийг бүрэн дүүрэн, ил тод нээлттэй хэлэлцүүлэхгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд болгоомжлол түрүүлж, итгэл алдрахад хөтөлж байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хамгийн ихээр хүндрэл учруулдаг дараах хүчин зүйлсийг дурдсан байдаг.
Хөрөнгө оруулагчдын зүгээс буюу тухайлбал Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас жил бүр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийг гаргадаг. Ингэхдээ, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хамгийн ихээр хүндрэл учруулдаг дараах хүчин зүйлсийг дурдсан байдаг. Үүнд:
- Хууль тогтоомж боловсруулан гаргах үйл явцад оролцогч талууд санал бодлоо оруулах боломж нөхцөл хязгаарлагдмал, хууль тогтоомжийн төслийг ил тод боловсруулдаггүй.
- АНУ-тай байгуулсан ил тод байдлын (Agreement in Transparency in Matters Related to International Trade and Investment between the United States of America and Mongolia) гэрээний дагуу хүлээсэн үүргээ буюу шинэ хууль тогтоомжийг олон нийтэд мэдээлж, тэдний саналыг тусгах үүргээ хэрэгжүүлдэггүй.
- Бизнесийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд урт хугацаа зарцуулдаг. Шүүгчид ийм төрлийн маргаан шийдвэрлэхээс зайлсхийдэг тул маргаан шийдвэрлэх ажиллагаа үр дүн муутай. Шүүхүүдэд хууль хэрэглээний нэгдмэл байдал төлөвшөөгүй.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа (жишээ нь, татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр гаргах ажиллагаа) удаашралтай.
- Зарим тохиолдолд эрх бүхий албан тушаалтнууд хуулиар олгогдсон эрх хэмжээнээсээ гадуур дүрэм, журам зохиодог, хууль тогтоомжийг харилцан уялдаатай хэрэглэдэггүй, эрх зүйн мэдлэг хангалттай бус байдаг. Төрийн байгууллагуудын эрхлэн явуулах харилцаа, эрх хэмжээний зааг ялгаа тодорхой бус.
- Улсын бүртгэлийн ажиллагаа нь хүнд суртлын улмаас хэдэн долоо хоног, хэдэн сараар хойшлоход хүрдэг.
- Хуулийн этгээдийг татан буулгахтай холбоотой захиргаа, шүүхийн явц 18-24 сарын хооронд багагүй хугацаанд үргэлжилдэг;
- Засгийн газраас бизнесийн салбарт өрсөлдөгч төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллуулдаг ба тэдгээрийн үйл ажиллагаа, шийдвэр нь зарим тохиолдолд ил тод биш бөгөөд чөлөөт өрсөлдөөнийг хязгаарладаг.
- Худалдааны чөлөөт бүсүүд нь харьцангуй идэвхгүй.
Эдгээрээс гадна Хөрөнгө оруулалтын тухай хуулийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын орчинд итгэх итгэлийг бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал 1993 оны Хөрөнгө оруулалтын тухай хууль үйлчилж байх хугацаанд хуулийн 64 заалтад нийт 110 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж байсан бол 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуульд өнөөг хүртэл 27 заалтад нийт 40 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.
Энэ мэтчилэн Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, ойлгомжгүй байхын зэрэгцээ тэдгээрт тусгагдсан татварын болон татварын бус дэмжлэгүүдийг хэрэгжүүлэх хүрээнд бусад хууль тогтоомжийг уялдуулаагүй байгаа нь хөрөнгө оруулагчдын эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд саад учруулдаг байна. Түүний нэг жишээ гэвэл, 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчид үзүүлэх дэмжлэгийн хүрээнд газар эзэмшүүлэх ашиглуулах харилцаа, шийдвэр гаргах журмыг тодорхой тусгасан байсан боловч 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулиар “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” нь татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр хэмээн зохицуулахдаа дээрх шийдвэр гаргах журмыг зохицуулалтыг орхигдуулжээ.
Үүний зэрэгцээ, холбогдох харилцааг зохицуулсан салбарын хууль болох 2002 оны Газрын тухай хуульд энэхүү дэмжлэгийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулалт оруулаагүйгээс, түүнчлэн шат, шатанд шийдвэр гаргаж буй албан тушаалтнууд хууль зүйн мэдлэг дутмагаас шалтгаалан дээрх зохицуулалтыг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагчид багагүй бэрхшээл, хүнд сурталтай тулгарах нь элбэг.
Одоогийн эрх баригчдыг угтаа бол эдгээр асуудлуудыг шийдэхээр хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн найруулах ажилд онцгой анхаарал хандуулж буй гэж итгэмээр байвч шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын явцаас харвал тийм ч их итгэл, найдвар төрүүлэхээргүй харагдаж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухайд:
Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэхээр 2021 оны нэгдүгээр сард ажлын хэсэг байгуулж, тухайн үеийн ЗГХЭГ-ын дэд дарга, одоогийн ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ажлын хэсгийг ахалж байв. Тэрээр 2022 оны наймдугаар сард Монголиан Экономи сэтгүүлд “... энэ сардаа багтаан англи, монгол хэлээр хуулийн төслөө хэвлэн олон нийтэд нээлттэй тарааж санал авахаар төлөвлөж байна.” гэж ярилцлага өгсөн байдаг. Гэтэл төслийг бүрэн эхээр нь олон нийтэд нээлттэй танилцуулаагүй атлаа 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд www.ikon.mn дээр нийтлэгдсэн түүний ярилцлагад 2022 оны арванхоёрдугаар сард багтаан төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн болохыг онцолсон байв.
Өөрөөр хэлбэл, англи бүү хэл монгол хэл дээр ч бүрэн эхээрээ олон нийтэд танилцуулагдаагүй төслөө өргөн барьсан байж гэж ойлгогдохоор.
Харин, 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөс “… Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж боловсруулсныг ЭЗХЯ татаж, саналаа тусгасны дараагаар УИХ-д өргөн барих тухайгаа өнөөдөр Ч.Хүрэлбаатар сайд мэдээлсэн.” гэв. Өөрөөр хэлбэл, англи бүү хэл монгол хэл дээр ч бүрэн эхээрээ олон нийтэд танилцуулагдаагүй төслөө өргөн барьсан байж гэж ойлгогдохоор.
Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой байдал, ил тод, нээлттэй байдлыг хангах зорилготой гэж тайлбарлан ийнхүү ажиллаж байгаа нь талархууштай ч энэ ажил нь олон нийтэд нээлттэй биш, ахлан ажиллаж буй албан тушаалтнуудын мэдээлэл үнэн биш, зөрүүтэй байгааг дээрх жишээнүүдээс харж болохоор.
Ийнхүү хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах гэх зорилготой шинэчилсэн найруулга боловсруулах ажил нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр төдийгүй “Алсын Хараа-2050” гэх баримт бичигт тусгагдсан Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих Засгийн газрын төлөвлөгөөтэй салшгүй холбоотой.
Тухайлбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Алсын хараа-2050”-д Хөрөнгө оруулалтын салбарт дараах бодлого, зорилтыг тусгажээ. Үүнд: “I үе шат 2021-2030” хэсэгт “Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж, өрийн дарамтыг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нөхцөл бүрдсэн байна” гэж, “Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлсэн байна” гэж тус тус дурдсан бол мөн тус баримт бичгийн “Бүс нутгийн хамтын ажиллагаа: II үе шат 2031-2040” хэсэгт 2031-2040 оны хооронд “Дэлхийн түвшинд нэр хүнд бүхий өрсөлдөх чадвартай Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалтын гол төв болсон байна” гэж тус тус хөрөнгө оруулалтын салбар дахь зорилгыг тодорхойлжээ.
Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхэд одоогийн Засгийн газарт ердөө нэг жилийн хугацаа үлджээ. Гэтэл Ерөнхий сайд, ажлын хэсэг ахалж байсан дэд сайдын зүгээс амлалт, мэдэгдлээс өөр бодитой ажил, үр дүн гарсангүй гэхэд буруудахгүй.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.3-д “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалж, дэд бүтэц, уур уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбар, мега төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татах” зорилтыг тусгасан байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхэд одоогийн Засгийн газарт ердөө нэг жилийн хугацаа үлджээ. Гэтэл Ерөнхий сайд, ажлын хэсэг ахалж байсан дэд сайдын зүгээс амлалт, мэдэгдлээс өөр бодитой ажил, үр дүн гарсангүй гэхэд буруудахгүй.
Тухайлбал, Ерөнхий сайд 2021 оны наймдугаар дугаар сард хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөх уулзалт хийж, цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг даван туулахад гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлыг дурдан, хөрөнгө оруулагчдаас өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтын таагүй орчны улмаас учруулсан үр дагаварт уучлал хүсэж, өөрийн зүгээс чадах бүх зүйлээ хийнэ хэмээн амлалт өгч байв.
Харин, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо нь хэд, хэдэн удаагийн “олон нийтэд нээлттэй бус” уулзалтын үеэр ажлын хэсгийг ахалж буйгаа онцлоод, шинэчилсэн найруулгын төслийг монгол, англи хэл дээр бүрэн эхээр нь нийтэлнэ, шинэ хуулийн төсөл нь 7 бүлэг, 30 зүйлээс бүрдсэн бөгөөд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг зэргийг тодорхойлохоор ажиллаж байгаа, 2022 оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн барина гэж ярьж, хэлж байсан ч өдгөө эдгээрийн аль нь ч хэрэгжээгүй байна.
Бүлэг, зүйлийн тоо нь хүртэл тодорхой болсон тэр төслөө олон нийтэд бүрэн эхээр нь нэг ч удаа “харуулаагүй” төдийгүй, энэхүү төслийг бэлтгэх ажил нь өдгөө ЭЗХЯ-ны харьяанд очсон гэх ч төсөл УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын тов дараалалд багтаагүй, хэзээ өргөн барих нь ч тодорхойгүй, энэ талаарх мэдээлэл бүхэлдээ “нээлттэй” биш байна.
Алдаагаа тодорхойлж, засахгүйгээр, ил тод, нээлттэй байх зарчмыг үл тоож хөрөнгө оруулалтын гол хуулиа шинэчилнэ гэвэл хөгжил гэхээсээ илүү ухралт болох болов уу.
Монгол Улсын эдийн засгийн голлох хүчин зүйлсийн нэг болох гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нөхцөлд анхаарч, улмаар бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд гарах том амбиц тавин анхаарал хандуулж буй нь сайшаалтай. Гэвч, энэ нь хэрэгжих боломжтой юу, бодит байдал дээр манай хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин бүс нутагт өрсөлдөх хэмжээнд хөгжсөн үү, бид өнгөрсөн хугацаанд ямар алдаа гаргасан бэ гэдгийг анхааралгүй орхиж болохгүй. Алдаагаа тодорхойлж, засахгүйгээр, ил тод, нээлттэй байх зарчмыг үл тоож хөрөнгө оруулалтын гол хуулиа шинэчилнэ гэвэл хөгжил гэхээсээ илүү ухралт болох болов уу.
Иймд, Засгийн газрын ойрын хугацааны үйл ажиллагааны хөтөлбөртөө ч, урт хугацааны баримт бичигтээ ч тусгасан энэхүү чухал ажлыг хэрэгжүүлэхдээ бодит эерэг үр дүнд хүрэхийн тулд анхаарах шаардлагатай дээр дурдсан болон бусад олон, олон асуудал байгаагаас бидний зүгээс онцлохыг хүссэн зарим зүйлсээ дараах байдлаар тодорхойлж байна:
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй хөрөнгө оруулагчид, олон нийтэд ил тод, нээлттэй болгох. Оролцогч талуудын хүрээнд нээлттэй хэлэлцэх боломжоор хангах, тэдгээрийн саналыг тусгах.
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд шилжилтийн үеийн харилцааг оновчтой зохицуулах, энэ явцад хөрөнгө оруулагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нөхцөлийг тусгах.
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан бусад хууль тогтоомжид хөрөнгө оруулагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй нөхцөлөөр тусгаж, тэдний эрхийг бодит байдал дээр хэрэгжүүлэх уялдааг хангах.
- Цаашид, хөрөнгө оруулагчтай холбоотой зарим захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хариуцсан тусгай захиргааны байгууллага буюу агентлагаас дүгнэлт, санал зайлшгүй гаргуулж байх зохицуулалтыг тусгах. Ингэснээр хөрөнгө оруулагчийн өмнө хүлээсэн Засгийн газрын үүргийг энэ төрлийн харилцааны зохицуулалтын талаар хангалттай мэдлэг, туршлагагүй зарим захиргааны байгууллага, албан тушаалтан зөрчихгүй байх ач холбогдолтой бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчийн хувьд үндэслэлгүй шийдвэрээс үүдэлтэй хуулийн маргаанд орох шаардлагатай болох, түүнээс гарах зардал, зарцуулах ажил ба цаг хугацаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой.
Манай улсын эдийн засагт чухал ач холбогдолтой Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх асуудал дээр Засгийн газрыг Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулах, батлуулахад гаргасан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна.
Нийтлэлийг хамтран бичсэн: Р.Оюундэлгэр, Б.Мягмардорж