СEO

Б.Хос-Эрдэнэ: Одоо л өөрчлөгдөхгүй бол насан туршдаа хэвээрээ үлдэнэ гээд мөрөөдлөө хөөсөн

Манай улсын технологийн анхдагч компаниудын нэг болох “АНД Глобал” компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэтэй ярилцав. Тэрээр “Шинэ Монгол”, Японы Харвард гэгдэх Хитоцүбаши их сургуульд тэтгэлэгтэй суралцан шилдэг төгсөгчөөр шалгарч байжээ. Японд ажлын гараагаа эхэлсэн Б.Хос-Эрдэнэ тэргүүтэй АНД Глобал компанийн монгол залуусын хөгжүүлсэн технологийг дэлхийн 12 улсад экспортолсон түүхийг уншаарай.

-Та “Шинэ Монгол” сургуулийн шилдэг төгсөгч болжээ. Хэдэн онд сургуулиа төгссөн бэ. Сургуулиараа бахархдаг байх.
-Сургуулиараа бахархалгүй яах вэ. Би 2007 онд төгссөн. Тухайн үед зөвхөн ахлах сургууль байв, бүрэн дунд сургууль болоогүй байсан. Би тавдугаар үеийн төгсөгч. Манай охин 33-р үеийн сурагч.

Хүнтэй мэндлэх, бусдад талархах гэх мэт наад захын юм шиг атлаа хүүхэд заавал суралцах, төлөвшүүлэх шаардлагатай зүйлсийг бидэнд уйгагүй заадаг байв. Сургуульд гаднаас зочин ирэхэд бидний нэг нь заавал сэтгэгдлээ илэрхийлэх үүрэгтэй. “Манай сургуульд ирсэнд баярлалаа, таны ярианаас ийм зүйлийг ойлгож, сурлаа” гэх мэтээр өөрийнхөө бодлыг илэрхийлж сурдаг.    

Мөн юм сурахаас өмнө зөв хандлагатай болох нь чухал гэдгийг сургадаг. Бид юу хүсэж, юу мөрөөдөж байгааг их бичүүлнэ. Ийм эсээ бичихийн тулд өөртэйгөө “тулж”, ярилцах хэрэгтэй болдог. Би сургуулиа төгсөөд бичсэн эсээндээ “Дэлхийд дуурсагдах монгол компани бүтээнэ” гэж бичиж байсан.   

-Та Японы Харвард гэгддэг Хитоцубашигийн их сургуулийг төгсжээ. Ямар мэргэжил эзэмшин, аль чиглэлд мэргэшсэн бэ?  
-1875 онд байгуулагдсан, Японы анхны худалдаа, бизнесийн улсын их сургууль. Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж, эхний жил хэлний бэлтгэлд сурсан юм. Бэлтгэлээ дуусгаад Токиогийн их сургуульд сурч, төгсөөд бизнес хийнэ гэж бодсон. Токиогийн их сургууль бол Японы №1 сургууль.

Япон хэл сурах хугацаандаа гадаад оюутнууд оноогоор өрсөлдөж, хэн хамгийн өндөр оноо авсан нь хүссэн сургуулиа сонгодог. Сургуулиа сонгох дөхтөл багш "Токиогийн их сургууль хэрэггүй, чамд Хитоцүбаши тохирно, тэд онолоос илүү практик заадаг" гэж зөвлөсөн тул багшийнхаа зөвлөгөөг дагасан. Японы томоохон компаниудын удирдах албан тушаалтнууд дунд манай сургуулийн төгсөгчдийн эзлэх хувь үргэлж №1, 2 байдаг.

Манай сургуулийн үүсгэн байгуулагч нь Шибүсава Эиичи гэж хүн байсан. Ирэх онд японы 10 мянгатын дэвсгэртийг өөрчилж, энэ хүний зургийг тавина.  Мицүбиши, Мицүи гэх мэт японы томоохон групп, банкуудыг үүсгэн байгуулалцсан гавьяатай, энтрэпренер хүн байсан юм билээ. Ёс зүйтэй бизнес, нийгмийн хариуцлагад ихээхэн анхаардаг байсан нь манай сургуулийн философи болсон юм.

Би худалдааны тэнхимд сурсан. Сурч байхдаа “ухаарлын шанаа” авсан л даа. Бизнес хийж сурахад  ном унших, кэйс задлан шинжлэх нь хангалтгүй, энэ нь амьдрах ухаан юм байна гэж бодсон. Мөн компани удирдах бол удирдагч бүр өөрийн гэсэн зэвсэгтэй байх ёстойг,  тэр зэвсэг нь миний хувьд санхүүгийн мэдлэг гэдгийг ойлгосон.

Алсын хараатай буюу бизнес эрхлэгч хүн бусдаас нэг алхам урд алхаж, ирээдүйг харах чадвартай байх ёстой гэж бодсон. Ингээд гуравдугаар дамжаанд байхдаа хөрөнгийн зах зээл, байгууллагын санхүүг түлхүү судалж эхэлсэн. Дөрөвдүгээр дамжаанд магистраа давхар хийж, бизнесийн удирдлагаар сурсан юм. Юунд яарсан юм мэдэхгүй, сурах хугацаагаа товчилъё гэж бодсон. Таван жил сурахдаа дөрвөн жилд нь нэгдүгээрт жагсаад шагнуулсан Сэикогийн бугуйн цаг маань одоо хүртэл чухал үедээ зүүдэг сахиус шиг минь нандин зүйл болсон. /инээв/   

Японы их сургуулиудад дадлагын систем сайн хөгжсөн байдаг. 3-4-р дамжааны оюутнуудыг дадлагад их гаргана. Би UBS, Morgan Stanley, JPMorgan, Barclays, McKinsey, AT Kearney-д дадлага хийсэн. Мэргэжлээс хамаарах ч сургуульд сурлаа гээд мэргэжил эзэмшихгүй, ажил дээр гарч л мэргэжил эзэмшдэг болов уу.

Би их сургуулиа төгсөөд Токио дахь Швейцарын UBS банканд ажилд орсон. 160 жилийн түүхтэй, дөрвөн их наяд ам.долларын хөрөнгө удирддаг, 74 мянган ажилтантай банк. Саяхан энэ банк Швейцарын Кредит Свисс банкийг худалдан авсан. 

МОНГОЛЫГ ОЛОН УЛСАД ТЕХНОЛОГИОР ТОДОРХОЙЛНО ГЭСЭН “АНД ГЛОБАЛ”-ЫН АЛСЫН ХАРАА НАМАЙГ ТАТСАН

-"АНД Глобал"-ын үүсгэн байгуулагчдын нэг Ч.Анартай танилцсан түүхээс хуваалцаач. Таныг Монголд ирж ажилла гэж ятгасан уу? 
-Би эмээ өвөөтэйгээ өссөн юм. Японд ажиллаж байтал 2017 онд өвөөгийн бие муудан, хавдар нь сүүлийн шатанд орсон талаар дуулгав. Ажлаасаа чөлөө аваад Монголдоо ирээд өвөөтэйгээ хагас жил хамт байсан. Өвөө надад “Миний хүү гадуур яв, хүнтэй уулз, амьдралаа бодох хэрэгтэй” гэдэг байсан.

2018 оны эхээр Шангри ла зочид буудалд болсон, хөрөнгө оруулалтын хуралд очив. Намхан бор залуу өндөр хоолойгоор “Монгол хүний оюун ухааныг үнэлдэг болно, Монголд анх удаа хиймэл оюун ухааныг нэвтрүүлнэ” гэж англиар илтгэл тавилаа. Мундаг залуучууд байна, гоё ажил эхлүүлжээ гэж бодоод өнгөрсөн. Тэгэхэд ЛЭНДМН-ийг байгуулаад удаагүй,  илтгэл тавьсан нь В.Баярсайхан ах байсан юм билээ. /инээв/

Нэг өдөр “Шинэ Монгол”-д хамт сурсан найз маань манай компанийн хуралд суугаач гэж урилаа. Яваад очив. Өндөр залуу ирээд өөрийгөө танилцуулаагүй атлаа надаас юу хийдэг вэ гээд л асуулт асууж байгаад гараад явчихлаа. Намайг хуралд л урьсан шүү дээ гэж бодоод гайхаад өнгөрсөн. Гэхдээ хоёр өдөр хуралд нь суун, санаа бодлоо чөлөөтэй хэлсэн.

Удалгүй би Япон руу буцсан юм. Өндөр залуу маань Ч.Анар захирал байсан. Ч.Анар ах Японд ирэхээрээ бид уулзан, шар айраг уудаг, ажил төрлөө ярилцдаг болсон. Тэгтэл нэг өдөр Ч.Анар ах  “Чи ирэх хэрэгтэй байна” гэв. Би компани байгуулах мөрөөдөлтэй байсан ч хөрөнгө оруулалтын мэргэжилтэн болчихсон байв.

Тухайн үед “АНД Глобал”-ын монгол улсыг олон улсад технологиор дахин тодорхойлно гэсэн алсын хараа намайг татсан. Энэ нь миний мөрөөдөлтэй давхацсан. Ч.Анар ах бид хоёр хагас жилийн турш уулзсаар би шийдвэрээ гаргасан. Ч.Анар ах одоо ч ярьдаг юм, би чиний араас эхнэрийнхээ араас гүйснээс илүү гүйсэн шүү гэдэг.  /инээв/   

Би олон жил банканд ажилласан болоод тэр үү эрсдэл, өөрчлөлтөд дургүй болчихсоноо анзаарсан. Залуу хүн атлаа ийм байж болохгүй гэж өөрөө өөртөө хэлсэн. Одоо л өөрчлөгдөхгүй бол насан туршдаа хэвээрээ үлдэнэ гээд мөрөөдлөө хөөхөөр шийдсэн. Гэхдээ би шууд Монголд ирээгүй. Ирэх шаардлага ч байгаагүй.

Эхний хоёр жил би “АНД Глобал”-ын хөрөнгө оруулалт хариуцсан захирал байв. Миний үүрэг олон улсаас хөрөнгө босгох. Иймд 2020 оны эхэн хүртэл, хоёр жил Токиогоос ажилласан. Одоо ч монголчуудаасаа илүү гаднынхантай харилцдаг.   

АЛЬ Ч БИЗНЕСТ УТГА УЧИР, ҮНЭ ЦЭН ЧУХАЛ

АЛЬ Ч БИЗНЕСТ УТГА УЧИР, ҮНЭ ЦЭН ЧУХАЛ

-Санхүүгийн салбараас мэдээллийн технологид шилжихэд ямар байсан бэ. Давуу болон сул талууд нь юу вэ? 
-Хөрөнгө оруулалтын банк гэхээр компаниудад зээл өгч, хөрөнгө оруулаад байдаггүй. Тухайн компанид бизнесээ өргөжүүлэхэд нь тусалж, зөвлөгөө өгдөг. Санхүүжилт хэрхэн босгох, хувьцаа гаргах, бонд босгох, өөрт хэрэгтэй компани, бизнес худалдаж авах гэх мэт санхүүгийн зөвлөгөө өгнө.

Японы зах зээл ханалаа гэвэл гадаад зах зээлд гарах хүсэлтэй компаниудад аль нэг улсад бизнесээ тэгээс эхлэхийн оронд энэ компанийг худалдаж авбал та нарт илүү ашигтай, танай одоогийн бизнестэй уялдана гэх мэтээр гарц санал болгодог. Худалдаж авах компанийнх нь үнэлгээг ч гаргадаг юм.                                                            

Би Хөрөнгө оруулалтын хэлтэст ажилд орсон. Ажилд ороод удаагүй байтал “Sony корпорацын удирдлагуудтай уулзана. Энэ компани цаашид ямар стратегиэр ажиллах зөвлөгөөг бэлд” гэв. Sony гэсэн нэрийг сонсоод л сандарсан. Хачирхалтай нь манай хэлтэст санхүүгийн мэргэжилтэн их цөөн байсан. Сансар судлаач, биохимич, физикч гэх мэт өөр өөр мэргэжлийнхэн  байв. Шинэ ажилтнууд ирэхээр “Та нар их сургуульд сурсан, зажилсан цаас шиг дутуу мэдээллээ март. Та нарт бүгдийг шинээр заана,  өөрсдийгөө цав цагаан цаас шиг бэлэн байлга” гэж хэлдэг байсан. 

Санхүүгийн салбарынхан өөрсдөө баялаг бүтээдэггүй. Баялаг бүтээгчдээ дэмждэг, дээр ярьсан шиг зөвлөгөө өгөх замаар бизнест дэмжлэг үзүүлдэг. Эцсийн шийдвэрийг бизнес эрхлэгч л гаргадаг. Харин мэдээллийн технологийнхон цэвэр баялаг бүтээгчид. Өмнө нь би хөрөнгө оруулалтын банканд ажилласан. Харин одоо хөрөнгө мөнгө асуудаг талд ажиллахад их өөр шүү. Санхүүчид танай ашгийн маржин бага байна, өсгө гэх мэтээр дураараа аашилна шүү дээ. Дэлгэцээр хараад ярихад амархан ч энэ тооны ард ямар олон хүн яаж ажилладгийг би одоо сайн ойлгодог болсон.

Би мэдээллийн технологийн салбар рүү зөв үедээ орсон гэж боддог. Цаашид бүх салбарт технологийн дэвшил хурдацтай нэвтэрнэ, энэ үйл явц тасралтгүй үргэлжилнэ. Тиймээс залуус энэ салбарт анхаарал тавьж ажиллаасай.    

-Та ямар төрлийн удирдагч вэ?
-Манай багийнхан л зөв хэлэх байх. Гаднаас хөрөнгө оруулалт татсанаас хойш компанийн удирдлага надад гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан юм. Би хоёр жил хагасын өмнө гүйцэтгэх захирал болсон. 2021 оны нэгдүгээр сард томилогдсон юм. Өмнө нь бүх ажлаа өөрөө хийдэг байсан бол одоо багтаа найдах хэрэгтэй. Манай Филиппин дэх салбарын захирал нь Япон хүн. Би тэр хүний араас “хайр зарлаж” гүйсээр Тайландад амьдардаг байхад нь өөрсдөдөө нэгтгэж чадсан.

Мөн ЛЭНДМН-ийн Ерөнхийлөгчөөр давхар ажилладаг хүн л дээ. Тэр захирал нэг удаа надад “Чи миний өмнөх зэвүүн захирлыг санагдуулдаг. Эхлээд чи зөөлөн, халамжтай. Гэхдээ цаг өнгөрөх хэрээр улам чанга боодог” гэхэд нь жаахан гайхсан (инээв).               

Энэ үг нь миний аль болох хүнлэг байх зарчимтай холбоотой. Компанийн хамгийн чухал хөрөнгө нь хүн. Хүнээ ойлгож, хүнлэг хандах ёстой. Ар гэрийг нь, тухайн үеийн нөхцөл байдлыг аль болох ойлгохыг хичээдэг. Тийм ч учраас залуус маань эргээд хариуцсан ажилдаа эзэн нь болж ажилладаг.

Бид бизнес хийж байгаа ч анх “АНД Глобал”-ыг үүсгэн байгуулсан шалтгаан нь монгол хүний оюуны чадварыг дэлхийд гаргах шүү дээ. Энэ бол нийгэмд оруулж буй хувь нэмэр юм. Харин үүнийг хэрэгжүүлж буй арга барил нь бизнес. 2006 онд Нобелийн энх тайвны шагналыг Бангладешийн Грамээн гэж банкны үүсгэн байгуулагч Мухаммэд Юнус гэж хүн хүртсэн. Тэр хүн ядуу иргэдэд бичил зээл өгөх замаар нийгмийн асуудлаа, ядуурлыг шийдсэн туршлагаа манай их сургуульд ирж хуваалцсан юм. Тэр хүний түүх надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Аль ч бизнест утга учир, үнэ цэн их чухал.

Миний дараагийн зарчим бол хийнэ гэсэн бол хийсэн шиг хийх. Замын дундаас буцаж болохгүй. Ингэсгээд болно доо гэж хандах, 80 хувийн ч юм уу, дутуу гүйцэтгэлд дургүй. Ажилтнуудаасаа өөрийнхөө хамгийн шилдэг хувилбараараа ажиллахыг хүсдэг.

Гаднын мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас (Series A) хөрөнгө татсан, монголын гарааны компани одоогоор манайхаас өөр байхгүй. Бид зорилго руу алхам алхмаар ойртож байна. Зорьсондоо хүрнэ гэдэгт би итгэдэг ч илүү хичээх ёстой гэсэн бодол надад байнга төрдөг.

НЭГ НЬ МӨС ХАГАЛАХ ХЭРЭГТЭЙ

НЭГ НЬ МӨС ХАГАЛАХ ХЭРЭГТЭЙ

-Series A хөрөнгө оруулалт гэдэг нь?
-Дөнгөж байгуулагдсан гарааны компаниудад ихэнхдээ хувь хүмүүс хөрөнгө оруулдаг. Энэ нь шинэ санааг “ажиллах” боломжтой гэдгийг харуулах зорилготой хөрөнгө оруулалт юм. Харин Series A төрлийн хөрөнгө оруулалтыг энэ гарааны бизнес цаашид өснө гэдэгт итгэсэн, хөрөнгө оруулалтын сангууд, компаниуд гэх мэт мэргэжлийн байгууллагууд хийдэг.

Бид 2020 онд Марубени, 2021 онд SBI Холдингоос хөрөнгө оруулалт татсан нь Монгол компаниуд үнэлэгдэж байгааг харуулсан гэж боддог. Хөрөнгө оруулалт татахын сацуу стратегийн түншлэл үүсгэсэн нь маш чухал. Монгол хүний чадвар гэхээр зөвхөн код бичих биш юм. Үүнд компанийн төрөл бүрийн менежмент, хүн удирдах арга барил ч орно. Бид хийж чадахгүй байгаагаа нөхөхийн тулд, жишээ нь, Филиппин дэх охин компанидаа Япон захирал урин ажиллуулж байна.           
 
Манай технологийг Тайландад тус улсын компани бидний өмнөөс борлуулдаг. Бидэнтэй түнш болсон компаниуд үйлчлүүлэгчидтэйгээ бидний өмнөөс уулзан, монгол залуусын боловсруулсан шийдлийг танилцуулж байна. Стратегийн түншлэлээр хэн хэндээ хэрэгтэй харилцаа үүсгэн, хамтдаа хөгжих зорилготой. Мөр зэрэгцэн,  эн тэнцүү байр сууринаас хамтдаа үнэ цэн бүтээнэ гэсэн үг юм. Бид дангаараа бүхнийг хийх гэж зүтгэвэл алдана.  

Стандарт Чартерэд банктай 2022 оны долдугаар сард  түншлэл үүсгэсэн. Энэ нь технологийн стратегийн түншлэл. Инновац бүтээх нь амаргүй. Бүтээж чадахгүй бол бидэн шиг жижиг компаниуд "үхнэ". Том компаниуд ч зах зээлээ хадгалахын тулд байнга шинийг эрэлхийлэх ёстой. Шинэ санаа гаргахын тулд хүмүүс хоорондоо харилцаа тогтоон, ярилцдаг, хэлэлцдэг байх ёстой. Энэ асуудлыг бид шийдэх зорилгоор OASIS платформыг  хөгжүүлж, Стандарт Чартерэд банк ашиглаж байна. Өөр компаниуд ч үүнийг ашиглах боломжтой.

-Та ирээд хоёр жил болжээ. Монгол “хөрсөн дээрээ” буусан уу. Япон, Монголын соёлын ялгаа тулгарч байв уу?
-Хөрсөн дээр буух гэдгийг юу гэж тодорхойлох вэ? Олон улсад болдог зүйл Монголд болдоггүй гэж ойлгох ёстой юу? Хөрсөн дээр буух тухай ойлголт нь өөрөө хэр зөв бэ? Буух ёсгүй ч байж болно. Монголд ийм байдаг гээд л байвал бид хэзээ ч олон улсад гарч чадахгүй.

Би гадагшаа явахаараа мэдээллээ багийнхантайгаа өнгөтөөр ярьж хуваалцахыг хичээдэг. Индонез, Вьетнам, Филиппин, Тайланд, Япон компаниуд юу хийж, ямар түвшинд ажиллаж байгааг хэлдэг. Бид өөрсдийгөө Mонголоороо хайрцаглаад байвал Монголдоо л байна гэсэн үг. Бид дэлхийн жишиг ярьж, олон улсын компаниудтай өөрсдийгөө харьцуулах ёстой.     

Манай компани нийт 12 улсад экспорт хийж байна. Филиппин, Камбож, Индонез, Япон, Австрали, Сингапур, Кени, Ангол, Энэтхэг рүү гаргасан. Эдгээр улсын компаниуд ямар нэг байдлаар манай технологийг ашигладаг. Зарим жишээнээс дурдвал “ЛЭНДМН” ХК хэрэглэгчдэд бичил зээл олгодог, монголын анхны финтекийн үйлчилгээ юм. Бид Монголд анх удаа хиймэл оюун ухааныг санхүүгийн үйлчилгээнд ашигласан. ЛЭНДМН апп хэрэглэгчийн татан авалтын тоогоороо Монголд тэргүүлдэг. Энэ үйлчилгээний дараагийн хувилбарыг Филиппинд нэвтрүүлж, тус улс дахь манай охин компанид 39 хүн ажиллаж байна.             

Та апп татаад, бүртгүүлнэ. Үүний дараа таны талаарх мэдээллийг тал талаас цуглуулна. Бүх мэдээллийг цуглуулсны дараа хиймэл оюун ухаан танд ямар хэмжээний зээл өгөхийг тооцоолон, зээлийг таны данс руу шилжүүлнэ. Энэ бүх үйлдлийн ард системүүд бий. ЛЭНДМН нийт 40 гаруй модультай. Зээлийн эргэн төлөлтийн механизм хэн рүү хэд хоногийн өмнө сануулах уу, хэнд мессеж илгээн, хэн рүү утсаар ярихыг ч тооцоолдог. Хүмүүсийн санхүүгийн сахилга бат харилцан адилгүй тул бүх хүнд ижил хандах боломжгүй.

Бид зөвхөн ЛЭНДМН-ийн системийг хөгжүүлдэггүй. Блокчэйн их ирээдүйтэй технологи. Манай бизнесийн түншүүд, хувьцаа эзэмшигчид үүнийг ирээдүй гэж хардаг. Ирээдүйг гарцаагүй өөрчлөх тул энэ технологид маш их хөрөнгө оруулж байна. Үүний нэг л жишээ нь койн. Иймд бид токенжуулдаг denode.io платформ бүтээсэн. Үл хөдлөх хөрөнгийг жижигрүүлэн цахимжуулж, та тухайн байшингийн нэг өрөөг эзэмших боломжтой болно. Хүн бүрд хөрөнгөө өсгөх хүсэл байдаг. Нэг бүтэн барилгыг нэг саяд хуваан, саяны нэгийг та дижитал хэлбэрээр эзэмших, өгөөж хүртэх боломжтой гэсэн үг юм.

Мөн Америкийн Насдак биржийн хувьцаануудыг дижитал хэлбэрт оруулсан. Та Apple, Tesla-гийн хувьцааг авмаар байвал denode платформоор шууд авах боломжтой. Аль нэг үнэт цаасны компанид биеэр очиж, данс нээлгэх шаардлагагүй. Гүйлгээ хийх гэж хүлээхгүй. Мөн хамгийн багадаа нэг ширхэг хувьцаа худалдан авах шаардлагатай байсан бол токенжуулснаар та 1/1000 хувьцаа авч болно. Танд 20 мянган төгрөг байвал тэр мөнгөндөө тааруулаад нэг хувьцааны 1/100-ыг ч авч болно. Оруулсан мөнгөнөөсөө хамаарч  тухайн компанийн өсөлтөөс өгөөж хүртэнэ.            

Үүнээс гадна Intellegent document processing буюу бичиг баримтыг цахимжуулан, анализ хийх бүтээгдэхүүн хөгжүүлсэн. PDF эсвэл сканэрдсэн докумэнт гэх мэт ямар ч хэлбэрийн файлыг хиймэл оюун ухаанаар танина. Энэ файлын агуулга ийм байна гэж танин, тэр дотроос танд хэрэгтэй зүйлийг гаргаж өгнө.

Жишээлбэл та банкнаас зээл авах гэхэд сүүлийн хагас жилийнхээ хуулгыг авчир гэв. Та банканд олон хуудас хуулгаа цаасаар өгөхөд зээлийн эдийн засагч нэг бүрчлэн хянана, тулгана, тооцоолно. Манай бүтээгдэхүүнийг ашиглавал хэдхэн минутад уншаад дүгнэлтийг өгнө. Тухайн зээл хүсэгчийн орлого, зардал, өр орлогын харьцааг ч тооцоолно.

Дэлхий даяар цахимжилт, дижиталчлал  хүрээгээ улам тэлэх хэрээр байгууллагуудад маш их дата цугларч байна. Датаг зөв ашиглахгүй бол ямар ч хэрэггүй хог шүү дээ. Тиймээс бид цуглуулсан датагаа манай платформд оруулж, бизнес эрхлэгч нарын асуултад нь хариулдаг платформ зохион бүтээсэн. Энэ платформоо NIKO гэж нэрлэсэн.

Хиймэл оюун ухаанд дүрэм заагаад ийм нөхцөлд дараах шийдвэрийг гаргана гэж зааварчлах амархан. Одоо хиймэл оюун ухаан өөрөө суралцдаг болох талаар ярьж байна. Энэ шийдлийг олон компани нэвтрүүлээгүй. Бид Монголд хиймэл оюун ухааныг нэвтрүүлж болно гэдгийг баталсан. Эдгээр технологийг дотоодод бүтээн, гадагшаа худалддаг.

МОНГОЛД ИЙМ БАЙДАГ ГЭЭД Л БАЙВАЛ БИД ХЭЗЭЭ Ч ОЛОН УЛСАД ГАРЧ ЧАДАХГҮЙ

-"АНД Глобал" хэчнээн охин компанитай вэ?
-13 охин компани зургаан салбарт ажиллаж байна. 250 ажилтантай. 2026 онд “АНД Глобал”-ын хувьцааг Америкийн Насдак биржид олон нийтэд нээлттэй санал болгохоор ажиллаж байна. Энэ бол алсын зорилт. Дунд хугацаандаа дээр дурдсан 12 улсынхаа зах зээлд гүн нэвтрэх төлөвлөгөөтэй. Нэг улсад хамтын ажиллагаа эхлүүлэхэд удаан хугацаа шаарддаг. 2018 онд манай багийнхан Монголын технологийн компаниас явж байна гээд гаднынхантай уулзахад гайхдаг байсан. Ямар технологи, Монголчууд морь унадаг уу, Чингис хааныг мэднэ гэх мэт зүйл л хэлнэ, та нар технологи хийдэг үү гэсэн харцаар хардаг байсан. Том захирлууд нь уулзах цаг ч өгдөггүй, угтах хэсгээс буцдаг байсан.

Харин одоо Марубени, SBI Холдингс гэх мэт томоохон түнштэй болсноор байдал дээрдсэн. Тэд бизнес уулзалтуудад зуучилдаг. Өөрөөр хэлбэл Монголын паспортоор цөөн улс руу визгүй явдаг, Японы паспорттой бол олон улс руу зорчдогтой л адил юм. Соёлын хувьд Америк, Англи гэх мэт орнуудын бизнес эрхлэгчидтэй цахимаар уулзаад, танилцан ажил хэрэг эхлүүлж болдог. Харин Зүүн Өмнөд Азийн орнуудад заавал биечлэн уулзах шаардлагатай. Нутгийнх нь хэлээр ярьж, соёлыг нь сайн ойлгосон байх шаардлагатай.
           
Бид Филиппин, Тайландын зах зээлдээ илүү анхаарч байна. Учир нь санхүүгийн үйлчилгээ авмаар байвч технологи нэвтрээгүй улсууд олон байна. Ийм орнууд нь Зүүн Өмнөд Ази, Африк, Өмнөд Америкт их. Африкт Стандарт чартэрэд банк хамгийн их нэр хүндтэй тул алсдаа энэ зах зээл рүү нэвтрэх нь энэ банктай стратегийн түншлэл үүсгэсэн бас нэгэн шалтгаан юм.     

-"АНД Глобал" салбартаа ямар шинэчлэлт авчирсан бэ?
-Аутсорсин буюу гаднын компаниудын захиалгыг гүйцэтгэдэг, мэдээллийн технологийн компаниуд дэлхий даяар бий. Харин бид өөрсдөө үйлдвэрлэн, өөрсдөө эзэмшиж, бусдад худалдах бодлоготой. Ингэж манай улс хүн ам цөөтэй ч олон сая хүнд хүрэх бизнесийг бий болгож чадна. Бид аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх, зах зээлд шинэ шийдэл санал болгохыг салбартаа уриалан үлгэрлэхийг зорьдог. Энэ маань дотоодын олон компанид урам өгдөг болов уу гэж боддог.

-Энэтхэг мэдээллийн технологийн хөгжлөөрөө тэргүүлж буй улсын нэг.  Та нар Энэтхэгт технологио нэвтрүүлсэн нь миний анхаарлыг татлаа.
-Энэтхэгийн хөдөө аж ахуйг технологитой хослуулсан компанитай хамтран ажилладаг. Тэд сүүний чиглэлийн үнээнүүдэд IoT технологи зүүлгэдэг. Тэдгээр төхөөрөмжийн илгээсэн мэдээллийг нэгтгэн, аль үнээ их сүүтэй гэх мэт мэдээллийг боловсруулдаг юм.    

Вьетнамд очиход мэдээллийн технологийн компани нь оффисоо хотхон гэж нэрлэдэг юм билээ. Яваад ороход технологийн үйлдвэрлэл явуулж байгаа нь илт. Гэхдээ тэнд бусдын захиалгаар үйлдвэрлэдэг. Харин бид шинэ шийдлийг зөвлөх үйлчилгээний хамт санал болгодгоороо давуу талтай. Жишээ нь ЛЭНДМН-ийг Монголд, Филиппинд нэвтрүүлж, ямар ялгаа, сорилтууд тулгарсныг мэдэж аваад, түүндээ тулгуурлан бүтээгдэхүүнээ сайжруулдаг.

Өнгөрсөн сард бид Вьетнам дахь “Тоёота финанс” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Жил ярилцсаны эцэст, Монголд ирж, бидэнтэй уулзаад хамтрахаар болсноо зарласан. Хиймэл оюун ухааныг бизнестээ хэрхэн хэрэглэх талаар бид зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Бидний давуу тал бол хиймэл оюун ухааныг бизнестээ хэрхэн нэвтрүүлэх, яаж ашиглах гэх мэт зөвлөгөөг хамтад нь өгдөгт байдаг.    

-Австралийн тухайд?
-Машины зээл өгдөг компанитай хамтран ажиллаж байна. Зээлдэгч нараасаа PDF файл хэлбэрээр мэдээлэл цуглуулдаг, дүн шинжилгээ хийхэд механик ажиллагаа ихтэй байсан. Цаг их зарцуулдаг, хэрэглэгч нар нь сэтгэл хангалуун бус. Иймд бизнесээ тэлэхэд хүндрэлтэй байсан тул бид OCR /Optical Character Regocnition/ технологио санал болгосон.

Бид гадагшаа гарах хаалгаа нээсэн тул дотоодын, мэдээллийн технологийн бусад компанид түншлэл үүсгэхэд нь тусалж, туулсан замналаа хуваалцах хүсэлтэй. Арай гэж үүсгэсэн стратегийн түншлэл зөвхөн бидний өмч биш. Гоё шийдлүүд боловсруулсан компаниуд биднээр дамжуулан бүтээгдэхүүнээ худалдах бол бид холбож, гүүр болно. Өнөөдрийн байдлаар бид нэг компанийн бүтээгдэхүүнийг Ангол руу гаргасан. Бид экспортын хаалгаа бусадтайгаа хуваалцана. Учир нь технологи худалдах хэцүү гэдгийг бид сайн мэднэ. Эхний хэрэглэгчээ олох хүртэл их цаг зарцуулдаг.    

Монголын мэдээллийн технологийн компаниуд гэхээр хэдэн залуучууд л байдаг. Бидэнд ар, эрх мэдэл байхгүй. Гэхдээ манай салбарынхан мэдээллийн технологи Монголын хөгжлийн нэг тулгуур гэдгийг батлах замдаа явна. Манай салбарын орлого уул уурхайтай харьцуулахад одоогоор маш бага ч компаниуд үнэлгээгээ өсгөн, олон нийтээс их хэмжээний хөрөнгийг хувьцаа гарган төвлөрүүлсэн цагт сая нийгэм мэдээллийн технологийн давуу талуудыг мэддэг болно, хүлээн зөвшөөрнө. Үүний тулд нэг нь мөс хагалах хэрэгтэй. Тэгвэл араас нь олон компани гарч ирнэ.        
 
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. 

Энэ мэдээ танд ямар санагдав?