Нэгдсэн Вант улс Европын холбооны гишүүнчлэлээс гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга орон нутгийн цагаар 22.00 цагт /Улаанбаатарын цагаар 06.00 цагт/ дууслаа.
Энэ бол Нэгдсэн Вант улсын түүхэн дэх гурав дах удаагийн бүх нийтийн санал асуулга юм. Бүх нийтийн санал асуулгад оролцохын тулд 46.5 сая хүн бүртгүүлсэн нь мөн адил түүхэн дээд амжилт тогтоолоо.
ЕХ-ны гишүүнчлэлээс татгалзахыг дэмжсэн британичуудын тоо 1 сая давсан бол ЕХ-нд хэвээр үлдэхийн төлөө 885 мянган хүн саналаа өгсөн гэж ВВС агентлаг мэдээллээ.
Тухайлбал Английн Сандерланд хот “Brexit”-ийг /Их Британийг Европын холбооноос гарах ийнхүү нэрлэж буй/ дэмжсэн анхны хот болжээ. Харин бүх нийтийн санал хураалтад оролцсон Гибралтарын иргэдийн 95.9 хувь нь Их Британи ЕХ-ноос гарахгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ мэт саналын дүнгүүд хэсэгчлэн гарсаар байна.
Санал авах нийт 382 байр гаргасан бөгөөд одоогийн байдлаар эдгээр бүх саналыг байрнаас авсан тоог тоолох үйл явц үргэлжилж байна. Санал хураалтын эцсийн дүн өнөө орой гэхэд гарна.
Бүх нийтийн санал хураалтын өдөр хүчтэй бороо орж, үүний улмаас нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд саад учирсан юм. Гэвч энэ нь британичуудыг саналаа өгөхөд саад болж чадсангүй.
Эх сурвалж: ВВС