Салма аль-Шехаб нэртэй, 33 настай Саудын Араб эмэгтэй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө бичсэн жиргээнүүдээсээ болж 34 жил шоронд хоригдох ял сонсжээ.
Тэрээр Английн “University of Leeds”-д докторын зэрэгт суралцаж байсан бөгөөд 2021 онд амралтаараа Саудын Арабд ирэхдээ эрх баригчдад баривчлагдсан аж. Түүнийг олон нийтийн сүлжээг ашиглан ард иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах хүсэлтэй хүмүүсийн Твиттер хаягийг дагасан, тусалсан хэмээн буруутгасан байна.
Эхлээд зургаан жилийн ял оноосон ч энэ сарын 8-ны өдөр прокурорын зүгээс түүнд цахим гэмт хэрэг, терроризмын эсрэг хуулийг зөрчсөн хэмээн нэмэлт ял олгож нийт ялыг 34 жил болгосон байна. Түүнээс гадна ялаа эдэлж дууссаны дараа Саудын Арабаас гарах эрхийг нь мөн 34 жилээр хоригложээ.
Уг хэрэг дээр олон улсын хүний эрхийн байгууллагууд болон хүний эрхийн төлөө тэмцэгчид маш шүүмжлэлтэй хандаж байгаа юм.