Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд харах 37 төв үйл ажиллагаа явуулах эрхээ өнөөдөр албан ёсоор хүлээн авчээ.
Тус дүүргийн “Иргэний танхим”-д болсон эрх гардуулах ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, дүүргийн Засаг дарга М.Чинболд нар оролцож 37 ажлын байранд ажиллах 74 багшид эрхийн бичиг гардуулсан байна.
“Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 175 иргэнийг сургагч багшаар бэлтгэжээ.
“Тус хууль хэрэгжсэнээр настан буурлууд ач зээгээ харах ажлаас чөлөөлөгдөж, гэртээ хүүхдээ хүмүүжүүлдэг эцэг эхчүүд ажил хийх боломжтой болон, өнөөдрийн нөхцөлд ажил олдохгүй байгаа 40-өөс дээш насны иргэд ажлын байраа өөрсдөө бий болгох зэрэг олон ач холбогдолтой” хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг онцолсон байна.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэд нь 2-5 насны таван хүүхдийг гэрээр болон тусгай байранд өдрийн цагаар харна. Нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг 116 мянган төгрөгөөр тооцон улсаас олгож, эцэг эхчүүд нэмж төлбөр төлнө. Гэхдээ эцэг эхчүүдийн төлөх мөнгөний хэмжээ нь дээрх үнийн дүнгийн 60 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилжээ.