Тусгаар тогтнол математикийн олон улсын IV уралдааны нээлт өнөөдөр боллоо.
“Тусгаар тогтнол” математикийн уралдаан нь үндэсний, олон улсын ангилал гэсэн хоёр үе шаттай.
Үндэсний ангилалд 13 аймаг, зургаан дүүргээс нийт 2306 хүүхэд оролцжээ. 260 сурагчид алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын шагналыг гардуулсан байна.
Олон улсын төвшинд дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа олимпиадад Монголоос үндэсний олимпиадад шалгарсан 103 хүүхэд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөс гадна ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн дэргэдэх математикийн лицей сургуулиас арван сурагч, Казахстан улсын ерөнхийлөгчийн ивээл дэх математикийн сургуулиас найман сурагч оролцохоор хүрэлцэн иржээ.
Олон улсын олимпиадад байр эзэлж, медаль хүртэнэ гэдэг монгол хүүхдүүдийн хувьд дараа дараагийн амжилтынх нь эхлэл болох, томоохон түлхэц болдог.
Цар тахлын хөл хориог улс орнуудад цуцалсан тул уг уралдааныг энэ жил цахимаар зохион байгуулаагүй. Япон Улсын баг оролцохоо мэдэгдэж байсан ч тухайн улсын хөл хорионы улмаас оролцох боломжгүй болжээ.
Ираны баг тодорхой шалтгааны улмаас ирээгүй байна. ОХУ-ыг төлөөлж Эрхүүгийн Улсын Их Сургуулийн харьяа Лицей сургуулийн захирал, физик-математикийн ухааны доктор Кузьмина Елена Юрьевна, Казакстан Улсыг төлөөлж Алма-Ата Хотын Физик-Математикийн Үндэсний Сургуулийн захирал, математикийн ухааны доктор Кунгожин Алмаз Мухамбетович нар хүрэлцэн ирсэн нь манай математикийн уралдааныг олон улсад хүлээн зөвшөөрч буйн илрэл төдийгүй цаашлаад сургууль хооронд багш, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй юм.
Олон улсын олимпиадыг 6-8 , 9-10, 11-12 анги гэсэн гурван ангилалд зохион явуулдаг. 6-8-р ангийн ангилалд анги бүрийн эхний 10 орчим сурагч, бусад ангилалд нь анги бүрийн эхний 15 сурагч, орон нутгаас оролцсон хамгийн өндөр оноотой болон ядаж нэг бүтэн оноотой бодолттой сурагчдад нэмж эрх олгодгоороо онцлогтой.
Олон улсын олимпиад амралтын өдрүүдэд болж, даваа гаригт дүнгээ танилцуулна.
“Тусгаар тогтнол” математикийн үндэсний олимпиадыг “Олонлог” сэтгүүлийн эрхлэгч, “Олонлог” сургуулиудын үүсгэн байгуулагч доктор Б.Баясгалангийн санаачилгаар анх 2011 онд зохион байгуулсан. Үүнээс хойш VIII уралдаанаа амжилттай зохион байгуулж, олон улсын дөрөв дэх олимпиадаа явуулж байна.
“Олонлог” төв сургуулийн 20 жилийн ой тохиож буй үед болсон Тусгаар тогтнолын математикийн уралдааныг Боловсролын Ерөнхий газар, Улаанбаатар хотын захирагчийн алба дэмжин ажиллаж байна.
Сонирхуулахад, хамгийн анхны математикийн олимпиад 1894 онд Унгар улсад болжээ. Манай улсад математикийн олимпиадыг анх Ардын багш Л.Шагдар, доцент Д.Ишцэрэн багш нарын санаачилгаар 1960 онд Улаанбаатар хотын сонирхогчдын дунд зохион байгуулж байсан түүхтэй юм.