МХБХ-ноос зохион байгуулдаг охид, эмэгтэйчүүдийн УАШТ 11, 13, 15 хүртэлх насны аваргууд тодорлоо.
Таван өдрийн турш үргэлжилсэн охидын улсын аваргын сүүлийн өдөр 11 хүртэлх насны хүрэл медалийг “Сансар” багийн охид “Архангай аймаг”-ийг торгуулийн цохилтоос ялж хүртсэн.
Харин аваргын төлөөх тоглолт “Арвис” болон “Сүхбаатар" аймгийн хооронд явагдахад 1:0-ээр “Арвис” хожиж энэ насанд аваргаллаа.
Тус клубын 13 хүртэлх насны охид хүрэл медалийн төлөө Дорноговь аймгийн багтай тоглож, ялалт байгуулсан. Тэгвэл энэ насны аваргыг тодруулахаар “Архангай" аймгийн баг “Туулын Том Тулнууд” клубтэй тоглосон.
Хэсгийн шатнаас нэг ч хожигдолгүй гарч ирсэн хангай нутгийн охид аваргын төлөө тоглолтод ч ялагдсангүй. Өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авч түрүүллээ.
Хан-Уул дүүргийн төлөөлөл “Туулын Том Тулнууд” клубын 15 насны охид хүрэл медалийн төлөөх тоглолтод “Хоромхон”-ыг 5:1-ээр илүүрхсэн. Охидын УАШТ-ээс хоосон буцдаггүй Өвөрхангай аймгийн “Титэм хужирт” энэ удаад ч аваргын алтан медалийг хүртлээ. Шигшээ тоглолтод тэд “Сүхбаатар аймаг”-ийн охидыг 9:0-ээр хожиж насандаа аваргалсан.
Охид, эмэгтэйчүүдийн УАШТ-ий шагналын сан МХБХ-ны ерөнхийлөгч Г.Ганбаатарын санаачлагаар түрүү баг 1,000,000 төгрөг, мөнгөн медаль 750,000 төгрөг, хүрэл медаль хүртсэн баг 500,000 төгрөг болгон нэмэгдсэн.
Монголын 14 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлэхээр Япон мэргэжилтэн Ики Ёүжи ажилласан гэдгээрээ энэ удаагийн тэмцээн онцлогтой байлаа.
Түүний бэлдсэн 14 хүртэлх насны охидын шигшээ багт тоглох тамирчдын нэрс ирэх сарын хоёрны өдөр тодорч, наймдугаар сард Япон улсыг зорино.