УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол, ирэх жилүүдийн төсвийн төсөөллийг дэлгэрэнгүй хэлэлцлээ.
УИХ-ын олон гишүүн Засгийн газраас өргөн мэдүүлсэн, зарим төрлийн татварыг нэмэх саналыг дэмжив. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) ажил олгогч, ажилтан тус бүр 12.5 хувь төлөх болсныг эсэргүүцлээ. Энэ шимтгэлийн одоогийн хувь хэмжээ арван хувь байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав НДШ-ийг нэмэх нь 300 ба түүнээс дээш ажилтантай ААН-д том дарамт болно. Компаниуд цаашдаа цалингаа нэмэх боломжгүй гэсэн юм. Тэрээр үүний оронд НДШ төлдөг ААН-үүдийн тоог нэмэх замаар орлогоо өсгөх арга эрэлхийлэхийг санал болгов.
Таван цаг үргэлжилсэн чуулганы хуралдааны төгсгөлд Засгийн газраас НДШ-ийг нэмэх хуулийн төслөө эргүүлэн татлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 19.40-д өндөрлөв.