Зориг сангийн 13 дахь удаагийн Залуу манлайлагч хөтөлбөрийн залуус E=MC2 буюу Ecoworld = Mass connection нэртэй авч явахад хялбар, авсаархан даавуун уутыг үйлдвэрлэх төслийг эхлүүлжээ.
Төслийн гол зорилго нь байгальд ээлтэй орчинг бүрдүүлэхээс гадна Монголын Аутизмын холбоонд бүртгэлтэй хүүхдүүдийн ээж, эгч, эмээ нарын хөдөлмөрийг дэмжих, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх аж.
Дэлхий даяар жилд 500 тэрбумаас нэг их наяд хүртэл гялгар уут үйлдвэрлэгдэж, минут тутамд нэг сая гялгар уут хэрэглэгдэж байна. Үүнээс 1-3 хувь нь л дахин боловсруулагддаг. Гялгар уут нь байгалийн хөрсөнд 1000 орчим жил болдог ба зэрлэг амьтад уутыг идсэний улмаас нас барах, хөрс бохирдох зэрэг олон олон сөрөг үр дагавартай байдаг.
Даавуун уут хэрэглэж хэвших нь байгаль орчинд болон таны санхүүд ч хэмнэлттэй гээд олон давуу талуудыг бий болгоно гэдгийг хөтөлбөрийн залуус онцолж байна.
Төслийг дэмжихийн тулд даавуун уутнуудыг дараах газруудаас худалдан аваарай.
- Цахим шуудангаар дамжуулан захиалах: teama.ecobagproject@gmail.com
- Утсаар холбогдон захиалга өгөх: 96664965, 99373018, 88161025
- Миний Урлан Handmade Boutique-с шууд худалдаж авах (хаяг: Баруун 4 замын 11-р сургуулийн Зүүн талд)
- Dodo café –с шууд худалдаж авах (хаяг: УИД-ын урд усан оргилуурын зүүн талд)
Мөн төслийн хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.