Хөдөө аж ахуйн салбар нь манай орны ДНБ-ний 13, нийт ажиллах хүчний 26 хувийг бүрдүүлдэг.
Эдийн засгийн голлох салбаруудын нэг төдийгүй хүн амын хоол тэжээл, хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй салбар юм. Энэ салбар дахь залуучуудын оролцоог нэмэх, тэдний инновац шингэсэн бүтээгдэхүүн, шийдлийг дэмжих зорилгоор шинэлэг гарааны бизнесүүдийг шалгаруулах “Agripreneurship Challenge” тэмцээн зохион байгуулжээ.
Энэхүү тэмцээн нь Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд гурван сарын турш үргэлжилж өндөрлөсөн байна.
“Agripreneurship Challenge” тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 100 гаруй аж ахуй нэгж бүртгүүлж, эцсийн шатанд найман компани шалгарч, энэ сарын 7-нд танилцуулгаа тавилаа. Шалгаруулалтын дүнд шилдэг оролцогчид тодорлоо.
I байрыг Эйрий Фелт ХХК–ийн “Агаарын хонин ноосон шүүлтүүр”
II байрыг Мэжик би фүүдс ХХК-ийн зөгийн хандны өвдөлт намдаах, үрэвсэл дарах, эд эс сэргээх үйлчилгээтэй тосон түрхлэг
III байрыг Спек материалс ХХК-ийн аргалын цаас зэрэг эзлэв.
Эдгээр гурван компани нийт 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын шагналын эзэд болж, төслийн зүгээс үргэлжлүүлэн хамтран ажиллан, тэдний шинэлэг бүтээгдэхүүнийг Монгол төдийгүй олон улсын зах зээлд гаргахад үргэлжлүүлэн дэмжинэ.
Төслийн талаарх ерөнхий мэдээлэл
“Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу Европын Холбооноос үзүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан Төсвийн дэмжлэгийн Техникийн туслалцааны бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү техникийн туслалцааны төслийн ерөнхий зорилго нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино.
Түүнчлэн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай хүргэх; төсөв, санхүүгийн удирдлагын (ТСУ) тогтолцоог сайжруулах, институтийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлдэг. Засгийн газрын түвшинд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай түншлэн ажилладаг.