“Үнсье”, “Хөөрхөн Бурмаа”, “Илчилж амжаагүй хайр”, “Хайраа олсон” зэрэг олон сайхан уран бүтээлээр сонсогчдодоо “Дурсамж” хамтлагийнхан өнөөдөр тоглолтоороо бэлэг барих гэж байна.
Тэд хамтлагийнхаа 16 насны төрсөн өдрөө үзэгчидтэйгээ хуваалцахыг хүссэн бөгөөд “Guys”, “Киви”, “Madness”, “Mr.Doggs” гээд нэгэн үеийн шилдэг хамтлагийнхан ирж ая дуугаа өргөх юм. Тоглолт ONE EVENT HALL-д болох бөгөөд түүний дараа найз нөхөд, хамт олноороо MINT-д таксгүй орох боломжийг олгож байгаа ажээ.
Хамтлагийн ахлагч Д.Бат-Оргил, Э.Түвшинтөр, Б.Очирбат нартай ярилцлаа.
-Та бүхэн хамтлагаа байгуулснаас хойш 16 жилийг ардаа орхижээ. "Дурсамж"-ийнхан үзэгчдэд ямар бэлэг барих вэ?
Д.Бат-Оргил: Манай хамтлагийн 16 жилийн ой зургаадугаар сарын 5-нд болох юм. Ойн баяраа тохиолдуулаад тоглолтоо хийх гэж байна. Тоглолтонд маань үе үеийн уран бүтээлчид "GUYS", Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, "Салхи", BX, “Киви”, “Madness”, “Mr.Doggs” зэрэг хамтлаг дуучид оролцож, тэр үеийн хит болж байсан дуунуудаа дуулан, дурсамж сэдрээсэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.
-"Хөөрхөн Бурмаа" дуугаар та бүхнийг илүү сайн мэддэг. Бурмаа нэртэй бүсгүйчүүдэд бэлэг барих юм биш биз?
Э.Түвшинтөр: Нэг хэсэг бид өөрсдөө Бурмаа нэртэй болчихсон байсан. Магадгүй тоглолтондоо тийм сюрприз оруулахыг үгүйсгэхгүй. "Хөөрхөн Бурмаа", "Хайраа олсон", "Хайрлах тусам" зэрэг хүмүүсийн мэддэг дуунуудаа дуулна. Мөн хоёроос гурван шинэ дуу дуулахаар төлөвлөж байна. "Илчилж амжаагүй хайр" тоглолтынхоо нэрнээс эхлээд хуучны дурсамж сэдэрсэн тоглолт болно доо.
-16 жилийн өмнө танай хамтлаг хэрхэн байгуулагдаж байв?
Д.Бат-Оргил:16 жилийн өмнө буюу 2000 онд "Дурсамж" хамтлаг байгуулагдсан. Өмнө нь "Эрин зуун" гэж хамтлагт байлаа. 2000 онд Төрөө бид хоёр КУДС-ийн найруулагчийн ангид элсэн ороод тухайн үед дуулах сонирхолтой байсан учраас хамтлагаа байгуулж байлаа.
-Шинэ гишүүнтэй болжээ?
Э.Түвшинтөр: Хамтлагийн гишүүн Тулгаа төрийн албан хаагч болоод ажил амьдралаа хөөгөөд нэлээн олон жилийн өмнө гарсан. Хоёр жилийн өмнө шинэ гишүүн Б.Очирбат маань хамтлагт орж хамтлагийн нэгэн тасархай болж, нэгэн дээвэр доор нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж байна.
-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ танилцуулахгүй юу?
Б.Очирбат: Бид “Илчилж амжаагүй хайр” дуугаа шинэчлээд дахин клипжүүлсэн. "Хайр" шинэ дууны клипээ удахгүй гаргана.
-Өнгөрсөн жилүүдэд та бүхэн чимээгүй байлаа. Энэ хугацаанд юу хийж байсан бэ?
Д.Бат-Оргил: Бид өөрсдөө найруулагч мэргэжилтэй болоод ч тэр үү даацтай юм хиймээр байсан учраас хоёр цомог л гаргасан. Клипний хувьд үзүүштэй уран бүтээл хийхийг зорьдог. Энэ бол бидний хоёр дахь бие даасан тоглолт. Бидний төрсөн өдрийн 16 жилийн ойн тоглолт гэдгээрээ онцлог. Бүрэн хэмжээний том тоглолтоо энэ намраас хийхээр төлөвлөж байна.
Э.Түвшинтөр: Одооноос дууныхаа уран бүтээлд эргээд орж байна. Бид найруулагч мэргэжилтэй учраас хэсэг хугацаанд завсарлаж мэргэжлийн кино, телевиз, реклам, нэвтрүүлгийн ажлаа хийж байгаад дуугаа орхигдуулаад байлаа.
Д.Бат-Оргил: Тайзны арын фронтод ажиллаж, өнгөрсөн хэдэн жилүүдэд зүгээр суугаагүй. Тоглолтын зохион байгуулалтууд, хамтлаг дуучдын клип зэрэг дээр ажиллаж байлаа. Биднийг тоглолтоо хийснийхээ дараа нам жим болно гэж бодож магадгүй. Цаашдаа уртасгасан төлөвлөгөөтэй, тасралтгүй уран бүтээл хийж, сонсогч фэнүүддээ хүргэж байх болно.
2005 онд “Ертөнцийн гурван хөөрхөн”, 2007 онд “Кайф” цомгоо гаргаж байлаа. Тоглолт бид цөөхөн хийсэн. "Дурсамж" хамтлагийн уран бүтээлүүдийг хүмүүс сонсохыг хүсэж байна. Өнгөрсөн хоёр жилд бид зүгээр суугаагүй. Уран бүтээлийн санг арвижуулах зорилгоор нэлээд олон дуу хийлээ.
-Тасалбарт Мint night club орох эрх дагалдаж байгаа гэсэн?
Д.Бат-Оргил: Тасалбар маань хямралын үед боломжийн үнэтэй гэж бодож байна. Бид ашиг харалгүй төрсөн өдрийн баяраа фэнүүдтэйгээ хийхийг зорьсон юм.
Тасалбарт маань "Арвайн үндэс" компанийн G Lite шар айраг үнэгүй дагалдахаас гадна Мint night club-т үнэгүй орох эрх дагалдах юм. Анги хамт олон, найз нөхөд бөөндөө уулзсан хүмүүс гараад хаана орох вэ гэдэг асуудлыг бид шийдээд өгчихсөн юм.
Манай тоглолтонд ирээд илчилж амжаагүй хайраа илчлээрэй! Хөөрхөн Бурмаагаа очоод хараарай. Хайртай хүнтэйгээ очоод, хайрлах тусам ямар сайхан байдгийг мэдрээд, хайраа олоогүй хүмүүс хайраа олоорой гэж хүсье!
Тоглолтын тасалбарын үнэ 20000 төгрөг бөгөөд 1900-1188 дугаарт залгаж EASY TICKET-ээр үнэгүй хүргүүлээрэй