Аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Инчён хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.
Насанд хүрэгчдийн XIV, өсвөр үеийн VII удаагийн ДАШТ-д манай баг тамирчид амжилттай оролцож байна.
Тэмцээний "Aerobic step" төрөлд Монголын баг урьдчилсан шатанд 17850 оноогоор гуравдугаар байраар шигшээд шалгарлаа. Зургадугаар сарын 19-нд 17.00 цагаас шигшээд дахин өрсөлдөнө.
Багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар оролцож байна.
Тэмцээний "Aerobic dance" төрөлд өрсөлдсөн Монголын баг тамирчид 18,000 оноогоор шилдэг наймд үлдэж шигшээд шалгарлаа.
Шигшээ тоглолт зургадугаар сарын 19-нд 19.00 цагаас эхлэх юм байна. Баг тамирчдад амжилт хүсье.
Монголын багийн бүрэлдэхүүнд:
- Уртнасангийн Насанбаяр
- Батсүхийн Хаштайш
- Буянтогтохын Сумъяадорж
- Доржсүрэнгийн Очир
- Энхбаярын Анхбаяр
- Нямсүрэнгийн Мөрөн
- Отгонзаяатын Эрдэнэдэлгэр
- Оюунгэрэлийн Содгэрэл нар багтжээ.
Шигшээд шалгарсан баг тамирчдад амжилт хүсье.