Өмнөговь аймгийн боксын холбооны дэргэд дэх "Говь хэмандс" клубын нээлтээ хийлээ. Тус клубын нээлтэд оролцохоор Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олимпийн аварга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид Өмнөговь аймагт очлоо.
Багийн бүрэлдхүүнд Монгол Улсын ардын багш Д. Банди, гавьяат тамирчин П.Сэрдамба, МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан,Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, МБХ-ны менежер Г.Бадрах, Рио-2016 олимпийн наадмын эрхээ авсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Д.Отгондалай, ОУХМ Б.Чинзориг, ОУХМ Б.Түвшибат нар багтжээ.
Боксын алдартнууд өмнийн говийн хүүхэд залууст боксын спортыг сонгон хичээллэж аймаг, улс эх орныхоо нэрийг цуурайтуулсан тамирчид болоорой хүсэн ерөөж уулзалт хийжээ.
Мөн аймгийн төвийн шинээр байгуулагдсан цэргийн ангиар зочилж, шинэ цэргүүдтэй чөлөөт уулзалт ярилцалга хийж цэргүүддээ урам зориг хайрлалаа.