Энэ жил анх удаагаа Турк улс GSTC тогтвортой аялал жуулчлалын бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Чуулга уулзалт тус улсын аялал жуулчлалын төв болох Анталияд ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд болно.
Тогтвортой аялал жуулчлалын дэлхийн стандартыг баталж, хэрэгжилтийг нь хянадаг Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын зөвлөл (GSTC) энэ жилийн уулзалтыг зохион байгуулах эрхийг БНТУ-д өгсөн байна.
GSTC нь аялал жуулчлалыг хөгжүүлэх дэлхийн шаардлагуудыг бий болгохын зэрэгцээ тогтвортой хөгжүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм.
Мөн түүнчлэн тогтвортой аялал жуулчлалын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхийн тулд дэлхийн улс орны удирдагчидтай хамтран олон талт хамтын ажиллагааг зохион байгуулдаг юм. Цар тахалтай холбоотой сүүлийн хоёр жил дараалан цахим хэлбэрээр зохион байгуулагдсан арга хэмжээ өнгөрсөн жил Испанийн Севильд болсон юм.
2022 GSTC Тогтвортой аялал жуулчлалын бага хурлын үеэр 2023 онд өөрийн нутагтаа зохион байгуулах хүсэлтээ БНТУ-ын Аялал жуулчлалыг хөгжүүлэх урагшлуулах агентлаг \TGA\ гаргасны дараа "GSTC2023" арга хэмжээг Анталияд зохион байгуулахаар зарласан билээ.
Уг арга хэмжээнд оролцогчдод зориулж бэлтгэсэн аялал жуулчлалын сурталчилгааны видео шторк болон Туркийн үндэсний аялал жуулчлалын хөтөлбөрийг танилцуулна.