Инстаграмын од нэгэн бүсгүй Адам Левинтэй жил гаруйн хугацаанд харилцаатай, түүний нууц амраг байсан талаараа ярьж өөрийн TikTok-д бичлэг байршуулжээ.
2014 оны долдугаар сард гэрлэсэн Адам Левин болон эхнэр Бехати Принслоо нар гурав дахь хүүхдээ хүлээж буй
Адам Левин найман жил ханилсан, өдгөө хөл хүнд эхнэр Бехати Принслоог араар тавьсан гэх мэдээллийн дараа тэрбээр өөрийн инстаграм хуудаст тайлбар хийжээ. Тэрбээр нууц амрагийн харилцаатай байсан гэдгээ үгүйсгэсэн ч зарим үйлдэл нь "хязгаарыг давсан" гэдгээ хүлээн зөвшөөрөв.
"The Maroon 5" хамтлагийн гоцлол дуучин 43 настай Адам мягмар гарагт өөрийн инстаграм хуудсандаа "Миний тухай яригдаж буй энэ бүх зүйлийг цэгцлэхийг хүсэж байна. Би эхнэрээсээ өөр хэн нэгэнтэй ямар нэгэн сээтэгнэх маягаар бичсэн мэт буруу сэтгэгдэл төрүүлжээ. Гэр бүлээс гадуурх ямар ч харилцаагүй байсан ч амьдралынхаа нэгэн харамсмаар үеийг туулж байна” гэжээ.
Самнер Строх үүнийг хувийн байдлаар шийдвэрлэхийг хүссэн ч найз нь зургийг шар хэвлэлд зарах гэж оролдсоны дараа ТикТок дээр түүхээ хуваалцахаас өөр аргагүй болсон хэмээн тайлбарлажээ.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Би энэ асуудлыг шийдэж, гэр бүлийнхэнтэйгээ хамт нэг тийш нь болгохыг эрмэлзэж буй нь нэг талаараа зохисгүй юм. Миний эхнэр, гэр бүл бол энэ дэлхий дээрх миний санаа тавьдаг чухал зүйл. Надад хамаатай цорын ганц чухал зүйлээ эрсдэлд оруулах тийм гэнэн, тэнэг байх нь миний хийсэн хамгийн том алдаа байсан. Би дахиж хэзээ ч давтахгүй. Би бүх хариуцлагыг хүлээнэ. Бид үүнийг хамтдаа даван туулах болно” гэжээ.
Энэхүү мэдэгдэл нь Инстаграмын од, модель Самнер Строх дуучин Адам Левинтэй нэг жилийн турш уулзсан гэж мэдэгдсэн ТикТок бичлэгийн хариу юм. Строх харилцаагаа хэзээ эхлүүлсэн талаарх нарийн огноог хэлээгүй ч дуучинтай энэ оны дөрөвдүгээр сард бичсэн инстаграмын зурвасын зургийг бичлэгтээ хуваалцжээ.

Зурваст Левин “Чи амьдаараа 50 дахин илүү “халуухан” юм байна лээ"... "Би нэг зүйлийг жинхэнээсээ асууя. Би дахиад хүүхэдтэй болох гэж байгаа ба хэрэв хүү бол би Самнер (нууц амраг гэх бүсгүйн нэр) гэж нэр өгвөл чамд зүгээр биз дээ. Би жинхэнээсээ ярьж байна шүү” гэх мэт зүйлс бичсэн байжээ.
34 настай Левин, Принслоо нар 6 настай Дасти Роуз, 4 настай Жио Грейс хэмээх охидтой бөгөөд гурав дахь хүүхдээ хүлээж буй аж.
Эх сурвалж: People