Монголд Номын сан судлалын хүрээлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлжээ. Номын сангийн ангид элсэн суралцагч цөөрсөн, ажлын байр зарлахад шинэ төгссөн чадварлаг номын санч ирэхээ больсон, каталогич, ангилагч, номзүйч зэрэг нарийн мэргэжилтнийг ажлын байран дээр суурилан чадавхжуулах ажил хийхгүй байгаа, тухайн чиглэлийн судалгаа хийдэг хүн ховордсон өнөө үед цаг үеэ олсон ажил боллоо хэмээн номын санчид дэмжиж байна.
Номын сан судлал яагаад тулгамдсан асуудал болсон бэ?
Орчин үед Номын сангийн шинжлэх ухаан нь номын сангийн удирдлагын зарчим, туршлагыг нэгтгэн, боловсрол, менежмент, мэдээллийн технологитой шууд холбогдож, мэдээллийн нөөцийг хуримтлуулах, зохион байгуулах, хадгалах, түгээх үйл явцыг нарийвчлан судалдаг.
Тус шинжлэх ухааны үндсэн үүрэг нь уншигчдын мэдлэгийн санд хувь нэмэр оруулж, тэднийг амжилтад хүрэхэд бэлтгэх судалгаа, сургалт хосолсон үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийг соён гэгээрүүлэхэд оршдог.
Номын сангийн шинжлэх ухаан нь сүүлийн 10 жилийн хугацаанд асар их өөрчлөгдсөн бөгөөд илүү төвөгтэй болж, дижитал эрин зуунд номын санчийн ач холбогдол улам нэмэгдэж байна.
Орчин үед чанартай, нарийвчилсан мэдээллийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа тул номын санчдын судалгаа хийх, мэдлэгийн цар хүрээгээ нэмэгдүүлэх, техник технологитой харьцан хэрэглэгчийн хэрэгтэй мэдээллийг түргэн шуурхай олж өгөх чадварт суралцах шаардлага улам бүр нэмэгдэж буйг мэргэжлийн хүмүүс онцолж байна.