Энэ удаагийн дугаартаа эцэг эхчүүдэд зориулан суулгалт өвчний үед хүүхдээ хэрхэн асарч сувилах, ямар хоол тэжээл өгөх талаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эмч А.Оюун-Од зөвлөж байна. Цочмог суулгалт өвчин хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болж буй учир ДЭМБ “Цочмог суулгалт өвчинтэй тэмцэх хөтөлбөр”-ийг гишүүн орнууддаа хэрэгжүүлж байна.
Энэ өвчний талаар эцэг эхийн мэдлэг хомс, өвчин эхлэнгүүт шууд антибиотек болон бусад эмийг замбараагүй хэрэглэснээр өвчин ужиграх, мөөгөнцөр эрт үүсэх, суулгалтын хүндрэлээр эмнэлэгт ирэх нь элбэг тохиолддог. Энэ өвчний хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчилгээ хийж болно.
Хүүхдэд хэвийн үеэс нь илүүгээр шингэн уулгана. Зөвхөн хөхөөр хооллодог бол хөхийг аль болох ойр ойрхон удаан хөхүүлэх, нэмэгдэл хоолонд орсон бол шингэлсэн шөл, будааны шүүс, тараг, хярамыг нэмж өгнө. Ердийн уудаг шингэн дээр илүү нэмж уулгах, шингэнийг уулгахдаа аяганаас бага, багаар ойр ойрхон шимүүлж өгнө.
Хэрэв хүүхэд бөөлжвөл 10 минут хүлээж байгаад аажмаар үргэлжлүүлэн өгнө. Мөн цайрын бэлдмэлийг эмчийн зөвлөснөөр хоёр сараас таван нас хүртэлх хүүхдэд уулгана. Хоолыг сойх хэрэггүй.
Дээрх эмчилгээнд үр дүн өгөхгүй хүүхдийн биеийн байдал дордож баас цустай болох, уусан бүхнээ бөөлжих, халуурах, унтаарах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай. Хүүхдийг архаг суурь өвчнөөс сэргийлэхийн тулд А болон Д аминдэмийг тогтсон хугацаанд тогтмол уулгаж хэвших, товлолын вакцинд хугацаанд нь хамруулах, эмийг зөвхөн эмчийн заавраар тохирсон тунгаар хэрэглээрэй.
Н.Даян