Хүй долоон худагт хурдан азарга бариандаа орлоо. Энэ жилийн наадамд 213 хурдан азарга бүртгүүлснээс 177 азарга тоосоо өргөсөн юм. Ингээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Улсын Алдарт уяач Т.Болдбаатарын халиун азарга түрүү магнайд хурдаллаа.
Аман хүзүүнд Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Баянбатын хонгор хурдан азарга хурдаллаа.
Айргийн гуравт, Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн зээрд азарга,
Айргийн дөрөвт, Д.Дагвадоржийн яруу хээр азарга нь хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа.